Хойд Солонгос 191 тамирчнаа Азийн наадамд илгээнэ

Хойд Солонгос 191 тамирчнаа Азийн наадамд илгээнэ

Хойд Солонгос 191 тамирчнаа Азийн наадамд илгээнэ

БНХАУ-ын Ханжоу хотноо удахгүй болох Азийн спорт наадамд Хойд Солонгос улс 191 тамирчнаа илгээнэ. Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулагчид тэмцээний нээлт болохоос 10 хоногийн өмнө буюу Лхагва гаригт хэвлэл мэдээллийн албан ёсны хуудсаа нээжээ. Тус хуудаснаас оролцогч орнуудын мэдүүлгийн жагсаалтыг харахад Хойд Солонгос улс 18 төрөлд 191 тамирчин бүртгүүлсэн байна. Спорт наадам есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ныг дуустал үргэлжлэнэ. 

Хойд Солонгосын тамирчид байт харваа, уран сайхны сэлэлт, сагсан бөмбөг, луут завь, хөл бөмбөг, ширээний теннис, волейбол, хүндийн өргөлт зэрэг төрлүүдэд өрсөлдөнө.

Индонезид 2018 онд болсон Азийн наадмаас хойш БНАСАУ анх удаа олон улсын спорт наадамд оролцох гэж байна. Тус улс Covid-19 цар тахлаас шалтгаалан 2021 оны Токиогийн олимпийг алгассан. Үүний дараа жил нь Бээжин 2022 өвлийн олимп болсон хэдий ч Олон улсын олимпийн хорооноос Хойд Солонгосыг оролцох эрхийг нь хассан юм. Эл хоригийг 2022 оны сүүлээр цуцалжээ. Ханжоугийн наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан. Хэрвээ цаг тухайдаа зохион байгуулагдсан бол Хойд Солонгос мөн л оролцох боломжгүй болох байжээ.

Индонезид болсон Азийн наадмын нээлтийн ёслолд Өмнөд Солонгос, Хойд Солонгосын тамирчид нэг туг дор хамтдаа жагссан. Хойд Солонгос тус тэмцээнээс 12 алт, 12 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, медалийн хүснэгтийн 10 дугаарт бичигдсэн амжилттайгаар нутаг буцаж байв. Тухайн үед спортын 17 төрөлд 167 тамирчин өрсөлджээ. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-14 213.87.152.141

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж