Азиуд европчуудаас илүү ажилсаг гэж солонгос ажил олгогч хэлэв

Азиуд европчуудаас илүү ажилсаг гэж солонгос ажил олгогч хэлэв

Азиуд европчуудаас илүү ажилсаг гэж солонгос ажил олгогч хэлэв

Европ ажилтнууд азиуд шиг шаргуу ажилладаггүй гэж Өмнөд Солонгосын "EcoPro" үйлдвэрийн удирдах албан тушаалтан хэлжээ. Тодруулбал, компанийн гүйцэтгэх захирал Хожун Сон хэлэхдээ "Европ ажилтнуудын хандлага нь үйлдвэрээ тивд тэлэх төлөвлөгөөг хойш татаж байна. Хилийн чанад дахь үйлдвэрт ажиллаж буй орон нутгийн ажилчид солонгос ажилтнууд шиг хичээж ажиллахгүй байна" гэжээ.

"EcoPro" нь батерей үйлдвэрлэгч компани бөгөөд цахилгаан автомашины катодын үйлдвэрлэлээрээ Өмнөд Солонгостоо тэргүүлдэг. Тус компани Европ дахь анхны үйлдвэрээ Унгарт барьж буй. Энэ үйлдвэрт 631 хүн ажиллана. Үйлдвэр ашиглалтад орсноор 1.3 сая гаруй машинд хангалттай хүрэлцэх батерей үйлдвэрлэх юм. Гадаад ажилтнуудыг сургах үйл явцаас шалтгаалаад ажил удаашралтай байгааг мөн үйлдвэрийн дарга онцолжээ.

Европ ажилтнуудын талаар гомдол мэдүүлж буй компани нэгээр тогтохгүй. Батерей үйлдвэрлэгч "LG Energy Solution" компанийн гүйцэтгэх захирал мөн ижил зүйл ярьж байна. Тэрбээр Польш улсад үйлдвэрлэлээ өргөжүүлж буй. "Үйлдвэрт польш ажилчдын эзлэх хувь солонгос ажилчдыг арай гүйцэхгүй. Тэд заавар зөвлөгөө өгөөгүй ажлыг өөрсдөө зохицуулахдаа муу. Бид польш соёлыг ойлгохгүй. Үр дүнд нь үйлдвэрлэлийн хурд, чанарыг нэмэгдүүлэхэд бэрхшээл тулгарч байна" гэв.

"LG Energy Solution" компанийн Польш дахь үйлдвэрт 7000 гаруй хүн ажиллаж байна. Үйлдвэр жилд 1.2 сая цахилгаан автомашинд зориулсан батерей үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн явцыг аль болох автоматжуулахаар хичээж байгаа ч ирэх гурван жилд дахин 1000 хүн ажилд авах ажээ.

Эх сурвалж: THE TELEGRPAH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.49

Mongold uildveree baiguulahgui hohino

Avatar

зочин чамд 2023-09-12 66.181.190.240

Хулгай хийгээд, дээр нь чанар стандарт мөрдөж мэддэггүй Монголчууд дампууруулж дуусах биз. Бас жилийн дараа гэрээгээ зөрчин цалингаа нэм, эсвэл монголоос зайл гэж жагсаал цуглаан хийж тренд болсон х****л хэрүүл хийгээд салахгүй. Тэрнийг мэдэж байгаа гадны байгууллагууд Монголд үйлдвэр барих уу?

Avatar

Нэргүй 2023-09-12 59.153.113.183

Үйлдвэр ашиглалтанд орсны маргааш нь бүх эрх, гэрчилгээ нь өөр хүний нэр дээр шилжээд, гадны хөрөнгө оруулагч луйвардуулж дээрэмдүүлнэ гэдгээ мэдэж байгаа болхоор Монголыг тоож ч сонирхохгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-09-12 202.179.27.187

тийн ш тэ. европууд их зантай, өөрсдийгөө дэлхийд тэргүүлэх зэргийн цагаан арьстан гэдэг

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-12 59.153.112.34

европууд ази шиг шаргуу ажиллахгүй ч шинийг санаачлах технологи хөгжүүлэлтээрээ азийг хол хаяна

Avatar

Hha 2023-09-12 202.9.46.97

тийм биш шүүдээ тэнэгхэн минь юм судла жаахан

Avatar

Нэргүй 2023-09-12 173.66.93.130

Америк Англи , Барууныг дэлхийн аль улс гүйцэхээс нэгэнт өнгөрсөн. тэд аль ч утгаараа дэндүү тасарсан

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.151

Залхуу хойрго, ажилдаа сэтгэлээсээ ханддаггүйгээрээ гэж ойлголоо. Зөв байх тийм үү. Хөгжлийн хурд технологийн дэвшлээрээ өмнөд хөрш бас хол тасарч байгаа шүү

Avatar

Уншигч 2023-09-12 157.254.219.15

Монгол залуучууд Азийн орнуудын залуучууд ,,ажилчдыг бодвол ухаан сайтай , юмыг заагаад өгөхөөр дор нь хийдэг, ажилд бол үнэн сэтгэлээсээ хийдэг. Монгол залуучуудыг гэрээгээр, Унгар, Польш доо авч ажиллуул.

Avatar

Hafner 2023-09-12 79.255.199.254

mongolhuud ihenhni zalhuu untaj,idehdee unheer avragdaa

Avatar

Нэргүй 2023-09-12 139.5.216.145

Европууд их зантай цагийн ажилд удаан хандлагтай гэвч тэд техгологи сайн барьдаг мэдээж ази хүмүүс ялангуяа Со, Хятадууд ажилсаг гэвч Япончуудыг гүйцэхгүй тэд бол дэндүү нягт нямбай хүмүүс.

Avatar

Нэргүй 2023-09-12 103.57.92.163

Япончуудын нягт нямбай нь дэндээд дэлхийд тэргүүлдэг байсан салбарууддаа явахаа байсан. одоо хятад солонгос 2 байрыг эзэлчихлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж