"Баавгай болохсон" кино Их Британи, Ирландад гарна

"Баавгай болохсон" кино Их Британи, Ирландад гарна

"Баавгай болохсон" кино Их Британи, Ирландад гарна
"Баавгай болохсон" уран сайхны кино Лондоны олон улсын кино наадмын "Journey" хэсэгт шалгарчээ.  Мөн монгол найруулагчийн бүтээл Их Британи, Ирландын кино театруудын дэлгэцнээ гарахаар болжээ.  Залуу найруулагч П.Золжаргалын бүтээл 2024 оны нэгдүгээр сарын 12-ноос Монголын кино театруудын дэлгэцнээ гарч, үзэгчдийн хүртээл болох юм.

"Баавгай болохсон" кино 2023 оны тавдугаар сард дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол кино албан ёсоор сонгогдож, оролцсон. Найруулагч П.Золжаргал өмнө нь киноныхоо тухай ярихдаа "Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд  15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж буй.

Би энэ киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс эхэлж бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.

Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын "Urban Sales" компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-13 45.154.108.18

30 Жилийн өмнө бол гайхах юмгүй. Одоо нэг иймэрхүү арга ядсан сэдвээр нэр мөнгө олох гэдгээ болих хэрэгтэй. Япончууд бараг өмнөөс нь ичиж бгаа. 30 Жилийн өмнө ийм л сэдэвтэй бсан. Одоо ч хэвээрээ. Дэлхий ертөнц өөр болоод байна. Харанхуйгаасаа гарах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-13 59.153.113.186

улсаа муулж хоол олж идэж

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-13 43.242.242.59

Энэ киног гадныхан үзээд Монгол орон гэж ямар новшийн улс болохыг ойлгоно. Тийшээ аялаж мөнгөө үрээгээд хэрэггүй гэсэн мессежийг бусдад өгч байна. Киног үзээд Монголд сайн сайхан гэрэлтэй зүйл огт байхгүй гэдгийг мэдэрнэ. бусда оронд байхгүй муу муухай зүйл гарах учир бусад орон кино театртаа гаргаж байна. Сайндаа ч биш юм. Эх орноо гутааж мөнгө олж идэх нь одоогийн хүмүүсийн хэв шинж болоод байна

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.164.95

Юуг нь нуух вэ дээ. Бодит байдлаа нуух тусмаа л тэндээс гарах гарц олдохгүй бус уу. Нээх л нэр төрдөө хайртай хүмүүс. Нэрээ бодоод юу өөрчлөгдөв. Бүгдээрээ хулгайч болсон.

Avatar

Нэргүй 2023-09-13 45.154.108.18

Эдэнд төр хамаагүй малнууд өөрсдөө тэмцэх хэрэгтэй. Боловсрох, мэдлэг ухаан хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж