"Дүү нь хэрэгт холбогдоход ахад нь нялзааж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

"Дүү нь хэрэгт холбогдоход ахад нь нялзааж болохгүй"

Т.Аюурсайхан

"Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хүнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн хурал өнөөдөр /2023.09.12/ 09.00 цагт эхэлсэн. Хурлын явцад шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар хурал 13.30 цаг хүртэл завсарлалаа.


Урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Миний зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргаагүй. Шүүх хурлыг сунжруулахгүйгээр явуулаасай гэж хүсч байна. Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх хэрэгтэй. Нүүрсний гэх хэргийг шалгаад олон сар боллоо. Удахгүй энэ хэрэгтэй холбоотой УИХ-д сонсгол болох юм шиг байна. Хэтэрхий олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Сайд, гишүүний ажлаа өгч байгаад шалгуулаад нэг талдаа гарна гэсэн итгэлтэй явж байгаа. Нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Энэ 11 хүн тус бүрт нь шалгуулаад шүүх дээр ирж байгаа юм шиг байна. Энэ бүгдийг нэгтгээд шалгаж байхад надтай холбоотой мэтээр мэдээлэл явж байна. Олон нийт үнэн бодит мэдээллийг өгөх үүднээс анхнаасаа шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байгаа. Цаашдаа ч энэ байр сууринд хатуу хэвээр байна.

Намайг хоёр зүйл ангиар шалгаж байна. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, бусдыг элсүүлсэн, нөгөөх нь үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Аль алинд нь тайлбараа хэлсэн. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэдэг заалт хүний санаанд оромгүй.

Шинэчлэлийн хороо 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намыг өөрчлөх, улс төрийн намд бугшсан ямар асуудал байдаг билээ. Тэр бүхний эсрэг тэмцэж, жагсч цуглаж явсан. Үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх эрхтэй. Шинэчлэлийн хороо бол оюутан залуус, ахмадууд тухайн үед нийлээд явж байсан. Энэ заалт бол нэг ёсны эрүү шүүлт гэж үзэж байна. Шударгаар шийдэгдэх байх гэсэн үүднээс иргэний үүднээс шалгуулаад явж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэгт тайлбар хэлэхэд шалгуулаад л явж байгаа. Нийтээрээ шалгуулснаар төрд итгэх итгэл сайжирна гэсэн байр сууринаас хандаж ирсэн. Энэ тал дээр хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандана. Нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Зөвхөн нүүрстэй холбоотой бус өнгөрсөн хугацаанд надтай холбоотой авлига албан тушаалын хэрэг байгааг хатуу чанга шалгалаа. Миний ажлын албанд ажиллаж байсан хүмүүс ЭТТ-д орсон асуудал байгаа юм байна. Тэр хүмүүс өөрсдийнхөө хүсэл зоригийн дагуу явж байсан. Үндсэн хуулиар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй.

Түүнээс биш хүмүүсийн холбогдсон хэргийг бусдад нялзааж болохгүй. Дүү нь хэрэгт холбогдлоо гэхэд ахад нь хэрэг нялзааж болохгүйг хуульд маш тодорхой заасан. Ерөнхийлөгчтэй уулзаж тусламж хүссэн гэдэг мэдээлэл ташаа. Тэр хүнтэй уулзаагүй олон сар өнгөрч байна.

Мэдээж намынхантайгаа уулзах боломж хязгаарлагдмал. Нүүрсний сонгсолд оролцох хүсэлтээ илэрхийлнэ.

Өнгөрсөн арван сарын хугацаанд намайг хэвлэл мэдээллээр зохион байгуулалтаар ямар шугамаар мөнгө хаяад байгааг та бүхэн харж байгаа байх. Нэг хүн рүү асуудлыг чиглүүлж байгаа нь цаана нь бодит нүүрсний хэргийг замхруулах гээд байгаа юм биш биз дээ? гэсэн хардлага байна. Нүүрсний хэрэг үүсч байхад маш далайцтайгаар оффтейк гэрээ, төмөр зам тээврийн асуудал хөндөгдөж байсан. Ямар этгээдүүд энэ хэргийн цаана байгааг та бүхэн харах байх. Би Тавантолгойн дотоод хэрэгт оролцдоггүй байсан. Эзэнгүй хэрэг байна гэж байхгүй. Хуулийн байгууллага зохих ёсоор илрүүлэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж