Трюдо Энэтхэгийн ерөнхийлөгчийн онгоцоор нисэхээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.13-нд нийтлэгдсэн

Трюдо Энэтхэгийн ерөнхийлөгчийн онгоцоор нисэхээс татгалзжээ

Трюдо Энэтхэгийн ерөнхийлөгчийн онгоцоор нисэхээс татгалзжээ

Их-20 бүлгийн чуулга уулзалт есдүгээр сарын 8-нд өндөрлөсөн ч Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Энэтхэгт хэд хоног саатжээ. Учир нь түүний нисэх онгоц техникийн асуудлаас болж хөөрөх боломжгүй болсон бөгөөд Трюдо 36 цаг гаруйн хугацаанд Энэтхэгт гацсаны эцэст өчигдөр Канад руу буцсан байна.

Энэ хооронд Энэтхэгийн талаас дипломат эелдэг байдлын илэрхийлэл болгож, албан ёсны нисэх онгоц болох "Air India One" үйлчилгээг түүнд санал болгосон гэв. Тус нисэх онгоцыг  Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин ажиллуулдаг бөгөөд Энэтхэгийн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хөлөглөдөг байна. 

Гэвч  Энэтхэгийн өгөөмөр саналд Канадын үзүүлсэн хариу үйлдэл нь олны гайхшралыг төрүүлжээ. Канадын талаас саналаас татгалзаж, өөрсдийн нисэх онгоцыг ирэхийг хүлээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Канадын засгийн газраас илгээсэн хоёр дахь нисэх онгоцыг Энэтхэгт ирэх хүртэл дахин зургаан цаг зарцуулжээ.

Энэ нь хоёр улсын хооронд аль хэдийн ээдрээтэй байсан дипломат харилцаанд сонирхол татахуйц зүйл болж үлдэв.

Уг үйл явдал өнгөрсөн Ням гаригт Канадын Суррей хотод Халистаныг дэмжигчдийн явуулсан маргаантай бүх нийтийн санал асуулгатай давхцжээ. Мөн Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Жастин Трюдо нар Делид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээ хийсэн өдөртэй давхцсан байна. Уулзалтын үеэр Моди Канад дахь хэт даврагч элементүүдийн Энэтхэгийн эсрэг үйл ажиллагаа үргэлжилж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Өмнө нь 2018 онд Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр  Трюдогийн гэр бүлийн хувцаслалтын сонголт, Халистаны хэт даврагч үзэлтэй холбоотой хүмүүст урилга илгээсэн зэргээр маргаан гарч байв.

ЭХ СУРВАЛЖ: WIONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж