Азиуд европчуудаас илүү ажилсаг гэж солонгос ажил олгогч хэлэв

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

Азиуд европчуудаас илүү ажилсаг гэж солонгос ажил олгогч хэлэв

Азиуд европчуудаас илүү ажилсаг гэж солонгос ажил олгогч хэлэв

Европ ажилтнууд азиуд шиг шаргуу ажилладаггүй гэж Өмнөд Солонгосын "EcoPro" үйлдвэрийн удирдах албан тушаалтан хэлжээ. Тодруулбал, компанийн гүйцэтгэх захирал Хожун Сон хэлэхдээ "Европ ажилтнуудын хандлага нь үйлдвэрээ тивд тэлэх төлөвлөгөөг хойш татаж байна. Хилийн чанад дахь үйлдвэрт ажиллаж буй орон нутгийн ажилчид солонгос ажилтнууд шиг хичээж ажиллахгүй байна" гэжээ.

"EcoPro" нь батерей үйлдвэрлэгч компани бөгөөд цахилгаан автомашины катодын үйлдвэрлэлээрээ Өмнөд Солонгостоо тэргүүлдэг. Тус компани Европ дахь анхны үйлдвэрээ Унгарт барьж буй. Энэ үйлдвэрт 631 хүн ажиллана. Үйлдвэр ашиглалтад орсноор 1.3 сая гаруй машинд хангалттай хүрэлцэх батерей үйлдвэрлэх юм. Гадаад ажилтнуудыг сургах үйл явцаас шалтгаалаад ажил удаашралтай байгааг мөн үйлдвэрийн дарга онцолжээ.

Европ ажилтнуудын талаар гомдол мэдүүлж буй компани нэгээр тогтохгүй. Батерей үйлдвэрлэгч "LG Energy Solution" компанийн гүйцэтгэх захирал мөн ижил зүйл ярьж байна. Тэрбээр Польш улсад үйлдвэрлэлээ өргөжүүлж буй. "Үйлдвэрт польш ажилчдын эзлэх хувь солонгос ажилчдыг арай гүйцэхгүй. Тэд заавар зөвлөгөө өгөөгүй ажлыг өөрсдөө зохицуулахдаа муу. Бид польш соёлыг ойлгохгүй. Үр дүнд нь үйлдвэрлэлийн хурд, чанарыг нэмэгдүүлэхэд бэрхшээл тулгарч байна" гэв.

"LG Energy Solution" компанийн Польш дахь үйлдвэрт 7000 гаруй хүн ажиллаж байна. Үйлдвэр жилд 1.2 сая цахилгаан автомашинд зориулсан батерей үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн явцыг аль болох автоматжуулахаар хичээж байгаа ч ирэх гурван жилд дахин 1000 хүн ажилд авах ажээ.

Эх сурвалж: THE TELEGRPAH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж