Өнгөрсөн жилээс эхлэн Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк нар хамтран харилцагчдадаа зориулж АТМ-ын шимтгэлээ харилцан бууруулж эхэлсэн. Тэгвэл энэхүү хамтралд Капитрон банк нэгдэхээр боллоо.
Тус хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн банкны өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 100₮ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, та дээрх дөрвөн банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л шимтгэл төлнө.
Харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө арилжааны банкнууд ийнхүү нээлттэй хамтран ажиллаж байгаа юм.
Цаашид ч илүү уян хатан хамтран ажиллахаар зорьж байна.
АТМ байршил линк:
Худалдаа хөгжлийн банк: https://shorturl.at/dlKNO
Голомт банк: https://shorturl.at/qFG15
Капитрон банк: https://shorturl.at/bswWZ
Төрийн банк: https://shorturl.at/uFSUY
Холбоотой мэдээ