АНУ Дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд сүүлийн хоёр жил медальт байранд шалгарч чадаагүй. Гэхдээ тэд сүүлийн дөрвөн Олимпийн наадамд түрүүлсэн билээ.
Тэгвэл Леброн Жеймс ирэх 2024 оны “Парисын Олимп”-д шигшээ багаасаа тоглохоор зэхэж, Кевин Дюрант, Стефен Көрри, Антони Дэвис, Жэйсон Тэйтум, Дрэймонд Грийн гэх лигийн шилдгүүдтэй холбогдсон гэнэ. Мөн Девин Бүүкер, Дамиан Лиллард, Де’Аарон Фокс, Кайри Өрвин нар ч бас түүнтэй нэгдэж улсаа төлөөлөх сонирхолтой байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Сүүлчийн дэлхийн аваргаар дэгдсэн “World champions of what” яриа мөн тоглогчдын шийдвэрт нөлөөлөх нь дамжиггүй. Хэрэв “Хаан” хочит Леброн Жеймс болон дээр дурдагдсан бусад тоглогч нар ирэх “Парисын Олимп”-д тоглох болбол сагсан бөмбөг сонирхогч залуус жаргаж үзэх буй за.
Холбоотой мэдээ