Засгийн газрын ээлжит /2023.09.13/ хуралдаанаар Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн хувьд олон жил тус албыг хашиж байгаа гэж тодотгож болно. Өмнө нь УИХ-ын Тамгын газрын даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны арвин туршлагатай нэгэн. Тэрбээр 26 жил төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд 2015 оны аравдугаар сараас БХБЯ-ны ТНБД-аар ажилласан байна.
Ажилласан байдал:
- 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
- 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
- 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
- 2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,
- 2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.