МҮБХ "Алтан цомын барилдаан"-д оролцох багуудын дасгалжуулагчтай уулзана

МҮБХ "Алтан цомын барилдаан"-д оролцох багуудын дасгалжуулагчтай уулзана

МҮБХ "Алтан цомын барилдаан"-д оролцох багуудын дасгалжуулагчтай уулзана

Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааныг зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ.

Тэгвэл тус барилдаанд оролцох багуудын дасгалжуулагч нартай өнөөдөр /2023.09.13/18:00 цагаас МҮБХ уулзалт товложээ.

Бөх сонирхогчдын үзэх дуртай энэ барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно. Одоогийн байдлаар зарим аймгийн бөхчүүдийн нэрс тодорчээ.

“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно.
Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар дөрвөн хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан хоёр баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.
Сэлэнгэ аймгийн Таван-Хан бөхийн дэвжээний бүрэлдэхүүн:
1. Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр
2. Монгол Улсын Заан Н.Жаргалбаяр
3. Монгол Улсын Начин Н.Баярбаатар
4. Аймгийн Хурц Арслан Д.Төрболд
5. Аймгийн Арслан Б.Ганбаяр
6. Аймгийн Заан С.Оргилбаатар
7. Аймгийн Харцага Х.Наранбаяр
Ховд аймгийн Ховд дэвжээний бүрэлдэхүүн:
1. Улсын аварга Оргихын Хангай
2. Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан
3. Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий
4. Улсын харцага Ганбаатарын Ганхуяг
5. Улсын начин Батдоржийн Сосорбарам
6. Аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан
7. Аймгийн арслан Уламбаярын Батцоож
Хөвсгөл аймгийн бөхчүүдийн баг бүрэлдэхүүн:
1.Улсын арслан Ц.Содномдорж
2. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
3. Улсын начин Б.Даваа-Очир
4. Улсын начин Ц.Сандагдорж
5. Аймгийн арслан Э.Баасанжав
6. Аймгийн арслан П.Хүрэлбаатар
7. Аймгийн арслан М.Цэрэн
"Увс нуур" галын бөхчүүдийн бүрэлдэхүүн:
1. Даян аварга Намсрайжавын Батсуурь
2. Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс
З. Улсын начин Жамсрангийн Ням-Эрдэнэ
4. Улсын начин Очирбатын Түмэн
5. Улсын начин Дамдины Тогтохжаргал
6. Аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул
7. Аймгийн арслан Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-13 66.181.161.66

Допингийн шинжилгээ л аваарай даа.

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-13 59.153.113.229

Үндэсний бөх багийн спорт гэнэ үү, бас дасгалжуулагчтай, хаха нөгөөдүүл нь дасгалжуулагчаа барьж аваад зодчих байлгүй дээ, кк

Avatar

Зочин 2023-09-13 103.57.93.79

Бөхчүүд ч гэх шиг ажил хөдөлмөр хиймээр юм. Бас нэг баахан цагдаа цэргийн цолтонгууд төрөх байх даа.чааваас.

Avatar

б 2023-09-13 103.212.119.198

Архангай Бадарч байхгүй бол Ховд түрүүлэх юм биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж