Жүжигчин Б.Барслхагва Японд "од" болов

Жүжигчин Б.Барслхагва Японд "од" болов

Жүжигчин Б.Барслхагва Японд "од" болов

Япон улсын "TBS" сувгаар долоо хоног бүрийн Ням гаригт “Vivant" олон ангит уран сайхны кино цацагдаж байна. Кинонд Монголын газар нутагт орших зохиомол Балка улсад болж буй явдал өрнөх бөгөөд Японы алдартай жүжигчдээс гадна монгол уран бүтээлч хамтран тоглосон гэдгээрээ онцлог. Киноны гол дүрийн араас уйгагүй хөөцөлдөж яваа орон нутгийн цагдаа Чингисийн дүрд "Фантастик" продакшны залуу жүжигчин Б.Барслхагва тоглож, үзэгчдийн анхаарлыг татаж байна.

Өнгөрсөн 2022 оны аравдугаар сард продюсер Казутака Иида, найруулагч Кацуо Фүкүзава нар Монголд ирж, дотоодын 20 орчим жүжигчдийг сонгон шалгаруулалт хийж, жүжигчин Б.Барслхагва тэнцжээ.

Олон ангит киноны зураг авалтыг хоёр сарын хугацаанд Монголд хийсэн байна. Киног шимтэн үзэж буй япон үзэгчдийн сонирхлыг Монгол орон ихээр татаж байгаа аж. Жүжигчин Б. Барслхагва нь ажлын гараагаа телевизийн суваг, театраас эхлэсэн. Тэрбээр 2012 оноос өнөөг хүртэл “Фантастик” продакшнд жүжигчнээр ажиллаж буй. Тэрбээр түүхэн болон орчин үеийн сэдэвтэй 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүрд тогложээ.  Жүжигчин Б. Барслхагва нь жүжигчнээс гадна кино зохиолч, продюсерийн чиглэлээр туршлагажсан уран бүтээлч юм.

Тэрбээр 2023 оны нэгдүгээр сард Их Британи, Австрали, Монгол, Унгар улсын уран бүтээлчид хамтран Чингис хааны ач хүү Бат хааны тухай "Gateway to the West" нэртэй кинонд тоглосон. Уг кинонд Монголоос Ц.Цэрэнболд, Ч.Болд, Б.Барслхагва, П.Баттөр, Ж.Алтаншагай, С.Ариунбямба, Р.Баттогтох, Д.Сүхбаатар, Б.Баттогтох гэсэн жүжигчдээс гадна зураачдын баг ажилласан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
109
ЗөвЗөв
20
ХөөрхөнХөөрхөн
9
ХахаХаха
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ь 2023-09-12 139.5.219.16

Хүн хог кк

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.112

odoo zaluuchuud shil ni tataal hun doromjlood orood irne

Avatar

Нэргүй 2023-09-12 139.5.216.25

БАРСЛХАГВА ГАЙХАЛТАЙ АВЪЯАСТАЙ МУНДАГ ЖҮЖИГЧИН ЮМ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-12 77.119.161.186

ovooldooo 1 ch gesn mgl hvn, jujigchin sainaar duursagdaj bga bol

Avatar

Моон 2023-09-12 202.179.24.103

Залуу хөдөлмөрч мундаг жүжигчин юмаа. Сайн байна шүү. Уран бүтээлд нь улам их амжилт хүсэн ерөөе. Монгол оручуулгатайгаар зурагтаар гарахыг нь хүлээж сууя даа.

Avatar

Нанс 2023-09-12 59.153.86.211

Монгол залуус Монголоос өөр очсон газартаа амжилт гаргадаг нь нууц биш. Залуус маань хөдөмөрийг зөв үнэлдэг газар Од болдог нь манай хөдөлмөрийн зөв үнэлгээ байдаггүйг л харуулж байнадаа!!

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.188.184

сархаанаа дэлхийд гарах нээ

Avatar

Зочин 2023-09-12 202.126.90.150

хөөрхөн л залуу хүмүүс ямар атаархуу юм вэ нэг монгол ч гэсэн сайн явбал болоошдэ

Avatar

BOLJDE 2023-09-12 43.228.131.159

yadargaatai ym yahav boljedee MONGOLOOS MUNDAG JUJIGCHIN GARIIN 5 HURUUND BNA GJ HOLLYWOOD-IIN NAIRUULAGCH KINO SHUUMJLEGCHIIN YARITSLAGA UNSHIJ BLA BODSON NEEREE L TIIM BSAN ODOOGIIN ALTAN UYIIHEN SHU UMNU ODOO BGA HUGSHIN HEDIIG BOL SN GJ BNLE GOL NI ANGLI HEL CHUHAL GJ BSAN ODOOGIIN ALTAN UYIIHEES EMEGTEI JUJIGCHID IH MUNDAG BN GJ BSAN EREGTEIGEES BARHUUG GJ BNLE GOL NI KINO URLAGRUU ANHNAASAA OROOGUI HUGTSAA ALDSAN BH ZA TGD HETSUU

Avatar

Тун 2023-09-12 103.57.95.15

Та криллээр бичвэл сайнсан

Avatar

Зочин 2023-09-12 122.201.19.2

Монголынхоо нэрийг гаргаж яваа залуу жүжигчинд баяр хүргэж, урам зориг өгөх хэрэгтэй шүү дээ. Ямар муухай атаач, жөтөөч хүмүүс вэ?! Хүнийг царай зүсээр нь доромжилдог адгийн новшнууд ямар олон болоо вэ…? Хөдөлмөрч мундаг залуу шүү энэ Барсаа! Алдар хүнд тэгж амар олддоггүй юм. Арчаагүй юмнуудын шээс нь гоожиж байгаа юм байна л даа…

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.161.247

сархайчаад арзеткан хамартай ОД.Хиймэл төрхтэй шаар даа.

Avatar

эерэг нэгэн 2023-09-12 43.228.129.139

магадгүй тийм болохоороо чамаас амжилттай яваа байх

Avatar

Нэргүй 2023-09-12 203.17.23.177

МОНГОЛ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН ГЭХЭЭР ЧААВААС БҮДҮҮН, ЦАРАЙ МУУТАЙ, ЖҮЖИГЛЭХ ЧАДВАР МУУТАЙ. ХАРИН ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИД ХАМААГҮЙ ИЛҮҮ. ЖҮЖИГЛЭХ ЧАДВАРГҮЙ ЮМ ГЭХЭД ЯДАЖ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ.

Avatar

Дэл 2023-09-12 202.55.188.115

Арцэдгэн хамартай чингис гэж ямар юм байдаг вэ

Avatar

Уншигч 2023-09-12 59.153.112.117

япончууд царай муутай хүнд дуртайн боловуу барсаа бол монголын хамгийн царай муутай жүжигчдын нэг

Avatar

Нэргүй 2023-09-12 43.228.129.139

царайгаараа амжилттай явна чамаас л дээр юм

Avatar

Нэргүй 2023-09-12 124.158.90.50

ээ энэ сэтгүүлчид үү. нэрийг нь ядаж зөв биччихээсэй.

Avatar

иргэн 2023-09-12 66.181.160.23

ай мэдэхгүй үнэн үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж