ЦЕГ: А.Гансүх бусдад зодуулсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.13-нд нийтлэгдсэн

ЦЕГ: А.Гансүх бусдад зодуулсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: А.Гансүх бусдад зодуулсан хэргийг шалгаж байна

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх гэртээ байхдаа бусдад зодуулж, гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байна гэдэг мэдээллийг өглөө. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг зүс таних хүн нь зодсон бөгөөд тухайн хүнийг барьж хориогүй гэжээ.

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 09.34 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн А.Гансүхийн биед иргэн “И” гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв. Иргэн А.Гансүхийг хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэнэ.

А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн онц их хэмжээний хохирол улсад учруулсан “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдан, ял шийтгэлгүй үлдсэн юм.

Амаржаргалын Гансүх нь:

  • ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан
  • Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
  • ТӨХ-ны газрын дарга
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
  • Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
  • УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж