Гайхалтай өөрчлөлтүүдийг шингээсэн "iPhone 15" утсыг танилцууллаа

Гайхалтай өөрчлөлтүүдийг шингээсэн "iPhone 15" утсыг танилцууллаа

Гайхалтай өөрчлөлтүүдийг шингээсэн "iPhone 15" утсыг танилцууллаа
"Apple" компани гайхалтай өөрчлөлтүүдийг шингээсэн шинэ "iPhone 15" цувралыг албан ёсоор танилцууллаа. Ганцхан өгүүлбэрээр тодорхойлбол, "iPhone 15" бол "iPhone"-ийн гэр бүлийн хамгийн том шинэчлэлтүүдийн нэг юм. "iPhone 15", "" iPhone 15 Plus", "iPhone 15 Pro" загварууд нь бүгд ижил багтаамжны сонголттой. Харин "iPhone 15 Pro Max" загвар нь 256 гб багтаамжаас эхэлж, 1199 ам.доллараас доод үнэ нь яригдаж байна.
Дээрх дөрвөн утасны хоёр нь (iPhone 15 ба 15 Pro) авсаархан 6.1 инч бол илүү том хоёр (Plus болон Pro Max) нь 6.7 инчийн дэлгэцтэй.
Шинэ хувилбаруудын дундаас хамгийн хямд нь "iPhone 15" бөгөөд 799 ам.долларын үнэтэй, 6.1 инчийн дэлгэцтэй,  арын хоёр камертай. Харин 899 ам.доллараар та 6.7 инчийн "iPhone 15 Plus"-тай болох боломжтой бөгөөд илүү том батерейтай ч арын хоёр камертай.
"iPhone 15 Pro" болон "15 Pro Max" хоёулаа шинэ үеийн "A17 Bionic" чиптэй бөгөөд олон сайжруулалт хийсэн. Жижиг 6.1 инчийн "iPhone 15 Pro" нь танил болсон гурвалсан арын камерын тохиргоотой бол илүү том "iPhone 15 Pro Max" нь одоогийн 3X татаж томруулдаг  камераас хамаагүй холыг татах буюу 5X томруулдаг атираат камертай анхны "iPhone".
Үүний зэрэгцээ "Apple" компани урьд өмнөхөөс илүү их дахин боловсруулсан материалыг шинэ загварууддаа ашиглажээ.

"iPhone 15"-ын хамгийн гол 10 шинэ функцыг хураангуйлбал:

  • "Lightning" оролтыг "USB-C"-гээр сольсон.
  • Бүх дөрвөн загвар нь "Dynamic Island" ашигладаг.
  • "iPhone 15" болон "15 Plus" нь хуучин "A16" чипээр ажилладаг.
  • "iPhone 15 Pro" болон "15 Pro Max" нь шинэ "A17" чиптэй.
  • "Pro" загварууд зэвэрдэггүй гангийн оронд титан ашигласнаар илүү бат бөх болж, жин багасчээ.
  • "iPhone 15 Pro" загварууд нь дуу хаах товчлуурыг шинээр программчилж, олон үйлдэлт болгосон.
  • Зарим загваруудын батерейны ашиглалтын хугацааг сайжруулсан.
  • Зөвхөн "iPhone 15 Pro Max" загвар илүү алсыг татаж томруулах шинэ перископ камертай болсон.
  • Ердийн  "iPhone 15"  загваруудын 48 мегапикселийн мэдрэгч бүхий үндсэн камерыг сайжруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: PHONE ARENA
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-13 59.153.115.45

Гайхаад байх юм алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж