Хятад, Оросын хил дагуу үр тарианы төв байгуулна

Хуучирсан мэдээ: 2023.09.13-нд нийтлэгдсэн

Хятад, Оросын хил дагуу үр тарианы төв байгуулна

Хятад, Оросын хил дагуу үр тарианы төв байгуулна

Хятад, ОХУ хоорондын үр тарианы худалдааг сайжруулахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр өнгөрсөн онд тохиролцсон. Энэ тохиролцооны үргэлжлэл болж хоёр улс Дорнын эдийн засгийн чуулганы үеэр нэгжүүд Оросын үр тариаг Хятад руу аль болох хурдан, үр ашигтай хүргэх зорилготой гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.

Хятад улсын хувьд 1.4 тэрбум хүн амынхаа хүнсний аюулгүй байлдыг нэн тэргүүний зорилтоо болгосон.

“Шинэ газрын үр тарианы коридор” буюу ОХУ-ын Уралын нуруу, Сибирь болон алс дорнодын бүс нутагт үр тарианы үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг групп компаниуд Хятадын Ченгтонг олон улсын хөрөнгө оруулалтын компанитай хамтран үр тарианы ложистикийн төвийг байгуулах юм. Энэхүү шинэ зангилаа төв нь “Нижеленинское-Тунжян Үр тарианы терминал” нэртэй. Байршлын хувьд Владивосток болон Хятадын зүүн хойд Мөрөн мужийн хооронд байрлана. Байгууламжийн ажилд нийт 15 тэрбум рубль буюу 159 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болжээ.

Дорнын эдийн засгийн чуулган өнгөрсөн Ням гаригт эхэлсэн. Чуулганд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Жан Гүөчин болон хэд хэдэн бизнесийн төлөөлөл оролцжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж