Сергей Суровикин шинэ албан тушаалд томилогджээ

Сергей Суровикин шинэ албан тушаалд томилогджээ

Сергей Суровикин шинэ албан тушаалд томилогджээ

"Вагнер"-ын бослоготой холбоотой гэх үндэслэлээр ОХУ-ын Агаар сансрын хүчний командлагчийн албан тушаалаасаа огцорсон Сергей Суровикин шинэ албан тушаалаа хүлээж авав. Тэрбээр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн дэргэдэх Агаарын довтолгооноос хамгаалах ажлыг зохицуулах хороон даргаар томилогджээ. Батлан хамгаалахын сайд нарын зөвлөл есдүгээр сарын 10-ны өдөр санал нэгтэйгээр Суровикиныг томилсон тухай цэргийн шинжээчид мэдэгдсэн байна. Ийнхүү Суровикин Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн системийн хяналт, үйл ажиллагааг хариуцах болов. 

ОХУ-ын ерөнхийлөгч Путин наймдугаар сарын 23-нд түүнийг командлагчийн албан тушаалаас нь чөлөөлсний дараа шинэ томилгооны талаарх мэдээлэл хаана ч байгаагүй.

Эргэн сануулахад, Сергей Суровикин энэ оны зургадугаар сарын 23, 24-нд болсон "Вагнер"-ын бослогын үеэр цэргүүдэд хандаж, тэднийг хуарандаа буцахыг уриалсан. Үүний дараа тэр олны хараанд өртөөгүй. Бослоготой холбоотойгоор Сергей Суровикин тэргүүтэй цэргийн дээд тушаалын 12 офицерыг баривчилж, 15 офицерыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэж долдугаар сард хэвлэлд мэдээлж байв. Улмаар наймдугаар сарын 22-нд ерөнхийлөгч Путин түүнийг Агаар сансрын хүчний командлагчийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Евгений Пригожинийг нас барсны дараахан буюу есдүгээр сарын 5-нд Сергей Суровикин суллагдсан гэх мэдээлэл гарсан. Дараа өдөр нь ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны цахим хуудаснаас Агаар сансрын хүчний командлагч асан генерал Сергей Суровикиний талаарх мэдээллийг агуулсан хуудас алга болжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mednee 2023-09-12 202.126.88.94

ene khudlaa medeelel bn,surovikin agaariin tseregiin alban tushaalgui baisan

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Кяхх 2023-09-12 59.153.87.56

Сирийн махан толгойт махчин

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.220

Энэ бүтэхгүй гар, цэргийг бол зүгээр л золиосны юм шиг ашигладаг

Avatar

Нэргүй 2023-09-12 202.131.245.34

нэг муу гэмт хэрэгтэндээ базуулчихаад бантсандаа хамаг генерал сайдаа барьж хориод.. тэгээд гэнэт ухаан ороод нөгөө муу гэмт хэрэгтнээ алаад.. бүүр бантсандаа нөгөө генералуудаа суллаад.. товчхондоо оросод гэмт хэрэгтэн нь илүү чухал..алсан ч аварсан ч..

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.220

Ингэх гээл байсан лдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж