"Улаанбаатар БҮК" ХК нь төмөр замын суман шилжүүлгийн төмөр бетон дэр үйлдвэрлэх шугамыг нэвтрүүллээ

"Улаанбаатар БҮК" ХК нь төмөр замын суман шилжүүлгийн төмөр бетон дэр үйлдвэрлэх шугамыг нэвтрүүллээ

“Улаанбаатар БҮКХК-иас  /2023.09.13/ төмөр замын суман шилжүүлгийн бетон дэрийг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Тодруулбал, тус компани нь төмөр замын суман шилжүүлэх хэсгийн төмөр бетон дэр үйлдвэрлэх шугам шинээр нэвтрүүлж буй юм. Эхний ээлжинд гурван төрлийн суман шилжүүлгийн төсөр бетон дэрүүдийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар P65 зам төмөрт тохирох 1/11 төрлийн суман шилжүүлгийн төмөр бетон дэр шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Тэд импортын бүтээгдэхүүнийг халах зорилгыг тавин ажиллаж байгаа гэнэ. Төмөр замын суман шилжүүлгийн төмөр бетон дэрийг ашигласнаар байгаль экологид эерэг нөлөөтэй ба олон мянган модыг хамгаалах боломжтой гэнэ. Мөн олон жилийн насжилттай бүтээгдэхүүн болохыг үйлдвэрлэгчид хэлж байна.

“БЕТОНОН ДЭР 50 ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ ”

Үйлдвэрлэлийн явцын талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Х.Золжаргалтай ярилцлаа.

Төмөр замын суман шилжүүлгийн төмөр бетонон дэрийг нэвтрүүлснээр ямар үр ашигтай байх вэ?

Эхлээд суман шилжүүлгийн ач холбогдлыг ойлгохын тулд төмөр замын бүтцийг томьёолох хэрэгтэй. Орчин үед төмөр замын дэрийг модоор хийхгүйгээр технологийн дагуу бетоноор хийж байгаа. Суман шилжүүлэг бол төмөр зам салаалах хэсгийг хэлдэг. 1990-ээд оны дунд үеэсХөтөл”-ийн үйлдвэрт бетонон дэр хийж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл суман шилжүүлгийн хэсгийн бетон дэрийг дотооддоо хийж чадахгүй байлаа. Учир нь Суман шилжүүлэгийн хэсгийн бетон дэрийг үйлдвэрлэхэд нарийн  ажилбаруудтай. Тиймээс суман шилжүүлгийг бетон дэр манай компанийг үйлдвэрлэх хүртэл Монголчууд модоор хийж, импортоор авч байсан. Бид нэгдүгээрт, импортыг орлох, хоёрдугаарт, байгаль экологид ээлтэй бүтээгдэхүүнийг гаргахыг зорьсон. Суман шилжүүлгийн дүнзийг хамгийн сайн өндөр чанартай модоор хийдэг. Энэ нь байгаль орчинд маш их хохирол учруулдаг. Суман шилжүүлгийн дүнз нь хамгийн сайндаа найман жил, ихэнх нь таван жил хэрэглээд солих хэрэг гардаг. Бид  бетон дэр хийснээр үндсэндээ 50 жилийн насжилттай болгож байна.

Ер нь дэлхийн улс орнууд бетонон суман шилжүүлгийн дэр хийгээд олон жил болж байгаа. Манай монголчууд хийж чадахгүй байсныг бид өнөөдөр нэвтрүүлж байна. Бид дотооддоо үйлдвэрлэдэг болсноор дэлхийн түвшинд дөхөж очсон.

Ашиглалтын хугацаа нь модон дэрийг бодвол уртасч байгаа учраас эдийн засгийн хувьд хэр хэмнэлттэй байх вэ?

-50 жил ашиглана. Хоёрдугаарт, бат бөхбайгаль орчинд ээлтэй. Хамгийн гол нь төмөр замын аюулгүй ажиллагаанд чухал нэмэртэй. Мөн осол гарах нөхцөл нь бага. Манай анхны бүтээгдэхүүнийг УБТЗ авахаар сонирхож байна. Та бүхэнд энгийнээр тайлбарлахад, Монголд төв зам дээр P65 гэсэн замд 1000 орчим суман шилжүүлэг байдаг. Салбар салаа замд Р50 гэсэн зам төмөрт 2000 орчим суман шилжүүлэг байдаг. Нийтдээ, Монголд 3000 суман шилжүүлэг байдгаас ихэнх нь модон дэртэй байдаг. Энийг  бүгдийг нь ээлж дараатайгаар шинэчлэх шаардлагатай. Энэ бол Монголын төмөр замын бүтцэд том шинэчлэл болно. Суман шилжүүлгийн бетон дэрээс гадна төмөр замтай нь холбох бэхэлгээ байгаа. Бэхэлгээ хэд хэдэн хэсгээс тогтдогоос хамгийн гол үнэтэй нь бөгөөд Монголдоо хийж болох нь бэхэлгээний дор ивүүр төмөр гэж байдаг. Ивүүр төмрийг манай компани үйлдвэрлэхээр зорьж байгаа. Туршилтын эхний загварыг хийчихсэн байгаа.

Ямар хугацаанд дотоодын импортын хэрэгцээг хангаж чадах вэ. Нэг ёсондоо мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх нь байна тийм үү?

Манай компани нэг иж бүрдэл суман шилжүүлгийг нэг долоо хоногт үйлдвэрлэнэ. Жилдээ 54 ширхэг иж бүрэн суман шилжүүлгийн төмөр бетон дэрийг үйлдвэрлэнэ гэсэн үг

Үнэ өртгийн хувьд мэдээлэл өгөхгүй юу?

Одоогийн байдлаар хамгийн том худалдан авагч бол УБТЗ байнаУБТЗийнхан та бүхэнд үзүүлэхээр бэлдсэн суман шилжүүлгийг авахаар ярилцаж байна. Зардлын хувьд хамгийн хямд. Суман шилжүүлгийн бетон дэрэнд хийцэд тросс ордог. Тросс, бэхэлгээг Хятадаас авч байна. Суман шилжүүлэгийн хэсгийн төмөр бетон дэрэнд ордог төмрийг Орос, Хятадаас авдаг. Монголоос цемент элс гэх түүхий хайргыг авч байна.

Технологи талаасаа анх удаа нэвтрүүлж байна гэж ойлголоо?

Суман шилжүүлэг үйлдвэрлэдэг шугамыг өөрсдөө хийснээрээ онцлогтой. Импортоор худалдаж авбал 500-аас нэг сая ам.долларын өртөгтэй. Гэхдээ бид худалдаж аваагүй. Саяхан лазер зүсэгч машин авсныхаа хүчээр өөрсдөө үйлдвэрлэсэн. Өөрсдөө үйлдвэрлэснээр манай инженер техникийн ажилтнууд туршлага суусан, мэдлэг нэмэгдсэн. Бид өөрсдөө шугамаа хийсэн болохоор дараа нь  үүнийгээ яаж ч өөрчилж чадна. Яагаад гэвэл технологийн хувьд бүх юм гарын дор байна гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа.

Дашрамд дуулгахад, тус үйлдвэр нь анх 1984 ондБайшин үйлдвэрлэх комбинатнэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1988 онд хувьчлагдаж өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хөгжүүлснээр өнөөдөр барилгын салбараас гадна зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр технологи шаардсан нарийн хийц засварын бүтээгдэхүүнээр хангах бололцоотой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-14 213.87.152.141

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

хүннү 2023-09-14 103.254.123.71

Ямар ч сайхан дэр байгаад яах юм? Энэ хүнд цментийг хэдэн замчид л улаан гараараа өргөнө. Тэдэнд орчин үеий шийдэл бүхий техник огт байхгүй. Оросын цагаан хааны үеийн төмөр зам барих арга одоо манайд л байна. Үүнийг сайжруулах талаар огт юм боддоггүй дарга нартай “удирдах газар” шүү дээ. Харин өөрснөө идэх завших болхоор хамгийн түрүү ухас хийгээд л захын нэг хурган даргаас 7 тэрбум гарч л байдаг.

Avatar

Зочин 2023-09-14 202.126.88.176

Сайн байна 👏👏👏 Одоо хөндлөнгийн лаборатори шалгадаг газраар чанарыг нь шалгуул. Тэгээд баталгаатай гэсэн үг. Амжилт хүсье🌹

Avatar

Zochin 2023-09-14 202.126.90.86

Монголчцуд бмд өөрсдөө бүтээн байгуулалтаа хийж чадахаар болжээ

Avatar

- buti Opold -ylcuin tugs 2023-09-14 216.38.195.74

gadni1bzps, xmgyi baix; munguure

Avatar

Зочин 2023-09-14 216.38.195.74

1-2-4;

Avatar

- ylcuin shalarsan tugs zubluluup 2023-09-14 216.38.195.74

yu ch shyrshij yxamsargyi

Avatar

Зочин 2023-09-14 66.181.166.134

Металл уураг?

Avatar

Зочин 2023-09-14 77.248.52.248

metallurg gedeg ug l setguulchid shinehen bololtoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж