Путин: Унгар, Чехословак руу танкуудаа илгээсэн нь алдаа болсон

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

Путин: Унгар, Чехословак руу танкуудаа илгээсэн нь алдаа болсон

Путин: Унгар, Чехословак руу танкуудаа илгээсэн нь алдаа болсон

Хүйтэн дайны үед Унгар, Чехословак дахь нийтийг хамарсан бослогыг дарахын тулд танкуудаа илгээсэн Зөвлөлт холбоот улсын шийдвэр алдаа болсон гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр мэдэгджээ. 1956 онд Будапешт, 1968 онд Прага руу танк илгээсэн шийдвэрээс болж Оросыг колончлолын гүрэн гэж үзэж байгаа талаар асуухад Путин "Энэ бол алдаа байсан" гэж хариулжээ.

Путин “Бусад ард түмний эрх ашгийг хохироосон гадаад бодлого явуулах нь буруу" гэж хэлсэн үгэндээ дурдав. Гэтэл тэрбээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойших газар нутгийн төлөөх хамгийн том дайныг Европт эхлүүлж, 2022 онд Украин руу олон мянган цэргээ илгээх шийдвэрийг  гаргасан.

Түүнчлэн тэрбээр "АНУ нь  ЗХУ-ын нэгэн адил алдаа гаргаж байсан. Вашингтонд холбоотнууд байгаагүй, зөвхөн ашиг сонирхлууд байсан" гэж ярьжээ.

1956 оны Унгарын бослогыг Зөвлөлтийн танк, цэргүүд дарсан бөгөөд уг тулаанд Унгарын 2600, Зөвлөлтийн 600 цэрэг амь үрэгджээ.

1968 оны "Прагын хавар" бослогыг Зөвлөлт тэргүүтэй Варшавын гэрээний хүчин Бүгд Найрамдах Чехословак нь Социалист Бүгд Найрамдах Чехословак руу довтолгосноор дуусчээ. Чехийн түүхчдийн үзэж байгаагаар түрэмгийллийн улмаас 137 орчим чех, словак хүн нас барсан аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж