Ахмадууд: Тэтгэврийг 4000 төгрөгөөр нэмсэнд гомдолтой байна

Ахмадууд: Тэтгэврийг 4000 төгрөгөөр нэмсэнд гомдолтой байна

Ахмадууд: Тэтгэврийг 4000 төгрөгөөр нэмсэнд гомдолтой байна

Засгийн газраас тэтгэврийг итгэлцүүрээр нэмж, мөн, бүх ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмсэн.  Тэтгэврийн зөрүүг арилгана гэж эрх мэдэл бүхий хүмүүс мэдэгдсэн ч ахмадуудын зарим нь 500 мянга, нөгөө нь нэг сая төгрөгийн тэтгэвэр харилцан адилгүй авч байгаад бухимдаж өнөөдөр /2023.09.12/ Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Ахмадын төлөөллүүдийн хэлж байгаагаар, итгэлцүүрээр тэтгэвэр нэмнэ гэж хуурч, долдугаар сарын 1-нээс ахмадуудыг урамшуулах мэт ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна.

Бидний хувьд хамгийн доод тал нь 562 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүс байна. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд тэтгэвэр 4000 төгрөгөөр нэмэгдэж, 566 мянган төгрөг л болсон. Ингэж инээдтэй мэдэгдэл хийж, ахмадуудыг хуурч байгаад гомдолтой байна. Бид үнэхээр их бухимдаж байна.

Ахмадууд нийгмийн даатгалын газарт олон удаа очиж, учрыг нь олох гэж явсан.

Гэтэл 1,4 сая төгрөгөөр ахмадуудын тэтгэврийг тайралт хийж хассан байна лээ. Залуу насандаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмадууд өнөөдөр төр засагтаа гомдож байна. Ингээд бид нийгмийн даатгалын газраас Хөдөлмөр нийгэм, хамгааллын яам руу очсон. Тус яам бидэнд ямар ч хариу өгөөгүй. Сар гаруйн хугацаа өнгөрөөд арга буюу бид Хүний эрхийн үндэсний комисс, бусад холбогдох газруудад өргөдөл гомдлоо гаргасан ч хэн ч хариу өгөөгүй учир өнөөдөр арга буюу олон нийтэд хандаж байна. Холбогдох газрууд ахмадуудыг хуурсан дээрх мэдээлэлдээ хариуцлага хүлээж, яаралтай хариу өгөхийг шаардаж байна.

Бид тэтгэврээ цалингийн дээд хэмжээгээр тогтоолгохыг хүсч байна.

Улсад яг ижил жил ажиллаж, адил хөдөлмөр эрхэлсэн хүмүүс харилцан ижил биш тэтгэвэр авч байгаад гомдож байна гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-09-12 139.5.216.92

Олон жил ажилласан, шимтгэл төлсөн хүмүүсийн тэтгэврийг итгэлцүүрээр нэмсэн нь зөв болсон. Цөөхөн жил ажилласан, шимтгэл төлсөн бол нэмэгдэхгүй шүү дээ. Бусад руу л дайраад байхын, би чинь яаж ажиллаж, яаж төлж бсан билээ гэж бас бодож болноо доо….

Avatar

тэтгэвэр 2023-09-12 45.117.35.7

харин ч тэтгэвэрийн нэмэгдэл зөв болсон гэж бодож баыгаа улс орныхоо төлөө хөдөлмөрлөөгүй байж насааараа ажилласан хүмүүстэй барьцаад баых хэрэггүй байхаа

Avatar

Зочин 2023-09-12 202.21.108.39

бүрэн тэтгэвэр доод тал нь 50 мянгаар нэмсэн. 40 мянга нэмэгдсэн бол ажил хийж ндш төлөөгүй хүмүүсийн авдаг тэтгэвэр биз дээ. яагаад барьцаад байгаа юм бэ.

Avatar

Нэргүй 2023-09-12 139.5.219.96

хасна ч гэж юу байхав. ер нь тэгээд авч байсан цалин, үүрэг хариуцлага гээд харгалздаг юм байдаг байлгүй дээ

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.181.48

Сонгууль дөхөж дээ. Хэдэн ахмадуудыг турхирч засаг руу дайрч эхэллээ. Ямар нам ингэдэг билээ. танил арга байна. Дөрвөн мянгаар нэмсэн гэх бол гүтгэлэг, яам дээр очоод үзүүлчих.

Avatar

зочин 2023-09-12 66.181.161.134

чам шиг нохойн гөлөгт түй ч хамаагүй өмхий МАН-ы угаадас долоосон п***а минь

Avatar

судлаач 2023-09-12 202.131.251.130

Дөрвөн мянган төгрөгөөр нэмсэн нь хайр халамж уу? эсвэл доромжлол уу? Ийм төр , засгийн бодлого гэж байдаг юм уу? Булгантуяа гэх эргүү маанаг сайдыг үтэр түргэн халж явуулбал зохино. Ер нь чухам ямар ахмадууд тэтгэвэрээ нэмүүлэхийг хамгийн ихээр хүссэн вэ? Хүмүүсийн хүсэл сонирхолыг огт харгалзалгүй тэтгэвэрийг нэмэгдүүлсэн нь Булгантуяагийн, цаашилбал манай төр, засгийн маш харалган бодлого шүү. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг л энэ дээ.Энэ бодлогын алдаагаа нэн дариу засах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-12 66.181.181.48

Булгантуяа итгэлцүүр хэрэглэсэн нь маш шударга үйлс болсон. Иймээс бүх тэтгэрийнхэн биш Олон жилийн дараа илт зөраө гарсан хүмүүсийн тэтгэврийг зохих төвшинд нь оруулжээ. Харьцангуй цөөн жилээр, бас НД-ын шимтгэл бага төлсөн бол тэтгэвэр ахиу авна гэж турхиралтаар дайрч байгаа юм билээ

Avatar

Зочин 2023-09-12 64.114.52.164

аа зарим нэг танил талаараа ярьж байгаад 1 саяас дээш тогтоолгодог юм байна лээ. зарим ажилласан жил байхгүй байж тэтгэвэр тогтоолгоод хамт нэмүүлнэ гээд л явж байна лээ.

Avatar

Зочин 2023-09-12 202.126.90.35

Танил тал ашиглан тэтгэвэр өндөр тогтоолгож байна гэдэг ч худал б**х аа.Гүтгэлэг биз. Үнэхээр ийм зүйл байгаа бол зохих байгуулгаар шалгуулж ил болго л доо.

Avatar

иргэн 2023-09-12 103.57.92.117

Үнэн тэнэг зүйл хийчихээд яагаад хариулахгүй байгаа юм.Та нар бидний ажиллаж амьдрал босгосон суурин дээр дараа үе болж гарчихаад одоо ахмад болсон хойно нь 50 төгрөг нэмж ядууруулж — Сэтгэл нь өвдөхгүй бас дахиад Согуульд улайрахаа боль за Булган туяа гэж хар намын боол ёстой солиорч байх шивдээ!!!!бидний тэтгэвэр 20жил болоход өсдөггүй мөнгө гэж юү байсан юм !!!!!!!!!Нэм өг !!!!!!Өөрдөө болохоор улсаа өрөнд ороод сөхөртөл луйвардаад байгаа байж !!!!!

Avatar

Нэргүй 2023-09-12 103.57.95.150

Ингэж хурал хийж шаардлага хүргүүлээд үр дүн гардаг цаг өнгөрсөн. Нөгөө хулгайч луйварчид нь яаж хошгируулахаа нэг мэдэлгүй дээ. Тэмцэлгүй ард түмэн мөхдөг гэдэг

Avatar

Зочин 2023-09-12 66.181.160.71

Улсад 30 жил ажилласан ч тэтгэвэр тэтгэмж бага бна 550000 төгрөг хаана ч хүрэхгүй юм үнэ өссөн бгаа шүү тэтгэвэрийн доод хэмжээг 1сая төгрөг болгох хэрэгтэй шүү дээ

Avatar

Нэр 2023-09-12 202.9.46.135

хөгийн улс төрчидтэй улс ийм л байх юм. ажлаа хийж чаддаггүй хөгийн инээдтэй удирдлагууд

Avatar

Нэргүй 2023-09-12 103.9.90.100

ямар ажил хийж байсан, хичнээн төгрөг татварт төлж байснаас шалтгаалж байгаа нь зөв ш дээ. Үйлчлэгч хийж байсан хүн удирдах албан тушаалтан, хортой нөхцөлд ажиллаж байсан хүнээс бага цалин авч, бага татвар төлж байсан. Тэгэхэд үйлчлэгч хийж байснаа мартаад даргын тэтгэвэр авна гэж болохгүй ш дээ. Юун дураараа юм, ялгамж байх ёстой

Avatar

Нэргүй 2023-09-12 202.55.188.113

Ажил л бол ажил, Адилхан нас , бие, цаг хугацаа зарцуулсан Ялгах ёсгүй

Avatar

Нэргүй 2023-09-12 103.140.10.202

тэнэгт

Avatar

Нэргүй 2023-09-12 202.9.46.45

Гомдоод яах вэ?!!дээ… Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж үг бий.
Өөрсдөө сонгосон хүмүүс…ккк

Avatar

Зочин 2023-09-12 109.132.212.236

Ямар ажил хийж ,хэдэн жил ажилсандаа биш,тэтгэврийн доод хэмжээг одоогийн нийгэмд хэвийн амьдрах бололцоотой түвшинд хүргэх хэрэгтэй б.гаа учраас …тэтгэврийнхэн гомдоллоод б.гаад хэргийн учир б.гаа юм.
Товчоор тэтгэврийн доод хэмжээ ядаж 1 сая бх ёстой

Avatar

Нэргүй 2023-09-12 103.212.117.209

сайдын цалин манаачийн цалин тухайн үед их зөрөөтэй байж бас нд өндөр төлж байж гэтэл өнөөдөр 2лаа тэтгэвэрт гарч гэж бодоё тэгээд бид 2 адилхан тэтгэвэр авах ёстой гээд чичирээд байгаа нь ариун явдалуу.хэлээд өгөөч Булгантуяа алин зөв юм бэ..

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.88.153

яг зөв, хэн ямар мэргэжилтэй ямар ажил хийж ямар цалинтай байснаа санаарай, ахмадуудаа????

Avatar

Нэргүй 2023-09-12 103.212.117.209

улс судлаж мэдээд зөв шийдвэр гаргасан.битгий ут дын гар хөл бол.юм л бол жагсах өлсөх больж үз. одоо 1990 он биш.нд өндөр сайн төлж байсан бол ингэхгүй байсан.

Avatar

Ахмад 2023-09-12 103.212.117.64

Хөгширч байж бие биенээ ёожилж ажил хийсэн хийгээгүй гэх юм.Саяын нэмэгдэлд биеээ зовоохгүй тэтгэвэрт гарч нэмүүлсэн ахмадуудч баяртай байлгүй яахав гэдэс нь цатгалан байгаа Юмны үнэнд дарлуулсан тэт нэмэгдээгүй ахмадууд гундуухан амьдралтай өдөр хоногыг өнгөрүүлж байна.Соцын үед давснаас өөр юмгүй байхад ид хөдөлж хөдөлмөрлөж байсан ахмадууд шүү.

Avatar

Ж.жамбалдорж 2023-09-12 66.181.161.62

тэтгэвэрт байгаа хүмүүс нь нэмж авлагын байж группэд байгаа хүмүүс нь хүн бишүү 400000 төгрөгөөр хүн яаж амьдар гэж бодож байнаа ажил хийх гэхээр авахгүй за дараа яръя гээд албан газрууд нь худлаа яриад алга болдог хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ жинхэнэ улны хүмүүс болголоо болголоо ч болголоо одоо яах вэ хөдөлмөрийн чадвартай хүмүүсдээ ядаж үүдний манаачаар ч болтугай ажлуулж болдоггүй хорвоо юмуу миний Монголын ард түмэн минь ээ

Avatar

Нэргүй 2023-09-12 43.242.242.59

Юм л бол жагсаал цуглаан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байх юм. Үндсэндээ улс төрчдийн гар хөл болж л яваа нөхөд юм. Тэтгэвэр цалин нэмсэн биш гай болжээ. Нийгмийн даатгалын шимтгэл болон ажилласан удаан жил нь хэд байхаас болоод ялгавартай тэтгэвэр нэмэгдэх нь гарцаагүй. Уул нь тэтгэвэрийг 10 хувь биш харин бүр ахмадуудад адилхан л 400 мянгыг нэмсэн бол таарах байлаа.

Avatar

Зочин 2023-09-12 66.181.191.124

Саяны нэмэгдэл зөв голдиролд оруулсан нэмэгдэл болсон шүү. Ажил хийхгүй шахам групп гэх мэтээр залилж явсан нөхдүүд нэмэгдээгүй байх аа. Улсад 30 гаран жил ажиллаад нийгмийн даатгалаа авсан цалингаара төлж байгаа 2012 онд тэтгэвэрт гарсан 750000 авч байсан итгэлцүүрээр 250000 нэмэгдсэн . Хийсэн нийгмийн даатгал төлсөн ажилласан жилээр чинь таарах мөнгийг чинь өгсөн байхаа.Ажиллаагүй байж хуурамч тэтгэвэр тогтоолгосон хүмүүс ч саяны нэмэгдлээр илэрсэн байсан. Хөдөлмөр хийснийхээ хирээр авна.

Avatar

иргэн 2023-09-12 59.153.84.210

Ажилласан жилээс гадна төлсөн шимтгэл чинь чухал шүү дээ, бага шимтгэл төлж бсан нь өндөр шимтгэл төлсөнтэй ижил дүйцэх хэмжээний тэтгэвэр авна гэж юу байхав дээ, шударга бус шүү дээ,

Avatar

Ндш төлөгч 2023-09-12 202.55.188.81

НДШ төлж байгаагүй байж тэтгэвэр нэхээд уйлагнах хэрэггүй.
Залуудаа задарч явсны гор ингэж гараад байна.

Avatar

зочин 2023-09-12 203.91.119.46

Насаараа хөдөлмөр эрхэлж байгаагүй атлаа нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 10жил төлчихөөд бусадтай адил хэмжээний тэтгэвэр авна гэдэг шударга биш шүү. Юмыг жаахан бодож байх нь зөв байхаа хөө.

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.182.100

Улсад олон жил ажиллаад 70.80.90. Оны цалингаар тогтоолгосон ахмадуудыг хохироож сүүлд тэтгэвэрт гарсан ахмадуудыг баярлуулсан итгэлцүүр гэж луйврын тооцоолуураа зогсоож доод тэтгэврээ нэмээч Булгантуяа онцор

Avatar

Зочин 2023-09-12 202.126.90.51

Сүүлийн 5 жилд татвар ахиу төлөөд,тэтгэвэрээ өндөр тогттолгох журмыг ардчилагчид, Пүрэвдорж мэтийн хүмүүс л зүтгүүлээд шуугиан болгоод байсан.Гэтэл яагаад үүний бурууг Булгантуяа сайдад тохох болов.Тэтгэвэрийг хуулийн дагуу л нэмсэн.Тэтгэвэр бүгдэд ижил байх боломжгүй.Учир нь зарим хүмүүс бусдаас 2 гаруй дахин өндөр цалинтай хүнд хариуцлагатай ажил гүйцэтгэж байсан.Өөрөөр хэлбэл 2 гаруй дахин их татвар төлсөн тул тэтгэвэр нь 2 дахин өндөр тогтоолгох нь зүйн хэрэг.Хуулиа мэдэж шаардлага тавь

Avatar

иргэн 2023-09-12 66.181.190.106

Ээж маань 94 онд хүүхдээрээ эрт тэтгэвэрээ тогтоолгож бсан. ндш төлсөн жил нь 38 боловч маш бага тэтгэвэр авдаг бсан. Сая +дээд бараг 900к болсон. Эргэн тойрны олон жил ажиллаж бсан бүх хүнийх 230−450к нэмэгдсэн. Ажил бараг хийж үзээгүй, нөхөн төлбөр СДД р 21 жилээр тогтоолгосон хүнийх 50к нэмэгдсэн бна лээ. Харин ч шударгадуу болсон гэж үзэж бна.Харахад 50−60 насныхан бна. Наймаа энэ тэр хөөгөөд татвар, ндш төлдөггүй л бсан ш дээ үе насныхан минь

Avatar

зочин 2023-09-12 202.21.107.12

нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлөөгүй гэж хүнийг ялгах нь буруу шүү дээ. Социаизмын үед тийм шимтгэл байгаа ч үгүй. 1995 оноос өмнө тэтгэвэрт суусан хүмүүс гомдолтой байх нь зөв. ажил хийгээгүй хэрнээ өндөр шимтгэл төлж байгаад тэтгэвэрээ өндрөөр тогтоолгох нь хэвийн үзэгдэл болчихоод байна ш дээ. Энэ чинь нэг ёсондоо луйврын хэлбэр. Гомдолтой байгаа хүмүүс чинь улсад олон жил ажилласан нь үнэн. тийм байхад бага нэмэгдэл олгож байгаа нь буруу.

Avatar

Зочин 2023-09-12 66.181.191.124

Шалгуулж болж байгаа.95 онд тэтгэвэрт гарсан хүмүүс саяны итгэлзүүрээр 800000 авдаг болсон байна лээ шүү.

Avatar

Irgen 2023-09-12 70.187.210.175

Huurhiii ahmaduud minee tetgever nem gej neg udriin hool guij baihaar ireedyigee yr hyyhdee bodood sanalaa uguh heregtei ta nart ugch bayarluulsan munguuus tooloh arragyi ihiig luivarchid ideed uls ornooroo yaduurch baina oilgoosoidoo

Avatar

Нэргүй 2023-09-12 202.179.26.200

МАН ыг устгаж хаяах хэрэгтэй Хорвоогийн хамаг бузар булай хулгайч луйварчид худалч нар цугласан хогийн сав….

Avatar

Нэргүй 2023-09-12 139.5.216.36

мал толгойт орк минь зөв өтлөөч. Тавьтаргүй настай улс шиг нүдний булай байхгүй

Avatar

Зочин 2023-09-12 202.126.90.51

Монголд байгаа хамаг муу муухай бүхнийг ардчилагч гэх хулгайчууд баруунаас зөөж авчирсан. АН анх байгуулагдахдаа л манай хамгийн болох болохгүй үл бүтэх этгээдүүдээр эгнээгээ бүрдүүлсэн.Энэ байдал нь одоо ч хэвээрээ.Ийм хүмүүсийг төрд гаргах нь ямар аюултайг манай иргэд амьдрал дээр хэд хэдэн удаа хүчтэй мэдэрсэн. Муу нэрийг хусаад ч арилдгүй гэдэг. Бусдыг яаж ч доромжлоод санаа чинь хол явахгүй

Avatar

Нэргүй 2023-09-12 139.5.216.36

улсад олон жил ажиллаж, шимтгэл төлж байсан хүмүүсийнх өндөр л нэмэгдсэн. Улсад маш цөөхөн жил ажилласан, ажил хийж үзээгүй шахам хүмүүс өндөр тэтгэвэр нэхэх нь зохилтой юу? Ажилласан жил, авч байсан цалин, төлсөн шимтгэлээрээ л тэтгэвэр бодогдоно биз дээ.

Avatar

Зочин 2023-09-12 202.131.229.163

Эд нар ямар ч нийгмийн даатгал төлж байгаагүй л хүмүүс байх, яг төлж байсангууд нь итгэлцүүрээр сайн нэмэгдсэн байна гэж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж