Бейонсег төрийн дуулал дуулахыг бүх насаар нь хориглоогүй

Бейонсег төрийн дуулал дуулахыг бүх насаар нь хориглоогүй

Бейонсег төрийн дуулал дуулахыг бүх насаар нь хориглоогүй

Дуучин Бейонсег Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглолтын нээлтэд оролцож, төрийн дуулал дуулахыг нь бүх насаар нь хориглосон тухай шар мэдээ хэвлэлд гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний хөлбөмбөгийн лигийн ээлжит улирлын тоглолтын үеэр тэр төрийн дуулал дуулсан. Гэвч тэр уламжлалт төрийн дуулал бус Хар арьстнуудад зориулсан төрийн дуулал дуулсан гэв. Тиймээс түүний Үндэсний хөлбөмбөгийн лигт төрийн дуулал дуулах эрхийг бүх насаар нь хассан гэж хэвлэлд мэдээлсэн.

Хар арьстнуудын төрийн дуулал гэгддэг “Lift Every Voice and Sing” дуу нь Африк гаралтай Америкийн ард түмний эрх чөлөөний төлөөх дуу хоолой болж 1919 онд анх гарч байв.

Энэ үйл явдал спорт, хөгжим, нийгмийн үнэт зүйлс хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг харуулна гэж үзжээ. Бейонсег цаашид дуулахыг хориглосон нь спорт, урлагийн салбарынхныг бүхэлд нь цочирдуулсан. Мөн урлагийн эрх чөлөө, соёлын төлөөлөл, эдгээр түүхийг бүрдүүлэхэд байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаарх өргөн хэлэлцүүлгийг иргэдийн дунд өрнүүлээд байна.

Дээрх мэдээлэл “SpaceXMania.com” цахим хуудсанд хоёр ч удаа нийтлэгдсэн. Анхны нийтлэл нь фэйсбүүк дээр бараг 50 мянган лайк авсан бол хоёр дахь 23 мянган лайк авчээ. Гэвч энэ нь худал мэдээлэл гэдгийг өнөөдөр “Snope” хуудас “Fact check” булангаараа баталгаажуулав. Бейонсе энэ сард Үндэсний хөлбөмбөгийн лигийн ямар ч тоглолтод дуулаагүй ажээ.

Эх сурвалж: SNOPE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж