Мартагдсан гадаад бодлогыг “Их-20” сэргээв

Мартагдсан гадаад бодлогыг “Их-20” сэргээв

Мартагдсан гадаад бодлогыг “Их-20” сэргээв

Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрнүүдийн “Их-20” бүлэг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид жил бүр тогтмол зохион байгуулдаг дээд хэмжээний уулзалтаа хийсэн. Уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалтад оролцоогүй.

“Их-20”-ийн удирдагчид Украин дахь дайнтай холбоотойгоор бүтэн жилийн турш санал зөрөлдөөнтэй байв. Санал зөрөлдөөн хэдий их байсан ч удирдагчид амралтын өдрүүдээр хамтарсан тунхаглалаа гаргаж чадсан юм. Украины асуудлаарх олон талт геополитикийн фракцуудын байр сууринд ямар нэг өөрчлөлт ороогүй ч хамтын нийгэмлэг дэлхийн бусад асуудлаар нийтлэг ойлголттой болохын тулд дайныг хойш тавиж чадна гэдийг харуулж чадав.

Европын холбооны нэгэн албан тушаалтан хэлэхдээ “Их-20 бүлэг ямар ч хамтарсан мэдэгдэл гаргаагүй гэж бодъё. Тэгвэл сонин хэвлэлээр Их-20-ийн төгсгөл ирлээ гэх байх. Тэгэх нь ч зөв. Тэгэхээр ямар нэг байдлаар хамтарсан мэдэгдэл гаргах нь нийгэмлэлийг амьд байлгах юм” гэжээ.

Санал зөрөлдөөнтэй бүлгийг хамтарсан мэдэгдэл гаргуулж чадсанаараа Энэтхэг дипломат ялалт байгуулсан гэж шинжээчид үзэж байна.

Түүнчлэн Африкийн холбоог бүлэгт гишүүнээр элсэх үйл явц удаан хүлээгдэж байсан бол энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар элсэлтийг баталгаажуулж, Энэтхэг түүх бүтээв. Энэ түүх бол Энэтхэгийн хувьд бэлгэдлийн ач холбогдолтой.

Юу юунаас илүү хамгийн ач холбогдол бүхий ялалтыг уулзалтын танхимын гадна байгуулжээ. Энэтхэгийн гадаад бодлого олон жилийн турш улс орны дотоод улс төрийн асуудалд дарагдаж, мартагдсан дууль болоод байв. Гадаад хэргийн асуудлыг сонгуулийн кампанит ажлын үеэр ч, телевизээр ч авч хэлэлцэхээ больсон байсан. Үндсэндээ тус улсын засгийн газрын удирдах албан тушаалтан, ерөнхий сайдууд гадаад бодлогын ур чадвараараа сонгогдсон тохиолдол ховор.

“Сохроор нисэхүй: Энэтхэгийн дэлхийд манлайлах эрэл хайгуул” нэртэй ном 2021 онд хэвлэгдсэн. Номын нээлтийн үеэр Энэтхэгийн парламентын гишүүн, НҮБ-ын дипломатч асан Шаши Таруур “Гадаад бодлого бол тухайн улсын ард түмний сайн сайхан байдалд хэтэрхий чухал асуудал. Энэ асуудал Шинэ Делигийн канцлер, Элчин сайдын яамд болон Гадаад хэргийн яамны байрлаж буй парламентын танхим зэргээр хязгаарлагддаг” гэж хэлж байв.

Энэ хандлага сүүлийн хэдэн сарын хугацаанд буюу Энэтхэг “Их-20”-ийг даргалах үед илт өөрчлөгдсөн. Энэтхэгийн манлайллыг дэлхийн тавцанд харуулахын тулд ерөнхий сайд Нарендра Моди “Их-20”-ийн уулзалтыг сурталчлах маркетингийн ажлыг идэвхийлэн удирджээ.

Уулзалтын өдрүүдэд Энэтхэгийн хэвлэл мэдээлэл хөгжиж буй орнуудын дунд гүйцэтгэх Шинэ Делигийн үүрэг, сунжирсаар байгаа өрийн хямралын асуудал зэргийг тасралтгүй хөндсөн.

Дээд хэмжээний уулзалтад зориулж Шинэ Дели хотыг “гоёх”-ын тулд эрх баригчид хотын ядуусын хороололд амьдардаг олон мянган ядуу гэр бүлийн байшинг нураажээ. Энэтхэг даяар жагсаал цуглаан, олон нийтийн зөрчил үүссэн ч эрх баригчид нэг шөнийн дотор байшингуудыг нураасан. Оршин суугчдын санал гомдлыг авч хэлэлцэлгүйгээр арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн нь зохих журмын дагуу хэрэгжиж байна уу гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Улсын дээд шүүхэд өнгөрсөн долдугаар сард үл хөдлөх хөрөнгийг буулгах асуудлыг түдгэлзүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан ч өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ.

Үл хөдлөх хөрөнгүүдийг нураах нь тийм ч амар байгаагүй. “Америкийн дараах ертөнц” номд тоймч Фарид Закариа Энэтхэгийг Хятадтай харьцуулсан. Тодруулбал, Хятадын засгийн газар хэдхэн асуулт асуугаад нэг шөнийн дотор бүхэл бүтэн хорооллыг байхгүй болгож чаджээ. “Энэтхэгийн гол давуу тал нь жинхэнэ хувийн хэвшил, тогтсон өмчийн болон гэрээний эрх, бие даасан шүүх, хууль дээдлэх явдал юм” гэв.

Дээд хэмжээний уулзалтыг угтсан олон өөрчлөлт дундаас анхаарал татсан нэг явдал бол Энэтхэгийн нэрийг хинди хэлээр Бхарат гэж өөрчлөн бичсэн явдал байлаа. Дээд хэмжээний уулзалтын өмнө олон улсын нэр хүндтэй зочид, төлөөлөгчид “Бхаратын ерөнхийлөгч”-ийн оройн зоогонд уригджээ. Дараа нь дээд хэмжээний уулзалтын үеэр Нарендра Моди “Энэтхэг” бус “Бхарат” гэж бичсэн нэрийн хавтангийн ард суусан байна.

Зарим үндсэрхэг үзэлтнүүд “Энэтхэг” гэх нэршлийг харь гаралтай гэж үздэг. 1940-өөд онд Үндсэн хуулийн 1-р зүйлд Энэтхэгийн өөр нэрээр "Бхарат" гэсэн үгийг оруулснаар Үндсэн хуулийн ассамблей харилцан буулт хийсэн. Гэвч Энэтхэг тэр үед баруун болон зүүн, англи хэл ба ардын хэл, орчин үе болон уламжлал хоёрын хооронд эргэлдэж, энэ нэр томъёог хэзээ ч ашигладаггүй байв.

Тэгвэл Энэтхэг улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар дамжуулан үндэсний өвөрмөц байдлаа улам бэхжүүлж байна. Тэд илүү чөлөөтэй, илүү өргөн хүрээтэй, даяаршсан өвөрмөц байдлаас илүү угсаатны үндсэрхэг үзлийг илүү баттай болгов. Үндсэндээ Энэтхэг сайн талаараа ч, муу талаараа ч бүх л талбарт өөрчлөгдсөн. Энэхүү өөрчлөлтийнхөө ихэнх хэсгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын тавцанд дэлгэн харууллаа гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-13 213.87.148.114

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж