ТАНИЛЦ: Баасан гаригт эхлэх номын баярын онцлох 10 зочин

ТАНИЛЦ: Баасан гаригт эхлэх номын баярын онцлох 10 зочин

ТАНИЛЦ: Баасан гаригт эхлэх номын баярын онцлох 10 зочин

Үндэсний номын баяр 34 дэх удаагаа ирэх долоо хоногт болох гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 15-17-нд болох юм. Тэгвэл энэхүү номын баярын 240 мянган хүн үзэж сонирхдог арга хэмжээнд сайн дурын ажилтнаар ажиллах хүмүүсийг бүртгэж эхэлжээ. Сайн дурын ажилтнаар номын баяр оролцох хүмүүс энэ линкээр нэвтэрч бүртгүүлэх боломжтой.

Мөн энэ удаагийн номын баяр нь өнгөрсөн жилүүдээс өргөн хүрээнд, арвин онцлогтой болох юм. Тухайлбал, онцлох зочид, гадаадын олон төлөөлөгчидтэй болохоор хөтөлбөр гарчээ.

Онцлох зочдын тухайд, 

  • Оросын утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский /Зөвлөлийн үеийн сонгодог зохиолчдын зохиол бүтээлд бичсэн шүүмж, нийтлэлээрээ утга зохиол сонирхогчдын анхаарлыг татдаг/
  • Халимагийн түүхч Захаров Басан /халимагийн түүх соёл, үндэсний өв соёлд шимтэгч/
  • Оросын түүхч, соёл судлаач Анна Эспарса /Дэлхийн хөгжмийн ертөнц дэх Оросын хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын баримтат кино, төслийг танилцуулагч/
  • Оросын зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга /олон улсын "Ясная Поляна" шагналын ажлын хэсгийн гишүүн/
  • ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский /оросын утга зохиол, түүх ба орчин үе үзэсгэлэн/
  • Оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров
  • ОХУ-ын түүхч, соё судлаач Анна Эспарса зэрэг 10 гаруй хүндэт зочид төв талбайд болон бусад заасан байршлуудад уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, нээлттэй үзэсгэлэнгүүд гаргах аж.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.180.160

Дэлхийн утга зохиолд оросын утга зохиол дээгүүрт ордог. Браво.

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-12 202.21.122.166

bahan orosud boli2

Avatar

Нэргүй 2023-09-12 103.161.242.75

хог хог

Avatar

Нэргүй 2023-09-12 103.212.116.201

Оросууд хоригт ороод Монгол руу цувж бн. монголоор дамжих төрийн бодлого нь юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж