Б.Ганхуяг: Бид золиослогдоод тэд засагтай, төртэй үлдэж болохгүй

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

Б.Ганхуяг: Бид золиослогдоод тэд засагтай, төртэй үлдэж болохгүй

Б.Ганхуяг: Бид золиослогдоод тэд засагтай, төртэй үлдэж болохгүй

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох үеэр яллагдагч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзах болсон шалтгаанаа ингэж тайлбарлалаа.

Тэрбээр  “Би үгээ хэлмээр байна. Нэгдүгээрт, би Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Гурван үндэслэлээр. Хэрвээ энэ бичиг ирсэн тохиолдолд би итгэнэ. Танд ч амар, та бид хоёр хамтарч ажилласан ч амар, та надад ямар ч ял өгсөн би хардах эрхтэйгээр цаашаа явж болно. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй.

Надад зургаан үйлдэл байгаа, энэ зургаа бүгд хүнд хэлэлцүүлсэн асуудал. Миний танилцуулсан хүн бүрийн хүүхэд гэрчилгээ байвал над дээр биччих. Яахав дээ би ялыг нь үүрээд явъя.

Б.Ганхуяг намайг болон энэ 11 хүн, Халиун таныг улс төрийн золиос болгочихлоо ш дээ, наадуул чинь. Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй,  тамгатайгаа үлдэж болохгүй. Тэгээд дандаа нүүрсний хэрэг. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг.

Нөгөө ард түмнийг хулхидаж жагсаалыг тараасан шүү дээ. Эзнийг нь барьчихлаа гээд. Тэгсэн хэрнээ 40 их наяд гэж баахан юм ярьчихаад, над дээр жагсаал гэж оруулж ирээд. Одоо энэ 11 хүн дээр байгаа хэргийг та нар  уншаарай. Гүйдэг хаалганы хэрэг, модон хашааны хэрэг, чирдэг жорлонгийн хэрэг. Тэрийг яах гэж байгаа юм. Ард түмэнд жорлонг нь хураалаа гэж өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу. Нүүрсний том төслүүд хаа байгаа юм. Энэ төслүүдийн ар талын эзэн нь хэн  юм. Т.Аюурсайхан юм уу. Тэр энд юу хийж суугаа юм. Тэр биш. Надтай хальт найзалсны төлөө энд ирээд сууж байгаа бол бүгдийг нь энд аваад ир, 76 уулаа сууя хэдүүлээ. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө тэнд ар талд нь үлдчих юм уу. Яагаад гэвэл тэрэнд нь би хамааралгүй байхгүй юу даа. Одоо энд та байгаад байх юм бол итгэхгүй. Итгэхгүй байхаар би энд юу ч яриад цаашид хэрэггүй. Угаасаа ялын тогтоолыг нь биччихсэн.  Ялын тогтоолыг нь биччихсэн юм руу би яах гэж орох юм. Одоо намайг энэ тухай хэлчихэнгүүт маргааш баахан хэвлэлийн хурал болно.  Ар ,араасаа үсэрч гарч ирнэ. Хамгийн түрүүнд гарч ирсэн нь хулгайч шүү.  УИХ тэр чигээрээ над руу дайрлаа, Засгийн газар тэр чигээрээ над руу дайрлаа, нам тэр чигээрээ дайрлаа, эрх баригчид дайрлаа, бүх хэвлэл дайрлаа, бүх хар масс дайрлаа. Нэг улс, нэг гэр бүл ч дааж чадахааргүй гүтгэлэг дунд би есөн сар байлаа шүү дээ.

Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна. Би АТГ-т бүгдийг хэлсэн, дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичээд явах юм уу. Эцэггүй хүүхэд байвал над дээр бүгдийг нь биччих, тэгж ярьдаг биз дээ.

Нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөн яаж санхүүждэг юм, жагсаал яаж санхүүждэг юм, хэн санхүүжүүлдэг юм, яамдаас хэдийг авдаг юм, энэ бүхнийг би яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Яагаад гэвэл энэний дараа нь хэрэг үүсгээд араас нь намайг дуудах гээд байна шүү дээ.

2007 оноос хойш би энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэдэх хүн байхгүй. Надгүйгээр яагаад УИХ дээр нүүрсний хэрэг яриад байгаа юм.

Хоёр дахь үндэслэл рүүгээ оръё. Наймдугаар сарын 8-нд та байгаагүй гэдгээ өөрөө нотолсон. Дахиж эчнээгээр хүний эрх битгий зөрчөөрэй, таниас би гуйж байна. Шүүгчдийг би маш их хүндэлж явдаг. Жагсаалаар намайг оруулж ирсэн,  жагсаалаар 68 хүн баригдсан. Одоо тэгтэл би гав ганцаараа есөн сар хоригдож байна. Байлга, байлга, би байж л байна. Яагаад гэвэл намайг шоронгоос гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Надад үгээ хэлэх ганц боломж нь энэ. Үгээ хэлэх эрхтэй учраас л би үгээ хэлээд байна" гэсэн юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хувьд цагдан хоригдоод есөн сар болж буй бөгөөд анх удаа өөрт нь "тохсон" хэрэгтэй холбогдуулж, байр сууриа илэрхийлээд буй нь энэ юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж