АНУ Дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд сүүлийн хоёр жил медальт байранд шалгарч чадаагүй. Гэхдээ тэд сүүлийн дөрвөн Олимпийн наадамд түрүүлсэн билээ.
Тэгвэл Леброн Жеймс ирэх 2024 оны “Парисын Олимп”-д шигшээ багаасаа тоглохоор зэхэж, Кевин Дюрант, Стефен Көрри, Антони Дэвис, Жэйсон Тэйтум, Дрэймонд Грийн гэх лигийн шилдгүүдтэй холбогдсон гэнэ. Мөн Девин Бүүкер, Дамиан Лиллард, Де’Аарон Фокс, Кайри Өрвин нар ч бас түүнтэй нэгдэж улсаа төлөөлөх сонирхолтой байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Сүүлчийн дэлхийн аваргаар дэгдсэн “World champions of what” яриа мөн тоглогчдын шийдвэрт нөлөөлөх нь дамжиггүй. Хэрэв “Хаан” хочит Леброн Жеймс болон дээр дурдагдсан бусад тоглогч нар ирэх “Парисын Олимп”-д тоглох болбол сагсан бөмбөг сонирхогч залуус жаргаж үзэх буй за.
Ариука 2023-09-13 202.9.47.55
дэлхийн аварга, олимп 2т америк буюу харууд ахиж хэзээ ч түрүүлж чадахгүй
Зочин 2023-09-13 66.181.189.217
Мэргэжлийн сагсан бөмбөгчид дэлхийн аварга, олимпийг тоож ирэх үү. Цалин өндөртэй ажлаа хийж байсан нь дээр биз дээ.
Зочин 2023-09-13 213.87.148.114
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
зочин 2023-09-13 59.153.86.212
олимпод мөрөөдлийн баг орох бол арчаад хаях тоглоод хаях байх даа
зочин 2023-09-13 59.153.84.210
саяны дэлхийн аваргад АНУ нь нэг их ач холбогдол өгөлгүй бусад улсыг басаж жижиг туршилтын шинэковуудаа явуулсан тэд нар нилээн туршлагажиж аваад улсынхаа NBA-д орох замаа зассан гэхэд болох бх хэхэхэ , үндсэндээ АНУ-ын жижигчүүлтэй л тоглолоо л доо