Нисэх-Яармаг-Энхтайваны гүүр чиглэлийн замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулах үүднээс цагаан хашлага байрлуулсан. Ингэснээр нийтийн тээврийн хурд нэмэгдэж, иргэд хувийн унаанаас татгалзана гэдгийг албаныхан хэлж буй.
Тэгвэл 950 сая төгрөгийн үнэтэй нийт 12700 метр урт хашлагыг замын нэгдүгээр эгнээг тусгаарласан. Үүнээс Яармагийн зам дээр 3000 метр орчмыг тавьсан. Өртөг нь 200 орчим сая төгрөг болж, "Улаанбаатар зам засвар арчилгааны газар" хийж гүйцэтгэжээ.
Энэ талаар Түгжрэл бууруулах нэгжийн захирал Ч.Батзоригоос тодруулахад "Нэгдүгээр эгнээг тусгаарласан хаалтын худалдан авалтын талаар мэдээллийг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас авлаа. Нийт 12700м хайсыг 950 сая төгрөгөөр худалдан авсан. Үүнээс Яармагийн зам дээр 3000м орчмыг тавьсан. Өртөг нь 200 орчим сая төгрөг болсон юм билээ. Үлдсэн цагаан хашлагыг хэрэгцээтэй замын хэсэгт байрлуулна.
Тэр ажлыг "Улаанбаатар зам засвар арчилгааны газар" хийж байгаа. Би зөвхөн ажлын хэрэгжилтийг ярьдаг хүн. Зам засвар арчилгааг "Улаанбаатар зам засвар арчилгааны газар", замыг нийслэлийн Замын хөгжлийн газар, камерыг Цахим хөгжлийн газар, автобусыг нийслэлийн Нийтийн тээврийн газар нь хийнэ.
"Улаанбаатар зам засвар арчилгааны газар" замын хашлага хайс хийх ажлыг хариуцаж, зохион байгуулдаг. Энэ газар худалдан авалтыг нь хийж, компанийг нь шалгаруулсан. Би худалдан авсан хашлагыг Улаанбаатар зам засвар арчилгааны газар байрлуулаад байгаа юм биш. Би тодруулахад өмнө нь дотооддоо хашлага захиалж хийлгэдэг байсан бол хурдан хугацааны ажлыг бэлэн худалдан авалтаар хийсэн гэдэг хариултыг өгсөн" гэв.
БНХАУ-ын тээврийн онлайн дэлгүүрээр нэг метр өндөр, гурван метр урттай замын хашлага 19-99 ам.доллар буюу 65-345 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэвч замын цагаан хашлагын нэгж үнэ нь хэдэн төгрөг байсан бэ гэдэг асуултад хариулах албаныхан олдохгүй байна.
Өмнө нь 2019 онд төв замд байрлуулсан төмөр хашлагыг нийслэлийн засаг даргын захирамжаар 4850 ширхгийг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолж, олны шүүмжлэл дагуулж байсан. Тухайн үед дотоодын үйлдвэрлэгчид дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр 200 сая төгрөгөөр үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан гэдгийг хэлж байсан удаатай. Гэвч ийм хариуцлагагүй үйлдэл давтагдаж, албаныхан хотын түгжрэлийг шийдэх нэрийдлээр төсвийн хөрөнгийг үргүй зарсан хэвээрээ.
Нэргүй 2023-09-13 66.181.180.160
Niisleliin dansiig shilen bolgoochee.
- oz 2023-09-13 216.200.84.187
– tsebreer; # #-;
Нэргүй 2023-09-13 213.87.148.114
Харуулах боломжгүй.
ИРГЭН 2023-09-13 66.181.188.13
Ийм тэнэг юм хийгээд түгжрэлийг бууруулна гэж худлаа,Зүгээр л маргаашнаас эхлээд метротой болох асуудлаа шийд,Өөр гарц байхгүй,Худлаа өдөр хоног өнгөрөөж аргацааж мөнгө үрдгээ иддэгээ больё,Эх оронч сэтгэлтэй чадвартай хүн алга уу
Үндэсний үйлдвэрлэл 2023-09-13 202.9.41.22
Ямар ч үед үндэсний үйлдвэрлэл ээ дэмжиж бмр юм
Ард 2023-09-13 202.9.46.17
Ийм байхад улс яаж хөгжих вэ. арай дэндүү үнэтэы юм. энэ намхан хайс чинь хулгай хулгай.
Нэргүй 2023-09-13 59.153.115.236
хайс хашлагаар бизнес хийж мөнгө чавчаад байх шигээ. хашлагыг замаасаа илүү солих юм
tsaazal 2023-09-13 66.181.191.191
tatvariin munguur twilight nar .tsaazal
Нэргүй 2023-09-13 61.77.206.35
Яагаад төсвийн мөнгөнд ийм үрэлгэн байдаг юм бэ. Авч иддэгээ идчихээд дараа нь мэддэг хүнгүй болчих юм.
Zochin 2023-09-13 202.126.88.87
Сумын багт ажиллаж бгаа юмнууд дандаа мөнгө идсэн хулгайч нар тэр АТГ шалгаач хотын хөгжлийг биш хулгайлах ажлыг хийхээс өөр чадвар алга
Нэргүй 2023-09-13 103.215.14.2
Баахан хашлага тавиад, зүүн эргүүлэхгүй гэх эргүү шийдвэр гаргаад байгаагийн цаад санаа нь ердөө л Үүлийн санаачласан уулзвар төслийн үр дүнг үгүй хийх гэсэн санаа. Өөрсдөө шинээр юм хийдэггүй юм аа гэхэд хүний хийсэн юмыг баллахаа болих хэрэгтэй МАН-хаан!!!!!!
Зочин 2023-09-13 203.98.76.9
Нийслэлийн автобус явдаг бүх замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх боломжгүй салбар замаар явдаг автобус "ТЭГ" зогсолт хийх болно. Иймээс автомашиныг эр эмээр нь явуулах хэрэгтэй
Нэргүй 2023-09-13 188.162.254.12
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!
Нэргүй 2023-09-13 59.153.115.45
Сумт гэж нэг сумтай гар байна аа
зочин 2023-09-13 59.153.112.117
сонгуулийн мөнгө босгох ажиллагаа үргэлжлэх болно хяналтгүй болхоор
Irgen 2023-09-13 172.56.184.110
Sumya gedeg luivarching hurdan zailuulahgyi bol mungu yarihaas uur uhaangyi hyn shyydee ulun hovdog
Нэргүй 2023-09-13 66.181.182.232
1 дүгээр эгнээг чөлөөлхөөр түгжрэл чинь 30 хувь нэмэгдэнэ гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ. 3 эгнээ зам дээр 33.3%-р 3 хуваагаад явж байсныг 1ийг нь хасчихаар үлдсэн 2 эгнээ 30% ачаалал нэмэгдээд түгжрэл улам ихсэж байгаа биз дээ. Автобусанд суудаг хүмүүс л сууна, машинаараа явдаг хүмүүс машинаараа л явна. юу ч өөрчлөгдөхгүй
Нэргүй 2023-09-13 103.57.94.160
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-09-13 103.57.94.160
яг наад хашлага чинь Alibaba дээр 5000 метрээс дээш метр авбал 1 метр тутам нь 15740 гэж байна. Нийт 12700 метрийг 950 сая төрөгөөр авсан гээд байгаа. 12700 х 15740 = 199,898,000 болж байна. Үйлдвэртэй нь сайн ярьж байгаад энэ үнээс ч хямдаар авах боломжтой. Үлдсэн 750 сая төгрөгний хэд нь тээврийн зардалд, хэд нь хахуульд явсныг би байтугай Балхжав ч таашгүй.
Нэргүй 2023-09-13 103.57.93.219
ЗУГТААГААД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ. МӨНГӨӨ БУЦААН ТӨЛҮҮЛЬЕ.