Сэрэмжлүүлэг: Хөрсний нуралтын улмаас 1 иргэн амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Хөрсний нуралтын улмаас 1 иргэн амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Хөрсний нуралтын улмаас 1 иргэн амиа алджээ
Хан-уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид очиход шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсч хоёр иргэн шороонд дарагдсан байсан.
Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэг иргэнийг эсэн мэнд гаргаж авч, эмнэлгийн байгууллагад, дарагдаж нас барсан иргэнийг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.
Аж ахуйн нэгж байгууллага, иргэд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-13 202.9.47.12

Өөрсдөө ухаж хөдөлмөр хамгааллын осол гаргаж хүн алчихаад юун хөрсний нуралт, байтлаа байгалын гамшиг болоод нурчихлаа л гэх гээд байнаа даа.

Avatar

Иргүн 2023-09-13 202.179.27.203

Траншейг буруу ухсан харагдаж байна.Откос гаргаж ухах хэрэгтэй бсан бна.Бодвол зураг дээр нь сувгийн хөндлөн огтлол нь ямар байхыг харуулсан л байх ёстой .Угсралтын компаниуд төсвөө зохиохдоо откос гаргаж ухахаар зохиож авчихаад яг газар дээрээ мөнгөө "хэмнээд" ингэж ухдаг .Тэгээд л хүний аминд хүрсэн бна .ХАБЭА гэдгийг үнэхээр мөрддөггүй .Харамсалтай …

Avatar

Иргэн 2023-09-13 202.126.89.89

Наадхыг чинь хөрсний нуралт гэдэггүй юмаа. Зүгээр л хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангаж чадаагүйгээс үүссэн хүн амины хэрэг.

Avatar

Бээгий 2023-09-13 202.179.25.243

Иргэд бохирийн шугам сольж байсан юм байхдаа? Мэргэжлийн байгууллагын ажилчид бохирийн шугам солиогүй юм уу? сонин юм даа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж