Канадын ерөнхий сайд Энэтхэгт гацав

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

Канадын ерөнхий сайд Энэтхэгт гацав

Канадын ерөнхий сайд Энэтхэгт гацав

Дэлхийн өнцөг булан бүрт байх нисэх буудлуудад нислэг хойшлох тохиолдол олон гардаг. Ялангуяа цар тахлын жилүүдэд ажиллах хүчний хомсдол нүүрлэсэнтэй энэ нь холбоотой. Мөн цаг агаарын таагүй нөхцөл ч нөлөөлнө. Нэгэн судалгаанаас харахад 2018 онд нийт нислэгийн 5.2 хувь хойшлогдсон бол 2023 онд энэ тоо 7.1 хувь болж өсөв. Нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас улбаалаад онгоцонд техникийн асуудал үүсч, нислэг хойшлогдох нь ч бий. Энэ шалтгааны улмаас тухайн онгоцны шинэ эд ангийг урт хугацаанд хүлээх ч тохиолдол байдаг.

Улс төрийн өндөр албан тушаалтнууд энэ мэт асуудалтай орооцолдох нь харьцангуй бага байдаг боловч Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн хувьд тийм байсангүй.

Тодруулбал, Энэтхэгт болсон "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтын дараа Трюдо "CC-150 Polaris" онгоцоор нутаг буцах ёстой байсан. Гэтэл тухайн онгоц нь механикийн асуудалтай болсон бөгөөд засагдах хугацаа тодорхойгүй гэжээ. Онгоц есдүгээр сарын 10-ны 20:00 цагт хөөрөх ёстой байсан. Даваа гаригийн өглөө ч асуудал шийдэгдээгүй байсан учир байдал механикчдын бодсоноос илүү өргөн хүрээтэй гэдэг нь ойлгомжтой болжээ. Тиймээс засгийн газрын хоёр дахь онгоц "CFC002 Airbus""-ыг Энэтхэг рүү илгээсэн байна.

Трюдо есдүгээр сарын 8-ны өдөр Энэтхэгт газардсан. Тэрбээр сонгууль дахь гадаадын хөндлөнгийн оролцооноос эхлээд Канад дахь Сикхүүдийн эсэргүүцлийн жагсаал хүртэл өргөн хүрээний асуудлыг Нарендра Модитой хэлэлцжээ. 

Трюдогийн онгоц асуудалтай тулгарсан тохиолдол нэгээр тогтохгүй аж. 2019 онд Трюдогийн "CC-150 Polaris" онгоцны хамар, баруун хөдөлгүүрт гэмтэл гарсан тул НАТО-ийн дээд хэмжээний уулзалт руу өөр нөөц онгоцоор нисэх шаардлагатай болжээ. Мөн 2018 онд Ромд шатахуун цэнэглэх үеэр онгоцонд механик гэмтэл гарч байв. 

Эх сурвалж: THE STREET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж