Замын хөдөлгөөнд оролцож байсан шилэн хөвөн ачсан машин дугуйнаас эхэлж шатсан байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, 112 дугаар ангийн Ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан ачааны автомашин шатахаас хамгаалж, шуурхай арга хэмжээ авсан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Таван шарын урд талын төмөр замын призериин дэргэд өнөөдөр 13:25 цагийн үед шилэн хөвөн ачиж явсан ачааны автомашины дугуй орчмоос гал гарч шатаж эхэлсэн. Энэ үед ОБЕГ-ын харъяа 112 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан таарч, хажууд нь явж байсан түлш тээвэрлэх автомашины гал унтраагуурыг авч, галыг унтраан аюулгүй болгож, иргэний эд хөрөнгийг шатах аюулаас хамгаалсан гэв.
Шилэн хөвөн ачиж явсан машины гал тархаагүй бөгөөд яаралтай унтраасан учир хохирол учраагүй гэлээ.
Иймд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо техник хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж оролцохыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ