Засгийн газрын өнөөдрийн /2023.09.13/-ийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар, цаг үеийн асуудал болон Ерөнхий сайдын орон нутагт ажилласантай холбоотой болон бусад асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
Өнөөдөр: – “Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-4 багц ажлын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – ““Агаарын тээврийн тухай” Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – ““Олон улсын автотээврийн харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хэлэлцэж бус асуудлын дэлгэрэнгүйг удахгүй хүргэе.
Холбоотой мэдээ