Соёлын яамны барьж дуусдаггүй БАРИЛГУУД

Соёлын яамны барьж дуусдаггүй БАРИЛГУУД

Соёлын яамны барьж дуусдаггүй БАРИЛГУУД

Соёлын салбарт 2023 онд улсын төсвийн 1.3 хувийг зарцуулж буй. Нийт 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Дийлэнх нь эхэлсэн хөрөнгө оруулалтаа дуусгахад чиглэсэн гэдгийг Соёлын сайд Ч.Номин онцолж байсан удаатай. Гэвч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь дуусаагүй театр, музейн барилга олон байна. Ингээд шинээр ашиглалтад оруулахаар хүлээгдэж буй бүтээн байгуулалтуудыг тоймлон хүргэе.


ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ХИЙГЭЭД ДУУСЧ БАЙГАА ГЭВ

Өдгөө 75 жилийн түүхтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театр өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирсэн. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Тасганы овоонд театрын шинэ барилга барихаар олон нийтээс их хэмжээний хандив цуглуулсан. Гэвч өнөөдөр хандивын мөнгө ч үгүй, театр ч үгүй болоод байгаа. Хүүхэлдэйн театр нь Улсын драмын эрдмийн театрын  хурлын заал байсан хэсгийг тохижуулж, уран бүтээлээ үзэгч хүүхдүүдэд хүргэдэг. Улсын байгууллага учраас байрны түрээс төлдөггүй. Хуучны барилга учраас өвөл, зунгүй сэрүүн, халаалт муутай байдгийг ажилчид нь хэлж байв.

Гэтэл Хүүхэлдэйн театрын барилгыг хандиваар бус улсын төсвийн хөрөнгөөр барихаар болжээ.

Соёлын яамнаас анх 2023 оны улсын төсөвт тусгахдаа 1.3 тэрбум төгрөгийг зураг төсөлд төсөвлөж, тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, “Sky Line” компани шалгарсан байна. Яг одоогийн байдлаар Хүүхэлдэйн театрын зураг төслийн ажлыг хийгээд дуусч байгаа сурагтай. Одоо батлаад, 2024 оны улсын төсөвт тусгана гэдгийг албаныхан хэлж байсан юм.

Соёлын яамнаас танилцуулсан Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборыг Чингэлтэй дүүргийн V дугаар хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр баригдах энэ цогцолборын бүтээн байгуулалт 2021 оны хавар эхэлнэ гэж төлөвлөж байв. Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөжээ.
Хүүхэлдэйн театр нь 600 хүүхдийн суудалтай их танхим, 150 хүүхдийн суудалтай бага танхимтайгаас гадна 5D танхим, энтертайнмент төв, хүүхэлдэйн музей болон дулааны улиралд ашиглаж болох задгай театртай төлөвлөгдсөн байна. Хүүхэлдэйн театр нь өнөөдөр 150 хүний суудалтай,  31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ТӨВ НОМЫН САНГИЙН ШИНЭ БАРИЛГЫГ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙВ

Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Америкийн Элчин сайдын яамны чанх урд Үндэсний номын сангийн шинэ барилга барьж байгаа. Энэ номын сан шинэ барилгаа удтал хүлээж буй. Төлөвлөгөө ёсоор 2022 онд үүдээ нээх ёстой байв. Гэвч нээлтээ хийх дөхсөн барилгын ажил өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй. Албаныхны мэдээлснээр, 11 давхар, 9948.2 ам метр талбай бүхий шинэ байр 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Соёлын яамнаас есдүгээр сард ашиглалтад оруулна гэдгийг хэлж байлаа.

Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, цаашлаад хүүхдүүдийн хооронд өвийн асуудал үүссэнээс болж, ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болсон.

Улмаар 2023 оны гуравдугаар сард дахин тендер сонгон шалгаруулалт зарлаж, одоогийн байдлаар гурван барилгын компани оролцож байгаа аж. Соёлын яамнаас тендер сонгон шалгаруулалт амжилттай болбол тавдугаар сарын эхээр хамтран ажиллах гэрээ байгуулж, есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч бас л хойшлоод байна.

Үндэсний төв номын сангийн гүйцэтгэл 90 хувьтай байгаа ч анх төсөвт тусгахдаа дотоод интерьер зураггүй хийсэн байна. Тиймээс интерьер дизайны зураг төслийг "Сая санаа" ХХК хийж гүйцэтгэж дуусчээ. Улмаар интерьер дизайн, дотоод засал чимэглэлийн ажилд шаардагдах зардал 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2023 оны улсын төсөвт тусгасан байна.

Барилгын асуудлаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад "Үндэсний номын сангийн шинэ барилгыг 2014 онд эхэлж, нийт ес дэх жилдээ үргэлжилж байна. Нийт 19.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас шалтгаалж, барилгын ажил хэд хэдэн удаа саатсан байдаг. Сүүлд 2021 он хүртэл барилгын ажил боломжийн явцтай үргэлжилсэн. Гэвч харамсалтайгаар гүйцэтгэгч компанийн эзэн нас барж, барилга угсралтын ажил 2022 онд бүрэн зогссон" гэдгийг хэлж байв.

Шинэ номын сангийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд шугам сүлжээний ажлыг бүрэн холбожээ. Одоо дотор заслын ажил, агаар сэлгэлт, гадна фасадны ажил, төрөлжсөн 16 танхимын интерьер дизайныг нь бүрэн дуусгах ажил үлдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР ЭНЭ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРСОНГҮЙ

Сонгинохайрхан дүүрэгт шинээр барьж буй Хүүхэд залуучуудын театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд ажиллаж байгаа.

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ авсан юм. Энэ театрыг 2022 онд ашиглалт оруулна гэж байсан ч 2023 онд үүдээ нээгээгүй л байна. Албаныхны мэдээлж буйгаар 2024 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ.

Соёлын сайд Ч.Номин өмнө нь "Салбар яамтай болсноор соёлын салбарын бүтээн байгуулалт эрчимжиж байна. Хүүхэд залуучуудын театрын хувьд анхнаасаа 2019 онд төсөвт суусан хөрөнгө оруулалт. Ингэхдээ ажлын тоо хэмжээгээ бүрэн оруулаагүй. Өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй, 2023 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Ирэх оны төсөвт энэ барилгын тоног төхөөрөмж, интерьер зургийн төсвийг оруулсан" талаар чуулганы хуралдааны үеэр хэлж байв.

Улсын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 110 уран бүтээлч, ажилтан ажиллах гэнэ. Театрт үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгахаар болсон байна. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” компани 2019 онд гүйцэтгэсэн.

Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр найруулагч И.Нямгаваад хувьчилсан байна. Улмаар театрын үйл ажиллагаа зогсч, өдийг хүртэл хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон юм.

НУРААСАН БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛНО 

Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл барилгыг барих хүчин чадалтай компани шалгараагүй байсан юм. Тэгвэл шинэ музейн барилга угсралтыг гүйцэтгэх компаниар "Содон номин" ХХК шалгарч, ажилдаа орсон байна. Удахгүй есдүгээр сарын дундуур шав тавих ёслол болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох гэнэ.

Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байв.

"Содон номин" ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагч нь Болдбаярын Баттулга ажилладаг байна. Тус компани барилгын засвар, засал чимэглэлээс гадна газар тариалан, автомашин худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Өнгөрсөн хугацаанд 34 тендерт оролцсоны дотор Байгалийн түүхийн музейн барилгыг гүйцэтгэх тендерт 2023 оны дөрөв, тав, долдугаар сард гурван удаа оролцож, шалгарч чадаагүй хасагдсан байна.

Одоогийн музейн суурь, үндсэн карказ  болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.

Музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил гурван жил “гацсан” байдаг. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 94.4 тэрбум төгрөг байсан ч 120 тэрбум төгрөгөөр төсөвлөж, баталж байв. Сүүлд энэ төсөв 138 тэрбум болж нэмэгджээ. Ирэх 2024 онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тиймээс Монголд Азидаа шилдэгт орох музейг ашиглалт оруулах мөрөөдөл байгаа юм. Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ 2020-2023 ОНД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлөх ажлыг хийсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших зөвшөөрөл гарсан. Барилгын зураг төслийг "Бьюлдингс Техноложи" ХХК хийж, загвар зургийг батлуулахаар хүлээлгэж өгөөд байна гэдгийг Соёлын яамнаас мэдээлж байв. Төсөл хэрэгжих хугацаа нь 2020-2023 он буюу гурван жил байхаар төлөвлөжээ.

Үндэсний урлагийн их театр нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудалтай бүх төрлийн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой танхимтай байх юм.

Соёлын сайд Ч.Номин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг Соёлын яаманд 2023 оны дөрөвдүгээр сард хүлээн авч уулзсан. Энэ үеэр хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний урлагийн их театрыг барьж байгуулах хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон дээрх төслийг эхлүүлэхийн тулд Соёлын яам бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулж, Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон гэдгийг мэдэгдсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-14 103.212.116.120

урлагиян их театр руугаа хурдан анхаараач яриад л яриад л яриад л цаг хугацаа асар хурдан өнгөрч байна улиг болсон гоожилт гэж 40 жилийн өмнө сонсч байлаа дарга нар аа!

Avatar

Сур 2023-09-14 202.126.89.132

ОДИГТОЯХОН САЙД ОЛЖ ТАВИАД ДОРВИТОЯХОН АЖИЛ ХИЙЛГЭЭД ГЯЛАЛЗУУЛААД ГЯЛТГАНУУЛААД ЯВЧИХМААР ЮМ..СҮНС НЬ ЗАЙЛЧИХСАН ү****ц ЮМ СОНГОЧИХООД ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-09-14 59.153.113.151

А,Д,Б,У,Чуулгын байр дуншсаар эхэлбэл монгол улсын нүүрийг их тахлана

Avatar

Zochin 2023-09-14 202.126.89.142

Soyoliin yam bol soyoliig uneheer aragsh n tataj bgaa gazar daa.. yuuuuu ch hiideggui, hariutslaggui, bur uneheer dendee yam

Avatar

Нэргүй 2023-09-14 213.87.152.141

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-14 188.162.254.125

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-09-14 66.181.191.154

Номин өөрийгээ ардчилагч гэж зарласан солиотуудын хөсөр хаяж зориуд унагасан соёлын салбарыг босгож байна. Тодорхой шалтгааны улмаас хугацаа сунжрах асуудал байгаа ч хот хөдөөгүй соёлын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсээр байна.Хүүхэд залуучуудын театр, улсын цирк, Ард кинотеатр зэрэг соёлын салбарын зориулалтын 20 гаруй уран барилгыг АН-хан дээрэмдэж авсан тул тэднээр дахин бариулахыг ард түмэн шаардаад удаж байна.

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-09-14 202.21.108.1

МАН д хандив өгсөн Чинбатын охин …яаж сайд хийж чадах юм бэ??? Дотуур хувцас аа угааж … хэдэн Англи үг цээжилж байгаад дараа нь сонэгон шалгаруулалтаар САЙД болооч ээ… МАН мөнгө өгсөн хүнд л ..юугаач тайлаад өгөхөд бэлэн дээ…. С.Баяр Тэрэлжид халамцуу л байгаа бол уу.. даа… МАН д хүнд гарууд олон шүү … шүү…….

Avatar

Зочин 2023-09-14 202.21.104.2

Циркийг эс тооцвол соёл урлагийн байгууламжууд одоохондоо хангалттай. Улстөрчдийн ашиг сонирхлоор бараг бүх аймаг сумдад соёлын төв барьсан. Зарим нь ашиглалтгүй байж л бн. Төсвийн мөнгийг яагаад эхний ээлжинд суурин хүн амын эрүүл мэнд, боловсролын байгууламжинд зориулахгүй байгааг гайхаад ер ойлгохгүй байна! Бүүр сүүлдээ ерөөсөө л хүн амаа цөөлөх, боловсролгүй дорой байлгах бодлого явж байгаам бн гэж бодогдож бн. Хөдөөний тойргоос нэр дэвшиж байгаа хүн бүхэн төсвийн мөнгийг цацаж бн.

Avatar

Хотын иргэн 2023-09-14 66.181.188.45

Боловсролын яаманд байсан махан толгой Энх-Амгалан төрийн нарийний үүрэг гүйцэтгэж байгаа гэлүү. Тэгэхээр ажил нь яаж урагшлах вэдэ.

Avatar

ЗОЧИН 2023-09-14 202.9.46.44

Зориулалтаар барьсан урлагийн байгууллагын барилгуудыг нь үндэсний хулгайч, дээрэмчид нь дээрэмдэж аваад зарчихдаг, эсвэл нураачихдаг, тэгээд улс нь дахин хөрөнгө гаргаад барих гэж байдаг ийм арчаагүй төр засаг зөвхөн Монголд л байдаг байх . Хүүхэд залуучуудын театр, Ард кино театр, Улсын цирк гээд бүгд дээрэмдүүлж 2-3 хан хулгайч баяжиж, уран бүтээлчид нь гудамжинд гарсан даа. эн бол болдит үнэн

Avatar

zochin 2023-09-14 139.5.219.164

Mongol bol hulgaich tsagaandaa garsan luivarchidiin divaajin. ene ulsaas engiin eruul setgehuitei zaluus bugd durvej baina.

Avatar

Нэргүй 2023-09-14 216.38.195.74

yuni;

Avatar

зочин 2023-09-14 139.5.216.158

Номин гэж баян аавынхаа нэрээр соёлын сайд болсон эрх охин юу ч хийж чадахгүй, ичихгүй, ямар ч чадваргүй, яана даа хөөрхий

Avatar

Нэргүй 2023-09-14 202.55.188.94

ehelsen ajlaa duusgaagui hun namd uldeej bna

Avatar

Нэргүй 2023-09-14 64.119.29.63

Хүүхэлдэйн театрыг, Хүүхэд залуучуудын театртай нэгтгэхэд жигтэйхэн буруудахгүй болов уу?!

Avatar

Нэргүй 2023-09-14 202.21.97.30

Хэнтийд барина гээ тэгвэл маш хурдан баригдана. буруу бол нураагаад дахиад барьчихна

Avatar

Нэргүй 2023-09-14 202.55.188.94

х**

Avatar

Нэргүй 2023-09-14 202.21.114.170

Ded said Batbayar gej budlianuu nuhur ochson yum chini butehgui eee. jinhene erh ashgiin zurchiltei evgui gar daa

Avatar

Нэргүй 2023-09-14 66.181.190.48

Бариж дуусгаагүйн төлөө хариууцлаг тооц. Баян айлын эрх охиныг бас дахиад л эрхлүүлээд байх уу: Чингис хааны музей барьсан хүнээр нь удирдуул энэ салбарыг

Avatar

Нэргүй 2023-09-14 202.131.225.53

соёлын өв гэж ярьчихаад өвөө нураагаад л шилэн барилга бариад л

Avatar

Зочин 2023-09-14 66.181.161.124

Хүүхэлдэйн театр, хүүхэд залуучуудын театр хоёроо нэгэтгэ. Салангид байх ямар ч ач холбогдолгүй. Аль социализмын үеийн хоцрогдсон сэтгэлгээгээрээ яваад байх юм. Ариунболдыг л тэжээх гэж ийм их зардал гаргасан гэж битгий хэлээрэй дээ.

Avatar

Зочин 2023-09-14 66.181.161.124

Энэ угаасаа улсынхаа хүчин чадлаас давчихсан төслүүд байна. Тэр үндэстний урлагийн их театр гэдгээ шууд боль. Энэ бол мөнгө идэх том суваг байна. Дээрээс нь одоо байгаа цэнгэлдэх, театрууд бүрэн ашиглалтгүй, сул зогсолт ихтэй байна. Нөөц бололцоо байна. Нисдэг таваг ордон гэхэд л ямар ч ашиглалтгүй зогсож байна. Монгол хүн бүр дуучин, жүжигчин болж ирээдүйд ирэх 400 сая жуулчинд зориулу концерт тоглож үйлчилдэггүй л юм бол ийм их цэнгээний газрын хэрэг үгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж