Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд бичигддэг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа 2023 оны нэгдүгээр сард Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулсан. Харин энэ удаа Япон улсын сонгодог урлагийн тайзнаа "Травиата" дуурьд дуулжээ.
Тодруулбал, Итали улсын Ром хотын дуурийн театрын уран бүтээлчид болон энэ цагийн дуурийн супер ододтой хамтран Ж.Вердийн алдарт бүтээл "Травиата" дуурийг Токио хотын "Bunka Kaikan" театрын тайзнаа өчигдөр /2023.09.13/ дуулжээ. Түүний дараагийн тоглолт есдүгээр сарын 16, 18-нд болох гэнэ.
Тэрбээр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцоод, нэгдүгээр түүврээсээ хасагдсан байна. Үүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэгээр шалгарчээ. Ийнхүү тэрбээр амжилт руу алхам алхмаар дөхсөөр л байв. Харин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олон улсын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юм. Үүнээс хойш монгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн түүхтэй.
Э.Амартүвшин 2015 онд дуурийн урлагийн оргил, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр том шагналын нэгийг хүртсэн билээ. Э.Амартүвшин одоо дэлхийн алдартай тайзан дээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ харуулахаар хөдөлмөрлөж буй.
Зочин Аа 2023-09-14 203.98.76.9
Авьяаслаг сайхан дуучиндаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье! Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа эрхэм хүмүүнээр бахархаж байна.
Зочин 2023-09-14 213.87.152.141
>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-14 139.5.218.239
Үнэхээр гайхамшигтай авьяастан! Улам их амжилт, сайх сайхныг хүсье!
yadargaatai yum. 2023-09-14 216.38.195.74
dyria gadaad ybyylj baixdaa bolio
Зочин 2023-09-14 43.242.242.59
Нутаг нэгтэндээ амжилт хүсье. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа дуучиндаа эрүүл энх урлагийн амжилт хүсье
Tugs 2023-09-14 202.9.40.73
Сайхан мэдээ бн. Амартүвшинд амжилт ерөөе.
Зочин 2023-09-14 103.57.92.38
“Вайкаль” гэнэ үү.