Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони "Бүс ба Зам" санаачилгаас илүүтэй Хятадтай харилцах нягт харилцаа илүү чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв. Түүнчлэн тэрбээр "Бүс ба Зам санаачилгаас Итали улс гарах эсэх эцсийн шийвэрийг хэлэлцсээр байгааг онцолжээ.
Өмнө нь Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Итали улс тус санаачилгаас гарч, оронд нь Хятадтай 2004 онд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийн түншлэлийн хэлэлцээрийг сэргээхийг эрмэлзэнэ гэж мэдээлсэн.
Итали бол Хятад болон Барууныг холбосон дэлхийн худалдаа, дэд бүтцийн төлөвлөгөө болох "Бүс ба Зам" санаачилгад нэгдсэн "Их-7" бүлгийн ганц улс юм.
Итали ирэх жил "Их-7"-г даргалах бөгөөд Бээжинтэй харилцах харилцаагаа өөрчлөх нь Хятадын нөлөөллөөс эмээж буй барууны холбоотнуудаа тайвшруулахын зэрэгцээ БНХАУ-ын аливаа шийдвэрээс үүсэх эрсдэлийг бууруулна гэж үзэж байна.
Мелони "Их 20"-ийн уулзалтын төгсгөлд хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Сүүлийн жилүүдэд "Бүс ба Зам"-ын нэг хэсэг байгаагүй ч бидний зарим үед зохицуулж байснаас илүү таатай харилцааг Хятадтай бий болгож чадсан Европын орнууд бий" гэж хэлжээ. Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт "Их 20"-ийн бүлгийн хүрээнд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цянтай уулзсан бөгөөд хэлэлцээг эерэг, бүтээлч болсон гэж дүгнэжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ