“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байсан юм.
Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам. доллар байсан аж. Харин онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын “Чалко” компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт есдүгээр сарын 12-нд бүрэн төлж барагдуулжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олжээ.
Холбоотой мэдээ