Байр залуусын хувьд мөрөөдөл болов

Байр залуусын хувьд мөрөөдөл болов

Байр залуусын хувьд мөрөөдөл болов

Ипотек “царцсан”-аас иргэд байртай болохын тулд банкуудаас санал болгож буй сарын 14-15 хувийн хүүтэй зээл авах, эсвэл барилгын компанитай гэрээ байгуулан, урьдчилгааг нь өндөр төлж, үлдэгдэл төлбөрийг гурван жил орчмын хугацаанд төлөх гэсэн хүнд шалгууртай нүүр тулаад байна.

Сарын орлого нь 1.5-2.0 сая төгрөг дотор эргэлддэг олонхи гэр бүлүүдийн хувьд дээрх хоёр аргын алиныг нь сонголоо ч байртай болох боломжгүй. Учир нь, банк эрсдэлээс сэргийлж, зээлдэгчээс урьдчилгаа шаардаж буйн зэрэгцээ сар бүрийнх нь орлого зээлийн шаардлага хангахгүйгээс хүсэлт буцаагдсаар…

Барилгын компанитай шууд гэрээ байгуулъя гэхэд мөн л худалдан авах орон сууцныхаа үнийн дүнгийн 50-70 орчим хувийг урьдчилж өгч,  үлдэгдэл төлбөрийг сар тутамд төлж дуусгах үүрэг хүлээнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд борлуулагдаж буй орон сууцны 1м2 –ын үнэ байршлаасаа хамаарч 3.3 сая төгрөгөөс 9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Бэлэн мөнгөөр байр авсан тохиолдолд дээрх үнээс хямдарна. Мөн урьдчилгааг нь өндөр төлсөн тохиолдолд 1м2 тутамд үнэ 50 мянган төгрөгөөр буурна.

Жишээ татвал, Баянгол дүүрэгт харьяалагдах III, IV хорооллын эцэст баригдсан хоёр өрөө 55-58 м2 орон сууцны 1м2-ын үнэ 2.7 сая орчмын үнэтэй байгаа нь хамгийн боломжийн ханш ч урьдчилгаанд нь 100 сая төгрөг төлнө. Харин үлдэгдэл төлбөрийг нь энэ ондоо багтаан төлөх үүрэг хүлээж байна.

Мөн Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацын дэмжлэгтэйгээр баригдаж буй орон сууц ч урьдчилгаа шаардахын зэрэгцээ сар тутамд 1.5 сая төгрөг төлж, байртай болох боломжтой гэсэн нөхцөл тавих болсон. Гэтэл залуусын хувьд байрны урьдчилгаанд өгөх 100 сая төгрөг битгий хэл 10 сая төгрөгийн хадгаламжтай болсон нь ч ховор. Автомашинаа зарж, байрны урьдчилгаандаа нэмэрлэн эцэг эх, ах дүүсээсээ хандив цуглуулчихвал ипотекийн зээлийн урьдчилгааг нь хангачих болов уу гэсэн битүүхэн мөрөөдөл тээж явсан тэдний хувьд аль ч нөхцөлийг хангахгүйгээ мэдэнгүүт харийн орныг зорьж, ажил хийхээс аргагүй болж буй юм.

Эмч, багш, инженерүүд хэдэн арваараа гадаадыг зорих болсон нь сар тутамд авдаг 1 сая гаруй төгрөгийн цалингаараа хэзээ ч байртай болж, хүүхэддээ чанартай боловсрол олгох боломжгүйгээ мэдсэнтэй л холбоотой.

Харин МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө залуучуудыг дэмжих хүрээнд “Залуучууд, залуу гэр бүлийн орлогод нь нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ” гэсэн амлалт өгсөн. Энэ хүрээнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж байв. 2016 оны УИХ-ын сонгуулиар ч мөн дээрх амлалтыг өгсөн. Харамсалтай нь, өнөөдөр иргэдийн орлогод нийцсэн орон сууц баригдсангүй. Харин ч орлогоос нь хэт давсан өндөр үнэтэй орон сууцууд сүндэрлэсээр.

Уг нь Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа буюу 2012-2016 онд Яармагийн дэнжид 1м2 нь 980 мянган төгрөгөөс 1, 050,000 төгрөгийн үнэтэй “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан. Нийт 5000 гаруй айлын орон сууцыг барьсан байдаг. Аймгуудад ч мөн хямд үнэтэй орон сууцыг олноор ашиглалтад оруулж чадсан. Ардын намыг Засгийн эрх авсны дараа дээрх жишгээр хямд үнэтэй орон сууцууд баригдах болов уу гэсэн хүлээлт байсан ч нэг ч төсөл хэрэгжсэнгүй. Харин ч Нийслэлийн орон сууцны санхүүжилтийн корпораци гэдэг бас нэг агентлаг байгуулагдсан. Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулж, яндангийн тоог бууруулах зорилготойгоор дээрх агентлаг байгуулагдсан ч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд нь удааширсан хэвээр байна.

Түүгээр зогсохгүй, жилийн 8 хувийн хүүтэй олгогдож байсан ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэн, 6 хувь руу буулгасан ч хүртээмж нь багасч, эцэс сүүлдээ ипотекийн санхүүжилт ч зогсоод буй.

Олон улсын валютын сангаас өгсөн зөвлөмжийн дагуу Монголбанк ипотекийн зээл олголтоо зогсоож, Засгийн газарт энэ оны зургадугаар сарын 30-нд шилжүүлсэн ч одоог болтол энэхүү асуудлыг хэнд хариуцуулах вэ гэдэг шийдлийг төр гаргаж чадаагүй байна.

Уг нь Монголбанкны зүгээс “ипотекийн зээл олголтоо зогсоож, Засгийн газарт шилжүүлнэ” гэдэг мэдэгдлийг хоёр жилийн өмнөөс хийсэн. Гэвч Засгийн газрын төвшинд ипотекийн зээлийн санхүүжилтийг хүлээн авч, тасралтгүйгээр үргэлжлүүлэх бэлтгэлийг хангаж чадаагүй нь ипотекийн зээл олголт зогссоноос харж болохоор буй.

Ипотекийн зээлийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Жилийн 8-6 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгосноор 115 мянга орчим өрх хамрагдсан байдаг.

Нийтдээ 7 их наяд орчим төгрөгийн санхүүжилт олгогдсоноос 3.5 их наяд орчим нь төв банкнаас гаргасан эх үүсвэр. Бусад эх үүсвэр нь арилжааны банкнаас өөрийн эх үүсвэрээр дамжуулан гаргасан зээл аж.

Уг нь Монголын ипотекийн корпораци гэж байгууллага бий. Энэхүү корпорациар дамжуулан ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бий ч эрх баригчдын хувьд сонирхол алга. Тиймээс шинээр ахин агентлаг байгуулж, энэ асуудлыг хариуцуулъя гэдэг асуудал ч хөндөгджээ. Харин энэ хооронд байрны үнэ өссөөр байртай болохыг мөрөөдсөн залуус харийн орныг зорьсоор…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.176.90

6% зээлийн хүртээмжтэй болголдооо с** юмаа

Avatar

Нэргүй 2023-09-13 202.55.188.113

байрны үнэ өсөөгүй шд.төгрөгийн ханш л н**ш болоод байгаа юм…2008 онд дундаж байр 1 мкв 1000 доллар гэдэг байлаа….одоогийн 3 сая 400к гэсэн үг….тэр үед бүх барилгын компаниуд төлбөрийг доллараар тооцож авдаг байлаа шд.

Avatar

Уншигч 2023-09-13 66.181.178.34

төр нь залуусаа гадагшаа дүрвүүлэх бодлого барьдаг гэхэд хэлсдэхгүй

Avatar

Нэргүй 2023-09-13 139.5.218.213

н**ш байрны үнэ буухгүйн байхдаа…хашаанаасаа байранд орох юмсан

Avatar

Зочин 2023-09-13 192.82.93.11

Үнэхээр 115мянган өрх айл хамрагдсан юм бол гэр хороолол яагаад цөөрөхгүй байнаа. Яг хүрэх ёстой айл өрхүүдэд 6-8 % хувьд хамрагдсан үү наад байшингууд чинь
хотын хүн амын тал хувь нь орон сууцтай гэхээр нэг л ноотой санагдаад байна даа дандаа танил тал арын хаалгаар наад зээл чинь явчихаж дээ бас л

Avatar

Нэргүй 2023-09-13 185.113.99.202

iim bhad zaluus ni ex ornooso dvrbex ni arggvushdee zduu gj !!!

Avatar

Бар 2023-09-13 103.140.10.213

баырны үнг барих нг арга би ипотекын зээр борлуулах байрыг үнг н тогтоож өгөх хэргтэй барилгы каомпанууд дуртай үнээ хэлж бна тр тэргүй ипотекын зээлр борлуулчхна гэж арай хэтрч бна иим өндр үнэтэй байр авчхд цаашд аиьдрх ямарч нөхцөлгүй болж бна

Avatar

Нэргүй 2023-09-13 202.55.191.130

10 их наядын хөтөлбөр гэж солиороод, мөнгө хэвлэж ипотекийн зээл гаргаж үнэ хөөрөгдсөн. Барилгын компаниуд л цулайсан даа.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.55.191.130

Төр эдийн засагт оролцмооргүй байна. Одоо зээл гарахгүй болсон болохоор компаниуд өөрсдийнхөө нөөц бололцоогоор хэсэг явна, тэгээд зах зээл үнэ ханшийг зохицуулна. Үнэтэй байр авах хэрэггүй, хүлээ.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.55.191.130

Үнэтэй байр авах хэрэггүй ээ. Хашаа аваад байшин барь. Хашаандаа сайхан амьдаръя гэж интернетээс хайгаад судлаад үз.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.55.188.107

АН сонго залуусаа..

Avatar

Нэргүй 2023-09-13 103.57.95.246

монгол залуучуудыг эх орноос нь дайруулах бодлого байна, ийм эрх баригчдыг татан буулга

Avatar

Нэргүй 2023-09-13 202.9.40.133

Байрны үнэ дэндүү нэмэгдсэн. .үнээ буулгаасай.

Avatar

Нэргүй 2023-09-13 103.57.93.226

Bairnii une bogino xugatsaand mash ix ussun. Arai denduu.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.126.88.75

МАНгаруудыг сонгосон монголчуудын хохь нь гэхээ өөр юу ч хэлэх вэ дээ ккккк

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зууч 2023-09-13 202.55.188.120

Байрны үнийн хөөрөлд үл хөдлөхийн зууч бас нөлөөлж бна, эзний зарна гэсэн үнэ дээр 10-15% нэмж зарж бна.Чанаргүй үерийн амны байрнууд бууж эхэлсэн.УБт дахиж ямарч барилга барих шаардлага алга ,орон нутагаа хөгжүүл.

Avatar

Шилээ 2023-09-13 66.181.181.59

Хөөсөрсөн үнэ буутал битгий шийдээсэй. Хэт их ашиг олох гэсэн шуналтнуудын хүслийг биелүүлмээргүй байна.

Avatar

иргэн 2023-09-13 66.181.187.38

Ханш буутал зээлийг зогсоох нь зөв. Ирэх хавар гэхэд шалдаа бууна. Их санасан газар 9 шөнө хоосон хононо гэдэг байхаа. Барилгын компаниудыг хөөсөрсөн үнэ хагартал материалын үнээрээ зартал нь нэг ч байр авч болохгүй хэрэглэгч байхгүй бол нэг ч худалдан худалдан авагч байх ёсгүй энэ бол зах зээлийн зарчим.

Avatar

зочин 2023-09-13 149.34.244.176

Самарсайханы гавьяа юу? Ипотекийг өөрчлөнө гээд яриад бужигнуулаад байсан..

Avatar

Нэргүй 2023-09-13 103.57.92.163

bairnii uned gazriin undur une, ded butsiin undur une, het undur ashig 3 l nuluulj baidag. zardlaa 3-4 dahin usguh oldog gej baigaa shuu. tegeheer yaj buulgah n oilgomjtoi. buulgah setgel l baihgui l baina

Avatar

Зочин 2023-09-13 202.21.108.21

Энэ зээлээр далимдуулж компаниуд байрны үнээ тэнгэрт хадаажээн. Хүн авч дийлэхээргүй болчлоо. Иймээс зээл олгох байрны үнэнд хязгаар тогтоох хэрэгтэй бна. М2 нь 2,5 сая төг-өөс доош үнэтэй байранд л энэ зээлээ олгохоор журамлавал зохино

Avatar

Zochin 2023-09-13 24.15.5.204

Nohoi.zasuulsan.ezendee.yanag.gej.mon.
unen.ugshuu.MANgar.nam.n.hulgai.hiine.hun.
****.huchin.hiine.tatvar.nemne.heel.hahuuli.
avna.ogno.za.er.n.hiihgui.um.baihgui.iim.
hulgaich.nariig.dahin2.songood.baidag.
duurchihsen.uheren.honinuud.umdaa

Avatar

Нэргүй 2023-09-13 202.9.46.173

Ул шал чацага нэрэндээ таарсан лалрууд нам нам дагасан өлөн хулгаачуудад саналаа зараад сурчисан шагнал нь бөөн өр

Avatar

Нэргүй 2023-09-13 101.114.6.76

Хогийн бузруудаа сонгоод бай үхэр монголчууд минь

Avatar

Уншигч 2023-09-13 59.153.112.117

төр нь залуусаа хүний газар боолын боол хийхээс өөр аргагүйд хүргэж бгаа

Avatar

Зочин 2023-09-13 51.6.214.237

Мангар их үнэтэй байшин байгаа нь гадаадын иргэд байр авах зөвшөөрөл өгдөгөөс болсон. Гадныхан байр аваад түрээсэлж байгаа болов уу. Цахим жуулчид Испани Португал зэрэг дулаан орнуудад байр худалдан авдагаас иргэд нь түрээсийн төлбөрөө ч өгч чадахгуйд хүрч тэтгэвэрийн хөгшид залуучууд гудамжид гарах дээрээ хүрч байна гээд мэдээ гарч байсан. Манайд ч гэсэн орон сууц авах байтуугай түрээсээр байранд амьдрахад хэцүү болох байх. Эсгий гэртээ амьдраад угаар хортой агаараас бүгдээрээ үхээд байхаас.

Avatar

Зочин 2023-09-13 66.181.161.192

Энэ бол заль. Он гараад засаг, Ман нэг бодлого төлөвлөж, ард түмнийг өөртэй санал өгүүлэх арга болой.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.126.89.20

МАНгарууд бүгдийг ядууруулж мөнгөөр санал худалдаж авах аргатай болчихлоо одоо яая гэхэв

Avatar

Хотын унаган залуу 2023-09-13 202.126.90.158

Манаа сонгоод бай бугдээрэй ядуугийн туйлруу живнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж