Танилц: МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид горилогчид

Танилц: МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид горилогчид

Танилц: МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид горилогчид

Монголын бизнесийн салбарын тэргүүн гэж болох О.Амартүвшин энэ сарын 20-нд болох XXI их хурлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн суудлаа өгөх мэдээлэл байна. Тэрбээр 2024 оны их улс төрд бэлдэхээр болж, ерөнхийлөгчийн суудалд улирахаар өрсөлдөхгүй гэнэ. Түүнийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын сул суудалд горилж байгаа гэх.

Бизнесийн салбарынхны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Худалдаа аж үйлдвэрийн танхимыг хэн удирдах бол гэдэг бизнесийн хүрээнд анхаарал татаж байна. Одоогоор танхимын ерөнхийлөгчид О.Амартүвшингийн багийн гишүүн МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн  өрсөлдөхөөр бэлтгэж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тэгвэл өөр нэг яригдаж буй хүчтэй өрсөлдөгч  бол “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд. Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр 1997-2012 онд тасралтгүй 15 жил ажилласан эдийн засагч С.Дэмбэрэлийн дүү бөгөөд ахынхаа засаглалын үед танхимын газар дээр “Корпорейт” зочид буудал, үзвэр үйлчилгээний цогцолбор төв байгуулсан нэгэн бөгөөд мөн УИХ-ын 2024 оны сонгуульд Архангай аймагт өрсөлдөх магадлалтай улстөрчдийн нэг.

Түүнээс гадна “Ард”-ын Ч.Ганхуяг, “Шунхлай” группийн П.Батсайхан, МАК-ийн Н.Цэлмүүн нар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөх “бор шувуу” бизнесийн салбарынхны дунд яригдаж байна.

Ч.Ганхуягын хувьд өмнө нь МХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөж, О.Амартүвшинд ялагдаж байсан бөгөөд түүнийг энэ удаад мөн даагаа нэхэж, танхимын ерөнхийлөгчид өрсөлдөж магадгүй гэсэн мэдээлэл бий. Харин "Шунхлай" группийн П.Батсайханы хувьд бизнесийн салбартаа "үнэнчээр" зүтгэж ирсэн нэгэн. Бизнес, улс төрийн хүрээлэл өндөртэй түүнийг мөн хүчтэй өрсөлдөгч гэж ярилцаж байна. МАК-ийн Ц.Цэлмүүний хувьд бизнесийн салбартаа бол залуу удирдагч гэж тодорхойлж болно. Бизнесийн хүрээлэл, гэр бүлийн хувьд ч том бизнесүүдийг төлөөлж, залуучуудын дэмжлэг авч, "өв залгамжлагч" гэж харах нь ч бий. Ямар ч гэсэн бизнесийн салбартаа танигдсан, том эрх ашигтай горилогчид энэ удаад МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид горилж яваа сурагтай. Харин танхимын гишүүд тэдний хэнийг сонгож, ирэх дөрвөн жил удирдуулах вэ гэдэг анхаарал татаж байна.

Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн гол төлөөлөл болох МҮХАҮТ-ын энэ удаагийн хурлаар 2019-2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, хяналтын зөвлөлийн тайланг танилцуулахаас гадна төлөвлөжээ. Энэ үеэр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгч болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон батлах учиртай.

Ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшүүлэх ажлыг их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаар дуусгавар болгож, танхимаас томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, их хуралд танилцуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2023-09-13 197.211.58.220

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.161.167

Ганболд болбол хэцүү дээ

Avatar

Zch 2023-09-13 103.57.93.230

Амартүвшин танхимыг өндөрт гаргаж чаджээ. Браво 👏 Зөв зүйтэй мундаг залууд амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-09-13 202.126.88.180

Ганболд дүүрэн гэж нам нам гэж ярьсан 2 алиалагч хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.180.160

Б.Лхагважав илүү дээр.

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-13 103.212.116.32

Зүгээр л бизнeсээ хиигээд явцгааж болдоггуи юм болов уу.

Avatar

4444 2023-09-13 192.82.65.147

bolgoh amitan ogt alga

Avatar

Нэргүй 2023-09-13 103.9.90.100

Дүүрэнгийн ярилцлагыг зурагтаар үзсэн. Өндөр мэдлэгтэй залуу байсан. Бизнесийн ухааныг урлаж байлаа дөө

Avatar

Нэргүй 2023-09-13 202.126.88.180

хаха

Avatar

зочин 2023-09-13 103.57.95.193

Худалдаа аж үйлдвэрийн танхимыг Тор 100 шалгаруулдаг газар л гэж мэдэх юм байна.
Өөр юү хийдгийн?

Avatar

Нэргүй 2023-09-13 202.21.107.32

АПУ -Н БАТСАЙХАН ,ЦЭЛМҮҮН ХОЁР ЮУ ЮМ ДЭЭ КККК ЛУЙВАРЧДЫГ ХӨӨЖ ЯВУУЛ…

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-09-13 59.153.85.132

Ганболд л биш бол хэнч болно оо

Avatar

Зочин 2023-09-13 103.57.92.128

Ганболд л чадна даа. Батсайхан бол бүр ч чадахгүй.

Avatar

Нэргүй 2023-09-13 183.177.97.14

Батсайхан, Ганнхуяг 2 л арай дээр юм бусад нь луйварчид байна.

Avatar

зочин 2023-09-13 59.153.84.210

эрс шинэчлэл хийе гэвэл Н.Цэлмүүн хийчих байх шүү,

Avatar

Зсссссс 2023-09-13 202.126.88.153

танхим юу хийдэг байсан, ялангуяа Дэмбэрэлтэй эхлээд бүр дэмбэрэл болсон шүү дээ ха ха ха

Avatar

Бат инженер 2023-09-13 202.9.41.2

Т. Ганболд л биш бол хэн ч байсан яахав. Ер нь Дэмбэрэлээс хойш энэ байгууллагын үйл ажиллагаа муудаад л байгаа шүү. Төр засгаа дагаад ч байгаа юм шиг.

Avatar

зочин 2023-09-13 59.153.84.210

Улс төрд орох гэж л энэ танхимын тэргүүн болдог бололтой юмаа даа янз нь , Амартүвшин сонгуульд дэвшиж л байлаа гараагүй,

Avatar

Нэргүй 2023-09-13 59.153.115.45

Амартүвшин Дүүрэн хоёр хулгайч биш бол чөтгөр байсан ч яахав юуч хийгээгүй ардын намын аялдан дагагч хувийн ашиг сонирхол ихтэй хувиа бодсон хулгайч ууд

Avatar

Нэргүй 2023-09-13 213.55.222.218

tselmuun ch genenuu bolioroi tsagaandaa garchihsan bur

Avatar

Нэргүй 2023-09-13 184.60.63.245

Хамар Ганболд биш бол хэнч байсан яадгийм бидэнд хүртээлтэй биш.

Avatar

Иргэн 2023-09-13 202.70.33.164

Эхнэрээ дарамталдаг Ганболд Танхимын ажиллагсдыг удирдаж чадах уу?

Avatar

Нэргүй 2023-09-13 202.126.89.14

Huviin ashig sonirhol dyyren bna

Avatar

Зочин 2023-09-13 66.181.181.48

Ганхуягаас бусад нь боловсрол муутай бөгөөд эдийн засгийн луйварчид байна. Т.Ганболд гэхэд цагаандаа гарсан алдартай луйварчин байжээхийм

Avatar

б 2023-09-13 103.212.119.198

Наад хэдээс чинь бол овоо юм хийчихээр авах хүн алга. Амин хувиа бодох л улсууд л байна.

Avatar

Зочин 2023-09-13 202.21.104.2

ХАҮТ-ийн дарга нь ямар нэгэн улстөрийн бүлэглэлд харьяалагддаггүй, олон улсын худалдаа, гэрээ арбитр, олон улсын хуулиар мэргэшсэн хөндлөнгийн, хараат бус хүн байх ёстой ш дээ малнуудаа ? Тордайн Ганболд… ч гэхшиг. Наадх чинь хөрөнгө оруулагчдыг луйварддаг, эхнэрээ луйварддаг, ойгүй шуналтай нөхөр гээ биз дээ..ккк. ийм мэтийн ашиг сонирхолтой нөхдүүдэд ТББ-аа өгчихөөд олон улстай яаж харилцах гээд байгаан? Дүффф

Avatar

Нэргүй 2023-09-13 202.126.89.150

Баттулгын Ул боовон црайтай о.Амартүвшин АН-ын Ерөн хий нбд – д санаатай гэнээ,ГОНЖИЙН ЖОО биз !
Женко, энэ хоёрт ардчиллын үзэл санааны А -ч байхгүй, сандал суудал олж авч, мөнгө идэх л гэж байгаа юм !!!

Avatar

Иргэн 2023-09-13 66.181.160.27

Т. Ганболд арай дөнгүүр нь байна

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.182.147

хамар арай гайгүйн бна

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.180.210

За одоо бүүр амар хулгайчид нь танхимын дарга болох гээд л

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.191.180

Авах хүн ч алга даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж