“Дархад” үүлдрийн хуцнуудыг 350 мянгаар худалдав

“Дархад” үүлдрийн хуцнуудыг 350 мянгаар худалдав

“Дархад” үүлдрийн хуцнуудыг 350 мянгаар худалдав

Хөвсгөл аймагт есдүгээр 12-13-нд  “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөг зохион байгуулагдаж, гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулж, дуудлага худалдаанд орууллаа. Худалдаанд зургаан сумын малчид бод, бог нийлсэн 10-аад үүлдрийн 50 гаруй  малаа оролцууллаа.

Монгол Улсад хамгийн олон буюу 6.3 сая толгой мал тоолуулсан Хөвсгөл аймаг уналга эдэлгээний хурдан чиглэлийн “тэс”, уналга, махны чиглэлийн “дархад” үүлдрийн цагаан адуу, мах, өөх бүдүүвтэр ноосны чиглэлийн “дархад” үүлдрийн хонь, ноолуурын чиглэлийн “эрчмийн хар ямаа” гээд олон үүлдрийн гойд ашиг шимт малтай.  Өвөлдөө 50 градус хүртэл хүйтэрдэг бүс нутгийн цаг агаар, байгалийн онцлогт зохицсон үүлдэр угсааны малууд амьдын жин, үс ноосоороо илт давуу ашиг шимтэй байдаг байна.

Мөн тус аймаг 2022 онд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд  2020 онд Сэлэнгэ үүлдрийн 510 толгой  үржлийн үхрийг авчирч малчиддаа түрээсээр өгчээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав Монгол Улсын болоод Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлого, холбогдох тогтоол, шийдвэр, хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн салбарт нэн тэргүүн шаардлагатай бодлогын бичиг баримтыг боловсруулж,  хэд хэдэн зорилт  дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа. “Үүлдэр омгийн цөм сүрэг бүрдүүлэх, шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах,  үхэр хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлэх, дэвшилтэд технологи, технологийн шинэчлэл, инноваци нэвтрүүлэх замаар махны экспортын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Олон улсын стандарт шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр, мах бэлтгэлийн тогтолцоо сүлжээг орон нутагт  байгуулах шаардлагатай байна. 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Цагаан уул сумын мал үржүүлгийн нэгжийн дарга, мал зүйч П.ТӨРТОГТОХ:

-Манай нэгж махны чиглэлийн  “Цагаан уул” үүлдрийн  600 гаруй толгой үржлийн хуц бэлтгэж Завхан, Архангай, Булган, Хэнтий Төв аймагт борлуулсан. Судалгаагаар Завхан аймгаас бусад нь газар нутаг маш сайн өсч үржиж, ашиг шимээ өгч байна. Жирийн монгол төлгөн хуц дунджаар 45-48 кг байдаг бол манай төлгөн хуц амьдын чингээр 55-58 кг татдаг. Одоогоор 500 000 төгрөгөөр борлуулж байна гэлээ.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ИТХ-ын төлөөлөгч Х.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Манай сум энэ үзэсгэлэн худалдаанд 2015 онд батлагдсан “Дархад” үүлдрийн хуцтай оролцож байна. Энэ үүлдрийн хонь нэг нуглам илүү, нарийн ноостой, мах, ноосны чиглэлийнх. Эр хонины гулууз мах нь 45-47 кг, төлөгнийх 22-25 кг татдаг. Хэдийгээр тайгын өндөр уулын бүсийнх ч гэсэн өөр газар нутагшуулах боломжтой “Хишигтмандал” үржлийн нэгж энэ хуцнуудыг бэлтгэж зах зээлд нийлүүлж байна. 350-400 000 төгрөгийн ханштай байна. Хахрин энэ дуудлага худалдаагаар толгой бүрийг 350 000 төгрөгөөр бөөнд нь борлуулах захиалга авлаа.

Ренчинлхүмбэ сум дархад үүлдрийн 100 000  гаруй толгой хоньтой. Мөн бид энэ оны наймдугаар сард “Дархад” үүлдрийнхээ  хонины махыг органик махаар батлуулж чадлаа. Тайгын ховор  тэрд ундаа эмийн ургамал ихтэй, цэнгэг устай, өвчлөлгүй газрын мах органик мах мөн болно гэж баталгаажуулсан. Ренчинлхүлбэ сум  1000 гаруй  малчин өрхтэй,  221 мянган толгой мал маллаж байна.

“Мөрөн Агра” ХХК-ийн кластер төслийн зөвлөх  Д.Амарбаясгалан:

-Манай компани органик мах бэлтгэж, экспортод гаргах чиглэлээр ажиллаж байна. Хөвсгөл  аймгийн Бүрэнтогтох, Түнэл, Тосонцэнгэл гэсэн гурван сумын 1100 малчин өрхийн малчдыг чадавхижуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, хамтран тэжээлээ бэлтгэлдэг байх зэргээр хоршиж ажиллах тогтолцоог бий болгохоор ажылг эхлүүлсэн.  Монгол улсад өнөөдөр 170 орчим махны үйлдвэр ажиллаж, жилдээ 30-90 тн мах экспортлогдог. Экспортын дундаж үнэ 2.3 $. Аль аль нь чамлахаар тоо. Бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд дэлхийг  гайхшруулах хямд үнэ.

Бид органик махаа үнэ хүргэж экспортолж чаддаг байх хэрэгтэй. Хэд хэдэн шаардлага  тавигдаж байна. Үүнийг шийдэхийн тулд бид асуудлыг тогтолцоогоор нь шийдвэрлэх, өөрчлөх хэрэгтэй байна. Мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна гэлээ.

Хөвсгөл аймаг жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж