Сурвалжлага: МУИС-ийн байрыг нурааж, 7 давхар болгон шинэчилнэ

Сурвалжлага: МУИС-ийн байрыг нурааж, 7 давхар болгон шинэчилнэ

Сурвалжлага: МУИС-ийн байрыг нурааж, 7 давхар болгон шинэчилнэ

Их сургуулийн гудамжинд хүний хөл тасрахгүй. МУИС-ийн төв байртай залгаа орших шар ягаан хосолсон гурван давхар байшинд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль байлаа. 64 жилийн түүхтэй тус сургуулийн байрыг өдгөө нураагаад эхэлжээ. Ширээ, сандал харагдсангүй. Эл хуль байх нь цаанаа л нэг уйтай харагдана.

Цагтаа энд оюутнуудын инээд цалгиж, эрдэмтэн багш нарын цуваа үргэлжилсэн газар байлаа.

Өөрөөр хэлбэл, эгэл саарал энэ байшингаас улсдаа урдаа барьдаг эрдэмтэд, судлаачид төрөн гарсан. Тэдний оюутны ширээнд өнгөрүүлсэн нандин дурсамж энэ байшинтай хамт удахгүй “арчигдахад” хүрчээ.  Энэ хичээлийн жилээс эхлэн тус сургуулийн хичээлийн III дугаар байрыг шинэчлэн барихаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс кино үйлдвэрт байрлах Улаанбаатар сургуулийн хичээлийн байранд түр хугацаагаар хичээллэх шийдвэрийг гаргажээ. Харин Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийг МУИС-ийн долдугаар байранд бүр мөсөн нүүлгэжээ.

Сануулахад, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол өнгөрсөн оны есдүгээр сард болж байжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах тогтоол гарч, 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн 3Б байр болсон түүхтэй. Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсноор нураах асуудлыг олон жилийн өмнөөс ярьжээ. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөжээ.

“МУИС-ИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН  БАЙР 2 ЖИЛИЙН ДАРАА АШИГЛАЛТАД ОРОХ БАЙХ”

 МУИС-ийн Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал профессор Ч.Энхбаяраас тодрууллаа.

-МУИС-ийн хичээлийн III дугаар байрыг хэзээнээс нураах шийдвэр гарсан бэ. Одоо ямар явцтай байна вэ?

-МУИС-ийн хичээлийн III дугаар байр 1956 онд баригдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Бид багш, ажилтан, оюутнуудаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, суралцуулах ёстой. Хичээлийн III дугаар байранд хоёр сургууль байсан. Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль (хуучин нэрээр). Тус байр нь хуучирч, дахин шинээр байр барих асуудал олон жил яригдсан. Барилга хоёр блоктой. Хууль зүйн сургуулийн барилгын ажил гэрээ нь 2022 онд хийгдээд, одоо зураг төсөв нь экспертизээр ороод явж байна. Барилгажих талбайгаа чөлөөлсөн. III дугаар байрыг бүхэлд нь барина гэдэг утгаар нөгөө блокийн санхүүжилт буюу барилгын үлдэгдэл санхүүжилтийг төрөөс дэмжиж улсын төсөвт суулгасан.

Өөрөөр хэлбэл, манай сургуулиас Б блокийн санхүүжилтийг гаргаж, А блокийн санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт суулгасан гэсэн үг.

Монголын ууган их сургуулийн шаардлага хангахгүй хуучин барилгыг төрөөс дэмжээд бариад өгье гэж байгаа нь маш сайхан боломж шүү дээ. Барилгыг актлуулах, олон төрлийн зөвшөөрөл авах, үйл ажиллагаа явуулж байсан сургуулиудыг нүүлгэж байрыг чөлөөлөх зэргээр ажиллагаа ихтэй, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан амаргүй ажил. Хавар 3-р байрыг актлах зөвшөөрөл холбогдох байгууллагаас гарсан. Актлах зөвшөөрөл гарч байж буулгах, барих тендер нь зарлагдсан. Тендерийг Боловсролын ерөнхий газраас  зарлаад гүйцэтгэгч компани нь шалгарсан. Хичээлийн 3-р байранд байсан хоёр сургууль маань бүрэн нүүж дууссан. А блокийн хувьд буулгалтын зөвшөөрөл авахаар гүйцэтгэгч компани холбогдох байгууллагад хандсан. Буулгалтын зөвшөөрөл нь гармагц дараагийн ажлууд эхэлнэ.

-Барилгын ажил хэзээнээс эхлэх вэ? Мөн дуусах хугацааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Б блокийн барилга эхлэх зөвшөөрөл нь энэ долоо хоногт гарчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Тиймээс энэ намартаа багтаад Б блокийн суурийн ажил хийгдэнэ.

-Нийт хэчнээн давхар сургууль барих вэ?

-Зоорины  давхартайгаа нийлээд 7 давхар.

-Сургуулийг нүүлгэснээр оюутнуудын эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа вэ. Оюутнууд хаана суралцаж байгаа талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?  Ялангуяа Хуулийн сургуулийн оюутнууд 14 хоног цахимаар хичээллэж байгаа гэх мэдээлэл бий?

-Хоёр сургууль нүүлгэж байгаа учраас нилээд нүсэр ажил болсон. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль МУИС-тай нэгдсэн болохоор хичээлийн долдугаар байранд болон 8-р байрны нэг хэсэгт ХШУИС-ийн 3 тэнхим буюу шинэ бүтцээр Мэдээллийн технологи, электроникийн сургууль нүүж орсон. Инженер технологийн сургууль нэгдүгээр байранд үлдсэн. Ер нь бүхий л боломжоо ашиглан байрлуулж байгаа. Тиймээс хэдийгээр амаргүй ч гэсэн багш оюутнуудад учрах хүндрэл бэрхшээл нь харьцангуй бага байгаа болов уу гэж бодож байна.

Хууль зүйн сургуулийн тухайд гэвэл Улаанбаатар сургууль руу бүхэлдээ нүүсэн. Улаанбаатар сургууль нэлээд их засвар хийх шаардлагатай обьект байсан. Тэнд сантехникийн, барилгын гээд маш олон засвар хийж байж сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдахаар байгаа. Бид энэ чиглэлд ч мөн анхаарч цаг наргүй ажилласан гэж хэлж болно. Төсвийн тодотгол хийх, дээрээс нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг учраас хугацаа нэлээд орсон. Гэсэн хэдий ч ямар ч байсан тендерээ шалгаруулаад барилгын засвар дуусаад сантехникийн засвар нь арай дуусаагүй байдалтай байна. Тиймээс эхний 15 хоногт хичээлээ цахимаар явуулж байгаа.

-Барилгын төсвийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Б блокийн барилгын төсөв 12 орчим тэрбум төгрөгийг манай сургуулиас санхүүжүүлнэ. Уг барилгын үлдэгдэл санхүүжилт нь улсын төсөвт тусгагдсан.

Одоо бидний зүгээс шалгарсан компани нь  ажлаа шуурхай, хугацаанд нь чанартай сайн хийгээсэй л гэж хүсч байна, Манай талаас ч захиалагчийн хяналт тавигч байгууллагатайгаа хамтран хяналтаа сайн тавьж ажиллана. Ингэж чадах юм бол 2 жилийн дотор барилга маань ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байгаа.

"МУИС-ИЙН УДИРДЛАГУУД ОЮУТНУУДАД ЭЭЛГҮЙ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭВ"

МУИС-ийн III дугаар байрыг нураах шийдвэрийг багш оюутнууд олон янзаар хүлээн авсан. Тэдний байр суурийг сонсоход нураах шийдвэрийг дэмжихгүй байгаагаа хэлж байна. Энэ талаар оюутан О хэлэхдээ “МУИС нь 5-6 хичээлийн байртай. Нэг хичээл завсарлахад бид нэг сургуулиас нөгөө сургууль руу явах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бид өөрсдөө хувиараа сонгодог учраас завсарлагааны минутдаа өөр сургууль руу явж амждаггүй. Хуулийн сургуулийг нураагаад Улаанбаатарын сургууль руу шилжүүлнэ гэхэд хичээл сонголтод маш их маргаан үүссэн. 10 минутад яаж Жуковт байгаа сургууль руу явах вэ гэдэг асуудал үүссэн. Энэ сургуулийг нураахын оронд хичээл хийхэд хүндрэлтэй лекцийн танхимуудад засвар хийгээсэй. Агааржуулалт байдаггүй, ширээ сандал стандарт бус, өвөл нь дааруулдаг гэхчлэн асуудал зөндөө байдаг.

Эдгээр асуудлаа сайжруулахгүй байж сургуулийг нураана гэдэг нь бид нарт хохиролтой. Энэ бол оюутнуудаа бодоогүй шийдвэр гэж бодож байна” гэж ярилаа.

Оюутан Б “Манай хичээлийн байрыг нураах болсонтой холбогдуулаад Худалдаа аж үйлдвэрийн сургуулийн байр рүү нүүсэн. Хичээл хоорондын завсарлагаа 10 минут байдаг. Хичээлийн нэгдүгээр байр хүртэл 10 минутад амжиж чаддагүй. Энэнээс болоод хичээлээс хоцордог. Багш нар хоцорлоо гээд дургүйцдэг. Хэсүүчилж хичээлдээ суудаг” гэлээ. Харин оюутан А-ийн хэлснээр “МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь маш олон жилийн үүх түүхтэй. Энэхүү сургуулийг нураана гэдэг нь өөрсдийн түүх, өнгөрсөнд туулж өнгөрүүлсэн замналаа үгүйсгэж буйтай адил. Энэхүү шийдвэрийн дагуу манай сургуулийн оюутнууд хол хичээлдээ орж байгаагийн улмаас хоцрох асуудал гарч байна. МУИС нэг сургуулийг шинэчилж барих төсвөөрөө оюутнууддаа тав тухтай орчныг бүрдүүлж техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад зарцуулаасай гэж хүсч байна” гэлээ.

"ХОТЫН ТӨВД ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГУУД ХУРУУ ДАРАМ ҮЛДЛЭЭ"

Нөгөө талаас нь харвал асуудал МУИС-даа ч биш юм. Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгууд хумигдаж байгааг хэн хүнгүй мэднэ. Саяхан Санхүү эдийн засгийн дээд сургуулийн байрыг нураасан. Түүнчлэн одоогоос хэдэн жилийн өмнө Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан нь олны шүүмжлэлийг дагуулж байлаа.

Энэ мэтчилэн хотын төвдөө түүх дурсгал, архитектурыг илтгэх барилга цөөхөн болжээ. Эдгээр барилга Улаанбаатар хотын түүхийг илтгэдэг. Үүнээс гадна хотын ансамблийн буюу Төрийн ордон, МУИС-ийн барилга, Байгалийн түүхийн музей, Дуурь бүжгийн эрдмийн театр нь тухайн цаг үеийн хот төлөвлөлтийн хосгүй шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хэдийгээр МУИС хичээлийн байраа өргөтгөх нь зүйн хэрэг ч хотын дурсгал, хот төлөвлөлт талаас нь харвал даанч харамсалтай.

Хотын төвдөө Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгууд хуруу дарам үлдэж, бетонон ширэнгэн дунд оршихоос өөр зам бидэнд үлдсэнгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

90 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-09-13 126.36.206.241

Сайхан засах л хэрэгтэй байсан. Энэ 64 -ын зузаан тоосгон ханатай 3 хан давхар барилга дахиад 100 жил болсон ч байж л байна. Энийгээ засаж аваад өөр газар шинээр барилгаа барьсан нь дээр байсандаа. Ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэлт гаргаад байгаа нөхдүүд яг юу нь ашиглалтын шаардлага хангахгүй гээд байгаагаа тодруулмаар юм.

Avatar

Иргэн 2023-09-13 139.5.217.104

Ядаж МУИС-ийг хотын төвд үлдээх нь зөв. Монголд дээд боловсрол хөгжсөн түүх. Олон улсын л жишиг.
Бусдыг нь гаргаж болох байх. Өрх тусгаарлаад өөр газар нутагт амьдардаг ертөнцийн жам юм хойно.

Avatar

Нэргүй 2023-09-13 150.69.52.212

Шаардлага хангасан шинэ хичээлийн байр барих нь зөв шүү

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.180.149

MUIS butsiin dorvitoi uurclult hiih tsag bolson Nuser oron too, shaardlagagui tenhimuud hutulburuuddee daragdsan gazar

Avatar

би 2023-09-13 43.242.241.151

үнэндээ сурсан хүмүүсийн дурсамж л гэхээс, жуулчид нээх ийм байшин харж баясдаггүй байх өө. Тоож ч харахгүй. харин ч шинэлэг, зөв дизайнтай шинээр бариад доод давхартаа зогсоол энэ тэрээ шийдвэл зүгээр байх

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-13 202.21.108.39

зөв шүү

Avatar

И 2023-09-13 202.21.108.22

их дээд сургуулиудаа хотоос гаргах яасан бэ. ам ажил 2 нь шууд зөрөх юмдаа. худалч ёол хулгайч и набород.

Avatar

Зочин 2023-09-13 202.126.90.50

Их дээд сургуулиудыг нүүлгэх яасан бэ?

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.178.125

өөр газар нүүвэл тэндээ л баримаар юм.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.70.34.98

Сайхан шинэ байртай болоход юу нь болохгүй байна аа. Түүх түүх гээд хөгцөрсөн, агааржуулалтгүй, нурах шахсан байранд сургалт явуулаад байж болохгүй шүү дээ. Энэ үед сурч байгаа хэсэг оюутны эрх ашиг хөндөгдөх боловч ирээдүйд суралуах мянга мянган оюутнуудын суралцах орчин сайжирна. Дэмжиж байна

Avatar

irgen 2023-09-13 202.9.40.133

Evropod ertnii tuuhiin barilguudiig nuraahgui behjuulelt.esvel nuurnii hesgiig uldeegeed tsaash n shinechildeg.Ene bulrg hulgaichuud yvaahui gazar oron bhgui.Daanch MGLiin hursen deer ard tumen.ulsad heregtei negch zuil hiihgui uomaa.Uasan buzaruud ve.Sestel bolokit gd arhini delguur tom 2 duureguuded 1 bdg.Manaid Tutsnees ehleed bugd arhi zarj bn

Avatar

irgen 2023-09-13 202.21.117.34

bi ene l hicheeliin bairand sursan . bi uilah gej baina .minii oyutan tsagiin byh l dursamj or sursaggyi bolj baina. estoi novshiin shiidver gargadag tor yumaa pisda ……… pisda …. hairan saihan tyyhiin barilga

Avatar

Нэргүй 2023-09-13 202.55.188.81

Түүхэн дурсгалт барилга шүү дээ. Европт 400, 500 жилийн настай барилгууд байж л байдаг. Муудсан хэсгийг нь сольж шинэчлээд л явдаг. Оддоо суурин дээр нь өндөр барилга баригдаж хотын төвийн түгжрэл улам л их болно.

Avatar

Иргэн 2023-09-13 203.217.139.240

ИХ сургуулиудыг хотоос гаргана гэж хэн хэн хуцаад байлаа. Худал ярихаа болимоор юм даа л******д.

Avatar

Нэргүй 2023-09-13 216.38.195.74

OC?

Avatar

Neg xynui xot baigyylalt, 600 gj yu bx transhaani, xynui yumuig blr bolgoj, yu ch, soxor, dogolon xyyxdkn? 2023-09-13 216.38.195.74

xot xuduu, worker+ GALZUU XYMYYC nyraaj, Esergyy,

Avatar

MANGAR BOLJ GALZU SALGYI TOLGOI, NYD CJN; daryi 2023-09-13 216.38.195.74

xolildsob, delgyyrt, shydnui emleg ylcuux

Avatar

toxiroltsoonui ailyyduig alj, tytsnyyd 1 xynui zartsnyyd 2023-09-13 216.38.195.74

– KS,SF

Avatar

uur;! 2023-09-13 216.38.195.74

gadnuicj pond 2 Xynsnui delgyyrt bn, WORKEROOP

Avatar

Иргэн 2023-09-13 139.5.218.119

Иймдээ тулсан бол зараад хотоос гадагш гарч кампус хотхон байгуулах нь дээр.

Avatar

Хаха 2023-09-13 202.21.107.41

үгүй

Avatar

ZZ 2023-09-13 203.217.139.240

Bolovsroliin sain ihk deed surguuliig khotoos gargana gesen chin jaasan ve!!! Khoorondoo uyaldaa holboo alga daa!!!

Avatar

Зочин 2023-09-13 66.181.177.204

Нэгд түүхэн барилга даа уг нь. Хоёрт, их сургуулиудыг хотоос нүүлгэж, түгжрэл бууруулна гэсэн зорилгоосоо ухарчихсан юм уу?

Avatar

Хотын уугуул иргэн 2023-09-13 202.126.90.112

түүхээ устгаж байгаа юм байна даа. Ямар тэнэгүүд ийм балай шийдвэр гаргадаг байнаа.

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.189.168

Hooson dank, selem erguulegch 2 ih hetsuu yum daa. Udam ugshil muutai uuh tuuhiin une tseniig unelj medehgui deer ni tolgoi ni hooson. 2-oos salj uhdeg zaya mongol tumend mini ireh bolov uu?!

Avatar

- garal, cyyri, baritsaagaa todryyl, 2015##- 2023-09-13 216.38.195.74

yyrgalj

Avatar

1 xynui yumuug,byrxyyl gstf 2023-09-13 216.38.195.74

workers, youtubed SAIXAN exner uguud, byyrai opnyyduig kolonchilj baigaa, yyluin zamaaraa yzyyl JIIN;

Avatar

JIIN ! 2023-09-13 216.38.195.74

U;

Avatar

U ; 2023-09-13 216.38.195.74

JIIN

Avatar

Зочин 2023-09-13 202.126.90.35

Энэ оюутны байр зэрэг хотын зарим барилгуудыг шинэчилэх хэрэгтэй, Дэндүү боль өнөөгийн шардлага хангахгүй сууцанд хүмүүс заавал амьдрах ёсгүй.хотын дүр төрх үзэмжинд тохирохгүй. Тэгээд төв талбайн хажууд

Avatar

Зочин 2023-09-13 124.158.119.35

МУИС энэ байр манай улсын засгийн газар, анхны их сргууль гээд олон л түүх агуулмаар юм. Хэн ийм дуруураа түүхийн байруудыг нураагаад байдаг юм бэ, ой санамжаа устгаад яваад байх юм аа, улс орон улам хүчтэй байх нь түүхээ мартахгүй байх юм аа. Ой санамжтай улс нэг байраа 200-3000 жил хадгалдаад хамгаалаад явах юм, манайх гэхээрээ хэдэн дураараа нөхөр сууж байгаад шийдвэр гаргачих юм а. МУИС өөрөө оюуны газар энэ асуудалдаа нухацтай хандаж болохгүй юу.

Avatar

зочин 2023-09-13 202.21.124.140

энэ барилгын нураах шалтгаан байхгүй шүү дээ. Шалтгааныг тодруулж ил болгооч

Avatar

зочин 2023-09-13 202.21.124.140

Их сургуулиуд их мөнгөтэй байна даа. Улсаас барилга барихад мөнгө өгөх хэрэггүй. Энд чинь авилгал харагдаад байна. Харин үүний оронд дэвшилтэт техник төхөөрөмж авч өгөх юмсан.

Avatar

Зочин 2023-09-13 66.181.182.212

Зээл тусламжаар л 12 тэрбумаа зохицуулж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2023-09-13 202.131.233.11

Түгжрэл дээр түгжрэл нэмээд

Avatar

Нэргүй 2023-09-13 216.38.195.74

– uup; ?

Avatar

Emrt? 2023-09-13 216.38.195.74

notlox kare; chadgyi xyneer ni byrees? aimaar ybitsa monolchyydaar nyrj, sait deer daryi

Avatar

Saferyy dairch baisan ychraas baribchilj, daryiHavnswo; 2023-09-13 216.38.195.74

chadgyi xyneer ni byrj, aimaar ybitsa, bainguin xylgaig tdryyl,yndaaniSf receptni koduig workeroos uurchilj xen uupchilj chadax be, yndaa, taloni kod zurj bgaa ni.

Avatar

cypbalj tdrl concoj, kameryni yrbagchid INDX? 2023-09-13 216.38.195.74

intTV

Avatar

Нэргүй 2023-09-13 216.38.195.74

U;

Avatar

zasbaryydaar 2023-09-13 216.38.195.74

operationc

Avatar

Нэргүй 2023-09-13 216.38.195.74

delgyyrt CJ drdg ys yndaa, zarj Havnsw;

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.179.120

Бараг өгүүлбэр бүрийг ЖЭЭ гэж төгсгөсөн байх юм

Avatar

ИРГЭН 2023-09-13 202.180.218.37

МУИС ийн байр хотын яг төв, Сүхбаатарын талбайн ар хэсгийг өнгөлдөг, хуучны загвартай гоё барилгаг хотыг өнгөлдөг барилгуудын нэг юмсан. Өндөр барилга болгож, үлдсэн газруудаа зараад шамбааралдсан олон өндөр барилга болох юм байна даа, харамсалтай байна. Төв байруудыг нь нураалгүй, хойшоо сунасан хэсгийг хуучны хэв загвараар хэт өндөр болголгүй барьвал зүгээрсэн.

Avatar

Cymit; 2023-09-13 216.200.84.187

Nazubaem udj oyd garuin yseg zyrxni bichleg

Avatar

Нэргүй 2023-09-13 216.200.84.187

u;√

Avatar

xynui umchuug nyraaj baigaad, oyd yadyyryylj GALZU xyn zasaglaxgyi bolloo, 2023-09-13 216.200.84.187

grey hound byydal nyraaj, xsgyi CJ ysaa xelcherd xoxipoloo yari, o/n abtysbaaz service idt.

Avatar

xynui umchuug nyraaj baigaad, oyd yadyyryylj GALZU xyn zasaglaxgyi bolloo,xs cjysyy. 2023-09-13 216.200.84.187

grey hound byydal nyraaj, xsgyi CJ ysaa xelcherd xoxipoloo yari, o/n abtysbaaz service idt.

Avatar

boliochee CJ dagaad gar; XT bdni opacni nyraagchuig oydtyrk. 2023-09-13 216.200.84.187

cnn tv olon joxon ornyyduig, moroc, missing dead floods. xyyrmg

Avatar

idtXT; gadni xuux, opasni. 2023-09-13 216.200.84.187

IND +Aptkare yadyyragsade xelsem.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.9.40.184

Hodoo oron nutag aimag luu nuulgesen deeree

Avatar

Уншигч 2023-09-13 59.153.112.117

энэ дампуу сургуулийг шинэчлээд хэрэг бна уу оюутнуудаа хясаанд оруулдаг сонгох хичээл олдоггүй ёстой илжирч ялзарсан сургууль боль МУИС шүү

Avatar

Нэргүй 2023-09-13 103.212.116.201

Хот байгуулалтын түүхээ устгаж бн. Шинээр барих нь хэзээд олигтой юм болохгүй. аль ч оронд түүхэн барилга нь орчин үеийн шаардлага хангахгүй. засаад бэхлээд үлдээдэг. унаж байсан Пизагийн цамхагийг италиууд тогтоогоод бэхлээд авлаа. манайхаар бол нураах нь.

Avatar

Зочин 2023-09-13 202.70.43.14

Хуучин нь 3 давхар, шинэ нь 7 давхар болоод бас л түгжрэлийн эх үүсвэр болох вий дээ, алсаа хардаггүй л юм байхдаа

Avatar

Нэргүй 2023-09-13 103.57.93.217

Энэ хэдэн бөхчүүд чинь нэг нь Цирк, нөгөө нь МУИС,Санхүү ЭЗ-ийн сургуулиудын гээд нурааж өгч байна даа!!

Avatar

Байр 3 2023-09-13 139.5.217.104

Түүхийн ой санамжаа монгол улс алдсаар. Түүхийн дурсгалд сайн муу, сайхан муухай гэж байдаггүй. Тэр улс орон хотын түүхийг илэрхийлж байдаг.
Нэг л өдөр Хар Хорин шиг энд МУИС гэж байсан гээд хэдэн цементны дэргэд зогсож байх бий. Хэн ч үнэмшихгүй. Сүхбаатрын хөшөө, Лениний хөшөө, Сталины хөшөө, Үйлдвэрийн цагаан хаалга, Нисэхийн цагаан хаалга, Үндэсний түүхийн музей, МУИС-ийн 6-р гэдгийг хэдхэн жилийн дараа хэн ч мэдэхгүй. Тархиа угаалгасан ард түмэн. Сайн муу ч бидний түүх юм шүү.

Avatar

Зочин 2023-09-13 202.21.108.34

Энэ нураах гэж байгаа барилгын замын эсрэг талд, баруун хойно байсан (хуучин Нийтийн АА-н ТМС бсн ) МУИС-ийн Газрын тосны сургууль байрлаж байсан барилга хаачсан бэ? Нураагаад хэдэн жил боллоо, Сураг байдаггүй. Дуудлага худалдаа болоогүй юмсан, чоно идчихвүү яав.

Avatar

Нэргүй 2023-09-13 43.242.243.127

Хотоос гаргаж барь оюутаны байртай нь хамт хуучин суурин дээр нь хотын өнгө үзэмж нэмээд цэцэрлэгжүүл бөөн чихээс заваан газар

Avatar

Зочин 2023-09-13 106.186.208.29

Барилга мэдэхгүй сэтгүүлч нэртэй нөхдүүд дур зоргоороо бичих юм. 40, 50 мянгатын тоосгон барилгууд, одоо нуруугаад эхэлсэн МИУС-ын энэ байр ч адил газар хөдлөлтийн ямар ч тооцоо судалгаагүй баригдсан. Улс, хот хөрөнгөө гаргаж эдгээр бүх барилгыг нураан шинэчлэх ёстой. Манайд түүхийн дурсгал болгоод авч үлдчих барилга хуруу дарам цөөн. Тэдгээр нь газар хөдлөлтийн тооцоололгүй баригдсан учир хүчитгэл хийхэд хүндрэлтэй, хийсэн ч баталгаагүй. Шинэчилж барьсан барилгууд ч бас л түүхэн дурсгал болно.

Avatar

Нэргүй 2023-09-13 103.212.116.201

Түүхийн дурсгалыг хүчитгэж бэхжүүлээд үлдээдэг юм даа орк минь.

Avatar

Алтан 2023-09-13 202.21.107.35

Их сургуулийн хэдэн байрыг дамжин 4 жил сурсан даа. хажуугаар нь явах сайхан байдаг. Дурсамж сургууль хоёр арчигдах нь даа.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.9.46.110

Одоо жаахан мөнгөтэй болсон дээрээ хотын төвийн хуучин тоосгон байшингуудыг нураагаад орчин үеийн боломжийн барилгууд болгоод авсан нь дээр байх оо. Барилга архитектурын тийм хосгүй дурсгалууд биш шүү дээ. Байдаг л нэг тоосгон байшингууд.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.21.108.29

чи бас байдаг л нэг мал

Avatar

haha 2023-09-13 106.102.11.223

чи ч гэсэн

Avatar

хотын унаган хүү 2023-09-13 66.181.176.242

Хөдөөнөөс ирсэн юмнууд хотын хөрөнгөнд хүний хүйтэн сэтгэлээр хандаж байна даа

Avatar

Л.ЛХАГВА 2023-09-13 66.181.189.46

Газар хөдлөлтөд тэсвэргүй энэ барилгад мянга мянган оюутнаа эрсдүүлсэнээс нураасан нь дээр байхаа. Өөдгүй муу өчүүхэн бодолтой хүмүүсийн дурсамж л бүдгэрч магадгүй.

Avatar

Нэргүй 2023-09-13 64.119.29.63

ТЭГТЛЭЭ МУУДЧИХААГҮЙ Л БАЙЛТАЙ. ЯМАР ИХ МӨНГӨТЭЙ ЗАСАГ ВЭ? БИДЭНД ӨӨР ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛД ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ ХАНГАЛТТАЙ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА…. УБ ХОТОД НЭГЧ ХУУЧНЫ ДУРСГАЛТ БАРИЛГА ҮЛДЭХГҮЙ БОЛЛОО ДОО…

Avatar

Нэргүй 2023-09-13 202.55.191.130

МУИС-н хуучин муу байр юу нь дурсгалтай гэж?

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.191.222

Энэ их сургуулиудаа хотоос гаргаачээ. Одоо хотыг бүр завааруулахнээ. МУИС-ыг Дорнод, ШУТИС-ыг Дархан, АУИС-ыг Багануур, ХААИС-ыг Архангай, МҮИС-ыг Хөвсгөл, Отгонтэнгэрийг Завхан, Их засагыг Хэнтий, Шихихутугыг Өвөрхангай, Этүгэнийг Өмнөговь Хүмүүнлэгийг Баянхонгор гээд тарааж байрлуулая

Avatar

Нэргүй 2023-09-13 59.153.112.196

ХУН ДАРАГДАЖ УХЭХЭС УМНУ ХУРДАН НУРА

Avatar

Нэргүй 2023-09-13 103.212.116.58

Битгий нураагаач хайран юм

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.191.157

Сургууль нүүж түгжрэлтэй тэмцэх худлаа юу?

Avatar

Зочин 2023-09-13 103.212.116.182

Дэргэдэх зам нь битүү түгжрэл байдаг.
Гэтэл 3 давхар байраа буулгаад 7 болгоно гэнэ. Улам л шигүү болно. Нөгөө хот төлөвлөлт яасан бэ.
Нөгөө нүүлгэх яасан бэ. Харин бүр шинээр бариад эхэллээ. Худлаа хэлэхгүй байж болдоггүй юм уу
Су даргаа. Хотын төвөө улам л шигүү болгоод байх юм.

Avatar

Нэргүй 2023-09-13 66.181.190.82

нэгэнт нураасан бол дагуул хотууд руу шилжүүлэх ёстой биш үү, их дээд сургуулиудыг хотоос гаргах мөрөөдөл бүхий шийдвэр гарч байсан санагдах юм.

Avatar

Нэргүй 2023-09-13 202.180.218.227

Маш зөв шийдвэр, харин шинэ хичээлийн байраа хурдан бариараа

Avatar

Зочин 2023-09-13 66.181.191.238

Энэ байшин бараг л шинээрээ байх шиг байна билээ.Өнөөх авлигал энэ байшинг нураах нь байна. Цементэн ойгоор Улаанбаатар хот минь дүүрчээ. Битонон ой, битонон ой хүний эрүүл мэндэд хортой. Битонон ойг хулгайч нар бий болгодогийг өглөө бүр санаж байх ёстой. Хулгайч, луйварчингууд хотыг сүйдэлж байна шүү дээ.

Avatar

Zochin 2023-09-13 122.201.19.2

Шинэчлэх нь зөв харин хуучин хэв маягийг нь хадаглах хэрэгтэй байхаа ялангуяа МУИС-ийн төв байрыг

Avatar

Нэргүй 2023-09-13 43.228.129.131

Зүв зүгээр байгаа барилгыг нурааж шинээр барих хэнд хэрэгтэй вэ гэхээр барилга барих тендерээр мөнгө идэх гэсэн хүмүүст хэрэгтэй

Avatar

Зочин 2023-09-13 202.126.90.35

Энэ барилга олон жил ашиглагдсан өнөө үеийн шаардлагаас хоцрогдсон ,үеэ онгөрөөсөн барилга .Түүхэн дурсгал гээд байхаар зүйл юу ч үгүй,шинэчилэх хэрэгтэй. Оюутнууд хүйтэн хөндий амбаар шиг байранд олуул шахцалдан амьдрах ёсгүй. Газар хөдлөлтөд нурж ч болзошгүй байр б**х шүү.Зарим эргүүнүүд хотоо тохижуулах залуусаа тохилог байранд амьдрах боломжод бүү саад бол

Avatar

Нэргүй 2023-09-13 139.5.216.80

Үеэ өнгөрөөсөн нь чиний сэтгэхүй л байна. Дэлхий даяараа хэдэн зуун, ямнган жилийн настай барилгуудаа түүх гэж арчилж тордоод, хадгалж хамгаалаад болоод байхад чам шиг хамуурсан толгойтой, эрүүл биш тэнэгүүдээс болж энэ улс уруудаад байна

Avatar

Зочин 2023-09-13 103.212.116.182

Үнэн хэлжээ

Avatar

Зочин 2023-09-13 202.55.188.122

Түүхийн дурсгалт байгууламжуудыг устгаж социалист нийгмийг хараан зүхдэг барууны тэжээврүүд бүр даварч байна аа ! МАН нь АН-аасаа ялгагдах юм алга. Бат-Үүл гэгч салга амбан хотын дарга байхдаа баахан хөшөө дурсгал буулгаж нураасан. Өмнөх нийгэмд барьж байгуулсан бүхнийг устгахгүй бол хүмүүсийн тархинаас социалист нийгмийн давуу талыг арилгаж чадахгүй гэсэн хорон санаа.

Avatar

Иргэн 2023-09-13 122.201.23.75

эдэлгээний хугацаа дууссан, хүн байх аюулгүй нөхцөл хангагдаагүй барилгыг нураах л ёстой. нураад оюутан багш нар дарагдвал хэн хариуцлага хүлээх юм.

Avatar

Нэргүй 2023-09-13 103.10.20.82

Тоосгон Байшингаа нурааж оронд нь цемент бетон байшин болгоснооо улс орноороо хохирч байна, энэ үргүй зардлыг та бид татварын иөнгөөрөө төлдөг.барилгын компани, цементийн үйлдвэр нэмэлт орлого олно. Том байшин болоод үзэмж муу зардал ихтэй л болно. Ядуураад байна гэдэг гол шалтгаан бол энэ

Avatar

Залуу 2023-09-13 66.181.161.127

Манай хотын дарга бол хотоос гаргая гээд байгаа ерөнхийлөгчид зөвлөгч нар нь л ийм зүйл хийлгэж байна. Нэгэнт шинэ зүйл бариж байгаа бол хотоо тэлсэн өөр газарт барьсан нь дээр биш байсын байхдаа

Avatar

Нэргүй 2023-09-13 103.212.116.58

Хайран сайхан байр

Avatar

Сумьяабазарт 2023-09-13 59.153.87.32

Хотоос гаргаж бариул. Сумьяабазараа, хэлсэн ярьснаа мартчихсан уу. МУИС, СЭЗДС гээд хоёр ч сургуулийг хотын дэд төвүүдэд барих боломж чинь гараад ирлээ. Нүүлгэе гээд байсан, яасан бэ?

Avatar

Нэргүй 2023-09-13 203.98.76.4

ИХ СУРГУУЛИУДАА ХОТООС ГАРГАНА ГЭСЭН ЯАСАН БЭЭЭ ?????? ТӨР ЗАСАГ НЬ ГЭЖ ХУД ХУД НААДАГ ГАРУУД БАЙНАА

Avatar

Батзориг 2023-09-13 202.126.89.223

энэ МУИС ийн байр байж болно оо хотын төвд ийм өндөр сургуулийн барилагаар яах гээд байдаг юм бэ? газарыг нь олгоод гоё цэцэрлэгт хүрээлэн болгуул яас юм бэ заавал сургууль байх ёстой юм бол 3 давхар л юм бариулаач дээ замын ачаалаа дийлхээ байлаа ш дээ наад гудамж чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж