Марокко Францын тусламжаас татгалзсан шалтгаан

Марокко Францын тусламжаас татгалзсан шалтгаан

Марокко Францын тусламжаас татгалзсан шалтгаан

Марокко улсад сүүлийн 100 жилд болоогүй хүчтэй газар хөдөлснөөс 2500 орчим хүн амь үрэгдээд байна. Байгалийн гамшгийн хохирлыг барагдуулахад олон улсаас тусламж үзүүлж байгаа ч Мароккогийн хаан Францын засгийн газрын сунгасан гарнаас татгалзжээ. Мароккогийн хаан VI Мохаммед нь Францын колоничлолын түүхтэй холбоотой хурцадмал байдал, Эммануэль Макронтой улс төрийн зөрчилдөөн гүнзгийрч байгаа зэргээс шалтгаалан Парисын тусламжаас татгалзсан байна.

Мароккогийн эрх баригчийн илт зэвүүцэл нь Францын тусламжийн ажилтнуудыг гайхшруулжээ. Учир нь Францын тусламжийн ажилчид техникийн мэдлэгтэй, Мароккод франц хэлээр өргөнөөр ярьдаг тул туслахад тохиромжтой гэж үзэж байв. “Харамсалтай нь Мароккогийн засгийн газраас бидэнд одоог хүртэл зөвшөөрөл олгоогүй. Газар хөдлөлтийн хохирогчдыг эсэн мэнд олдох боломжтой "алтан үе" аль хэдийн өнгөрсөн тул Даваа гаригт Мароккогийн засгийн газарт тавьсан саналаа цуцаллаа”гэж Францын "Хил хязгааргүй анхны тусламжийн нийгэмлэг"-ийн үүсгэн байгуулагч Арно Фрейс хэлэв. Тэрбээр  "Бидний үүрэг бол цогцос хайх биш" гэж  хэлсэн байна. Гэтэл Их Британийн 60 аврах мэргэжилтэн, дөрвөн эрлийн нохойтой баг Мароккод ирсний дараа Батлан ​​хамгаалах яамнаас өгсөн Хатан хааны агаарын хүчний хоёр "А400М" онгоцоор тээвэрлэн гамшгийн бүсэд хүргэсэн байдаг.

Марокко улс 1956 онд тусгаар тогтнох хүртэл Францын колончлолд байсан. Хойд Африкийн тус улс нь колончлолтой холбоотойгоор Францад түүхэн олон гомдол, маргаантай байдаг. Францын түүхч, элит Сорбонны их сургуулийн профессор Пьер Вермерен хэлэхдээ, "Тусламжаас татгалзаж байгаа нь улс төрийн тодорхой шинж тэмдэг. VI Мохаммед хааны дипломат ажиллагааг бид мэднэ. Тэрбээр уур бухимдал, гомдлоо илэрхийлж, ямарваа мессеж илгээх дуртай" гэв.

Колончлолын түүхээс Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Мароккогийн хаан хоёрын одоогийн харилцаа нэлээд доогуур түвшинд байна.

Францын ерөнхийлөгчийн Мароккод хийхээр төлөвлөж байсан айлчлал удаа дараа хойшлогдож, Францад суугаа Мароккогийн Элчин сайдын суудал хэдэн сарын турш эзгүй байсан юм.  Үүний зэрэгцээ маргаантай Баруун Сахарын бүсийг Мароккогийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхийг Францад шахаж байна. Мөн Макрон Марокког бүс нутгийн гол өрсөлдөгчөө гэж үздэг хөрш Алжиртай ойртох оролдлого хийсэн нь хаан VI Мохаммедыг бухимдуулжээ.

Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна мэдэгдэлдээ, "Тусламж үзүүлэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь Мароккогийн засгийн газрын эрх. Тэдний шийдвэрийг хүндлэх ёстой" гэсэн байна. Францын засгийн газраас Мароккод гамшгийн бүсэд ажиллаж буй аврах, туслах бүлэгт таван сая евро  өгөхөө амлажээ. Мароккогийн албаны хүмүүс "зохицуулалтгүй байх нь сөрөг үр дүнд хүргэж болзошгүй тул тусламжийн хүсэлтийг үнэлж байна" гэж тайлбарласан байна.  Францаас гадна Герман улс тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд Берлиний албаныхан үүнд ямар ч улс төрийн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тусламж үзүүлэх саналыг нь хүлээн авсны дараа Испани 86 аврагчаа Марокко руу илгээсэн бол Персийн булангийн орнууд болох Катар, Арабын Нэгдсэн Эмират улс мөн мэргэжилтнүүдээ илгээжээ.

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд газар хөдлөлт болох үед Мароккогийн хаан VI Мохаммед Францад байсан боловч Даваа гаригт тэр даруй буцаж ирсэн гэжээ.

Түүх сөхвөл, 1800-аад онд Европын  хэд хэдэн улс стратегийн байрлалаас нь болоод Мароккогийн газар нутгийг сонирхож байсан бөгөөд Франц улс нөлөөгөө тогтоосон анхны улс болжээ. Улмаар Их Британи 1904 онд  Марокког Францын нөлөөний нэг хэсэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Дараа нь 1906 онд Алжесирасын бага хурлаар Мароккод Франц, Испанийн цагдаагийн үүргийг тогтоож, улмаар 1912 онд Фесийн гэрээгээр Марокко Францын протекторат болжээ. Харин дэлхийн 2-р дайн дууссаны дараа Мароккочууд тусгаар тогтнолын төлөө тэмцэж эхэлсэн байдаг.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр 1953 онд алдартай Султан V Мохаммедыг Францад цөлжээ. Түүнийг Мохаммед Бен Аарафа сольсон нь мароккочуудыг тусгаар тогтнолын төлөө улам хүчтэй тэмцэхэд хүргэсэн байна. Эцэст нь 1955 онд Мохаммед V Мароккод буцаж ирэх боломжтой болж, 1956 оны гуравдугаар сарын 2-нд тус улс тусгаар тогтнолоо олж авчээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-15 45.154.108.18

Харанхуй монголчууд суралцах хэрэгтэй. Харамсалтай нь тийм ухамсар боловсрол мэдлэгтэй хүн энэ улсад байхгүй гэж хэлж болно.

Avatar

Нэргүй 2023-09-15 213.87.151.251

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-15 202.21.108.38

Африкчууд Францыг хөөж хаяж бхад Монгол л ертөнцийн хамгийн бүглүү мухарт хөмөрсөн тогоондоо жаргалтай бсан болхоор Францын шинэ колони болж хулхидуулж эхлэх нь. Тэртээ 400 жилийн өмнө Африкын омгуудын удирдагчид газар нутаг хүн амаа худалдаж бсан бол 21 р зуунд Монголын улстөрчид, эрх баригчид Манжид бүхнээ худалдаж байсан үеээ эргэн давтаж эхэлэв.

Avatar

Энд чи дутчих 2023-09-15 139.5.219.63

Оросын элчингийн 5-р цуваанй өлигчин боож үхлээ юу..

Avatar

Нэргүй 2023-09-15 202.131.238.26

Манайхан шиг өнгөтэй өөдтэй болгоноо алуулж, дээрэмдүүлж, нохойноос дор доромжлуулж байснаа тоохгүй ах ах гэж гуцаад гүйдэг малнаасаа дор амьтад дэлхийд байдаггүй бололтой

Avatar

Зочин 2023-09-15 202.126.89.12

Монголыг оросууд хамгаалаагүй бол монгол улс гэж байхгүй, чи л лав ертөнцөд төрөхгүй байсан. Оросууд монголыг аврасан.

Avatar

hmm 2023-09-15 59.153.112.63

zorilgotoi l tegdeg yumaa bid tednii hyatad japanaas hamgaalah amid hil geed oilgochih orosiin dvvguai

Avatar

Нэргүй 2023-09-15 202.126.92.98

Зөвлөлтийн зохиосон Монголын түүх, дандаа манайхан ялдаг байлдаантай киногоо боль. Монгол эрдэмтэдийнхээ бичсэн түүхээ уншиж, судлаач ээ, тэр цагт Орос тийм сайхан улс, хайртайдаа хамгаалсан биш нь тодорхой болно. нас чинь өнгөрлөө, хайран амьдрал…

Avatar

Чингис 2023-09-15 103.140.10.195

геополитик н тухай чам шиг нусгай мөөрдөггүй юм

Avatar

Нэргүй 2023-09-15 58.232.181.177

Тэнэг б**с одоо хужаадаа өгөөд яаж амьдарч бндаа

Avatar

Нэргүй 2023-09-15 58.232.181.177

Монголыг колончилж бсан гэж хуцахаа л боль

Avatar

Нэргүй 2023-09-15 59.153.115.22

zuv gargaa sungasan bolgon naiz bish bdag shuu yalangua USA tuunii holbootongud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж