Ахмадууд: Тэтгэврийг 4000 төгрөгөөр нэмсэнд гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

Ахмадууд: Тэтгэврийг 4000 төгрөгөөр нэмсэнд гомдолтой байна

Ахмадууд: Тэтгэврийг 4000 төгрөгөөр нэмсэнд гомдолтой байна

Засгийн газраас тэтгэврийг итгэлцүүрээр нэмж, мөн, бүх ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмсэн.  Тэтгэврийн зөрүүг арилгана гэж эрх мэдэл бүхий хүмүүс мэдэгдсэн ч ахмадуудын зарим нь 500 мянга, нөгөө нь нэг сая төгрөгийн тэтгэвэр харилцан адилгүй авч байгаад бухимдаж өнөөдөр /2023.09.12/ Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Ахмадын төлөөллүүдийн хэлж байгаагаар, итгэлцүүрээр тэтгэвэр нэмнэ гэж хуурч, долдугаар сарын 1-нээс ахмадуудыг урамшуулах мэт ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна.

Бидний хувьд хамгийн доод тал нь 562 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүс байна. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд тэтгэвэр 4000 төгрөгөөр нэмэгдэж, 566 мянган төгрөг л болсон. Ингэж инээдтэй мэдэгдэл хийж, ахмадуудыг хуурч байгаад гомдолтой байна. Бид үнэхээр их бухимдаж байна.

Ахмадууд нийгмийн даатгалын газарт олон удаа очиж, учрыг нь олох гэж явсан.

Гэтэл 1,4 сая төгрөгөөр ахмадуудын тэтгэврийг тайралт хийж хассан байна лээ. Залуу насандаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмадууд өнөөдөр төр засагтаа гомдож байна. Ингээд бид нийгмийн даатгалын газраас Хөдөлмөр нийгэм, хамгааллын яам руу очсон. Тус яам бидэнд ямар ч хариу өгөөгүй. Сар гаруйн хугацаа өнгөрөөд арга буюу бид Хүний эрхийн үндэсний комисс, бусад холбогдох газруудад өргөдөл гомдлоо гаргасан ч хэн ч хариу өгөөгүй учир өнөөдөр арга буюу олон нийтэд хандаж байна. Холбогдох газрууд ахмадуудыг хуурсан дээрх мэдээлэлдээ хариуцлага хүлээж, яаралтай хариу өгөхийг шаардаж байна.

Бид тэтгэврээ цалингийн дээд хэмжээгээр тогтоолгохыг хүсч байна.

Улсад яг ижил жил ажиллаж, адил хөдөлмөр эрхэлсэн хүмүүс харилцан ижил биш тэтгэвэр авч байгаад гомдож байна гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж