Путин бие хамгаалагчдаа итгэдэггүй учир хуурамч мэдээлэл өгдөг

Путин бие хамгаалагчдаа итгэдэггүй учир хуурамч мэдээлэл өгдөг

Путин бие хамгаалагчдаа итгэдэггүй учир хуурамч мэдээлэл өгдөг

Владимир Путины хамгаалалтын албаны ажилтан асан Виталий Брижатый үзэж туулсан туршлагынхаа талаар “Radio free Europe” хэвлэлд ярьжээ. Тэр ОХУ-аас дүрвэсэн бөгөөд өдгөө Эквадорт амьдарч буй.

Холбооны хамгаалалтын албанд ажиллаж байсан Брижатый ОХУ-ын ерөнхийлөгчийг хувийн хамгаалагч нартаа ч итгэдэггүй, хэт түгших эмгэгтэй гэжээ. Тэр Крымийн өмнөд эрэгт байрладаг төрийн өмчит Олива гэх ордонд ажиллаж байсан. Түүний хэлснээс доор сийрүүлбэл “Путин Крымийн ордон руу хоёр өөр нисэх буудал дамжин ирж байгаа гэж зарладаг. Гэвч өөр замаар явах юм уу далайгаар ирэх магадлалтай. Путин өөрийн хамгаалалтын албандаа итгэх итгэл нь сул. Тэр амиа алдахаас их айж байна” гэжээ.

Холбооны хамгаалалтын албаны ажилтнуудыг Европын холбоо, АНУ, Украин дахь хамаатан садантайгаа харилцахыг хориглосон байдаг. Түүнчлэн дайныг эсэргүүцдэг хүмүүстэй ч харилцах хориотой.

Виталий Брижатыйн эхнэр Эквадорт ажиллах зөвшөөрөл авсны дараа тэр Оросоос зугтсан байна. Тэр Украин дахь дайныг эсэргүүцэж, Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэж байсан.

Виталий Брижатый нь албан тушаалаа орхисныхоо дараа Путиныг буруушаасан Холбооны хамгаалалтын албаны хоёр дахь офицер юм. Өмнө нь тус агентлагт тагнуулаар ажиллаж байсан Глеб Каракулов мөн Оросын удирдагчийн тусгаарлагдмал, гаж байдлыг шүүмжилж байв. Тэрбээр Путиныг “Галт тэргээр аялахыг илүүд үздэг. Галт тэрэг нь нууц хуваарийн дагуу явдаг” гэж хэлжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-09-13 202.179.22.28

ямарч дарангуйлагч хэнд ч итгэхгүй сүүлдээ өөртөө ч итгэхээ болиод дуусдаг даа

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-13 202.9.47.12

Онгоцноос хамгийн их айдаг төрийн тэргүүн ер нь Сталин л байсан байх. 1943 онд Тегеранд холбоотнуудтайгаа уулзахдаа Баку-Тегеран буцаад Тегеран-Баку хооронд ниссэн.ба өөрөөр хэзээ ч онгоцонд сууж үзээгүй хүндээ.

Avatar

Зочин 2023-09-13 202.9.47.12

Путин Москва-Владивосток хооронд 9 хоног аялаад Ким найзтайгаа уулзахаар аль эрт гарчихсан яваа гэх гээд байна уу. Тэгж ярих юм бол харин Путин тансаг ИЛ онгоцнуудаасаа гадна байлдааны СУ, МИГ онгоцуудаар улс дотроо нисч байсаныг бид телевизээр харж л байсан шүү дээ Наранжаргал Д.У.Р.А.К-аа.

Avatar

Нэргүй 2023-09-13 122.201.23.83

Одоо энэ нөхрийг оросууд устгана

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.182.147

элбэгийн бөөлжис иддэг 2 ггичий байдгийн залуус үсийн хусах юм гэсэн

Avatar

Зочин 2023-09-13 103.212.117.139

Манай хулгайч нар мөн адилхан үүнээс ч долоон дор унтаж хэвтэж чадахгүй байж бдаг байх даа.

Avatar

Нэргүй 2023-09-13 103.212.119.221

neg muu eh orondoo bagtah shingeh gazargui bolson urvagchiin ygeer medee beltgeel hoorhii orovdmoor ymdaa

Avatar

Ха ха ха 2023-09-13 202.126.88.153

яг, юмны учир шалтгааныг олж бичиж бай, сэтгүүлчид минь. Энэ тухай заадаггүй юм уу, тааруу сурсан юмнууд байдаг юм уу, өрөвдмөөр юм байна

Avatar

Нэргүй 2023-09-13 202.55.188.124

bugd l iim shde hen chamd yag uugeer irj bna geed heleed suuh bhavdee

Avatar

Нэргүй 2023-09-13 202.55.188.82

томоохон улсын тэргүүнүүд бүгд л ийм арга хэрэглэдэг шдээ ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж