Б.Ганхуяг шүүгчдээс татгалзсанаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Б.Ганхуяг шүүгчдээс татгалзсанаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Б.Ганхуяг шүүгчдээс татгалзсанаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

НЭМЭЛТ: 

Нүүрсний гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байсан ч үдээс өмнөх хуралдааны үеэр яллагдагч Б.Ганхуяг шүүгчээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Эл асуудалтай холбогдуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг түр хугацаагаар завсарлуулж, үдээс хойш 14.00 цагийн орчимд эхэлсэн ч шүүгдэгч Б.Ганхуяг дахин нийт шүүгч нараас татгалзах хүсэлт гаргасан юм. Хүсэлтийг шүүгчдийн зөвөлгөөнөөр шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлав.

Б.Ганхуяг: Ерөнхий шүүгч АТГ-ын даалгавраар ажиллаж байна 

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр /2023.09.12/ болж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан бөгөөд улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулсан юм.

Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах бөгөөд одоо урьдчилсан хэлэлцүүлэгт оролцогчдоос хуульд заасан үндэслэл бүхий тайлбарыг сонсч байна.

"Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.ГАНХУЯГ:

-Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Энэ хэрэг дотор налтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Тэдгээрийн дунд нэг шанага ч нүүрсний холбоотой асуудал байхгүй. Анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Прокурорын тогтоолд баривчлах болсон шалтгааныг жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн. Нийт есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн. 50-60 нүүрстэй холбоотой хэрэг дээр мэдүүлэг авсан ч нэг нь ч үлдээгүй.

Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэнг нь мэдэхгүй.

Одоо үлдэж байгаа зургаан үйлдэл нь хоёр хүнийг танилцуулж хөрөнгө авсантай холбоотой. Гэхдээ үүнийг нотолж чадаагүй. Хамгийн чухал зүйл бол нийгэмд яваад байгаа нүүрсний хэрэг. УИХ дээр ажлын хэсэг гаргасан нүүрсний ажлын хэсэг. Тэнд байнга нүүрс яриад байгаа хэрнээ энд байгаа 11 хүнтэй нүүрсний тухай нэг ч яриагүй. Өнгөрсөн хугацаанд надтай холбоотой шүүгчийн 19 захирамж гаргасан. Үүний 9-ийг нь Ерөнхий шүүгч н.Халиун гаргасан. Яллагдагчийн эрхийг дордуулсан олон захирамжийг ерөнхий шүүгч гаргаад байна.

Өнөөдөр Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас миний хэргийг шалгаж шүүх рүү явуулсан. Би ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна.

Магадгүй ерөнхий шүүгчийн хэрэг ч АТГ дээр шалгуулж байж магадгүй. Тиймээс би шүүгчээс татгалзаж байна. Хоёрдугаарт, даалгавар байгаа учраас ямар ч үндэслэлгүй захирамжуудаар хорьж байгаа гэж харж байна. Учир нь захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн зүйл заалтуудыг дурдаагүй. Жагсаал цуглаан, нүүрс гэхчлэн. Тухайлбал, 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр н.Сувд-Эрдэнэ шүүгчээс миний цагдан хорихыг болиулсан. Цагдан хорихыг цуцалсан шийдвэр гаргаснаас 10 минутын дараа прокурор хүсэлт гаргаад захирамж нь албажихаагүй байхад ерөнхий шүүгч ямар ч бичиг баримтгүйгээр давж заалдах шатны шүүх хурлаа шууд зарласан. Ингээд өмгөөлөгчид шүүгчээс татгалзаад аргагүй эрхэнд хурал хойшилсон.

Тэр хурал хойшилж, би гарсаны дараа хурал үргэлжилсэн. Намайг үргэлжлүүлэн хорих хэргийн дугаар өөрчлөгдөж хуралдсан.

Хэргийн үндэслэл өөр байхад намайг дахин хорьсон. Тэр үед хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн ч сууж байсан. Тэр ахлах мэргэжилтний дүгнэлт маш тодорхой байхад нүдээ аниад л шийдвэр гаргачихсан. Дараа нь 2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусах захирамжийг өөрчлүүлсэн. Тэр захирамж дээр прокурорын тогтоол гараагүй байхад намайг үргэлжлүүлээд л хорьчихсон. Прокурор юу гэж хэлсэн бэ? гэхээр удахгүй тогтоол нь гарчихна гэж хэлсэн. Зургадугаарт, 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр тогтоол ирсэн. Тэр үед н.Халиун шүүгч ажил дээрээ байгаагүй байхад тогтоол дээр туслах эсвэл өөр нэгэн нь гарын үсэг зурсан. Үүнээс болж Монголын шоронгууд дүүрэн хүнтэй байна.

Эрүүгийн хэргийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр Прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэтэл наймдугаар сарын 4-ний өдөр шүүгчид хуваарилсан.

АТГ-ын комиссараас би өөрөө сонссон. Тэр нь ерөнхий шүүгч гэх н.Халиун нь өөрөө АТГ-т шалгуулж байгаа гэж. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Шүүгчийн хараат бус байдал гэж байх ёстой. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж, тодруулж өгөхийг би хувьдаа хүсч байна. Тиймээс н.Халиун шүүгч өөрөө сайн дураараа энэ хэргээс татгалзаж ажиллахыг хүсч байна. Тэгж байж Засгийн газрын төсөв санхүү, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба хэлтсийн санхүүжилт, эрх барьж байгаа хүмүүсийн хэргүүд, нүүрсний хэргийн зангилаа тайлагдах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-12 66.181.161.76

Бүгд хулгайчид

Avatar

ӨНөрөө 2023-09-12 59.153.113.189

Жэнко Голомтын Баясаа Хүүк Занданшатар Ж.Мөнхбат, Ажнай Батэрдэнэ Таван толгой транс Дагвадорж Адьяасүрэн, Хотгор шанга Ч.Хүрэлбаатар гэсэн олон нүүрсний хулгайч нар одоо хаана байна?

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.150

Нүүрсчид улс төрийн нөлөө, өндөр албан тушаалаараа далайлгаад их их нүүдэл хийж бнаа !!!
Монголын хууль хяналтын байгууллагууд тэр их нүүдлийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж бна доо !!!
Хуулиас хэрхэн бултах, яаж ялгүй гарахыг нь хуулийхан нүүрсчидэд зааж өгч бна доо !!!

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.161.247

ШорОн луугаа АЛХАААД МААРШ.

Avatar

Нэргүй 2023-09-12 103.212.118.208

Хулгай хийчээд Төрийн байгууллага АТГ болон Шүүх байгууллагын хараат бус байдалд халдсан зүйл ярьдаг ЯАСАН ТОМ НҮҮРС чин бэ.

Avatar

Иргэн 2023-09-12 202.21.104.2

Улс орон мөнгөгүй биш мөнгөтэй.Мөнгө нь хулгайч нарын гараар орж хувийн эдлэн, ширэнгэн цемент болж эрх мэдэлд хүрсэн хугайчууд, тэдний тойрон хүрээлэгчдийг баяжуулдаг учраас л татвар төлөгч ард түмэн бид өвдлөө эмчлүүлэх эмнэлэггүй, үр хүүхэд нь сурах сургууль цэцэрлэггүй, замын түгжрэл, хорт утаанд хордож, цаг бусаар үхэж үрэгдэж, цалин орлогогүй муугаа үзэж байгаа гэдгийг ард түмэн ойлгож, гадарлаж байгаа бх. Луйварчдыг тэжээсээр л, массаараа дарлуулсаар л байна.ккк. Нөхцөл байдал хүндэрсээр

Avatar

Ямар ард түмэн байна таарсан удирдагч төрүүлнэ 2023-09-12 103.212.118.181

Сонгогчид мэдсээр байж төр түмний өмч рүү гар дүрсэн хууль хяналтын байгуулгаар шалгагдаж зугатаж байсан этгээд ЖДУ ХБанкны луйварт холбогдсон улс төрийн намд хариуцлага тооцохын оронд дэмждэг.Т.Аюурсайхан Ж.Батзандан нарыг шударга тав гээд уйлан хайлан хашгиралпаж байлаа.

Avatar

Эрдэнэ 2023-09-12 43.242.243.139

шүүхээр тоглох нь ээ хулгайч !!!!

Avatar

Нэргүй 2023-09-12 103.57.95.129

баатар болчих он вм шиг сүржигнэж өаыхаар хурлаа х ийгээч дээ

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.236

Үхэрнүүдэд зориулсан поп улстөрч малуудын уршигаар хэт хөөсөрсөн хэрэг л дээ.Аюцрсайхан ч хөөрүүлсэн малууддаа тасдуулж идүүлэх нь карма.44 их наяд гэж тоо батлагдахгүй, боломжгүй тоо.Мөрөгцөгийн хулгай гэдэг нь овоолгонд дарагдсан газар нутгийн маргаан.

Avatar

Нэргүй 2023-09-12 202.72.243.182

ИЙМ АЙМШГИЙН МАФИЙН СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВАРЧДАД ШҮҮХ ШУДАРГААР ШҮҮГЭЭД АРД ТҮМНИЙ ГАЗРЫН БАЯЛГИЙГ ЛУЙВАРДАЖ ХУЛГАЙЛСНЫХ ТӨЛӨӨ БҮХ ХӨРӨНГИЙН ХУРААЖ, БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХОРИХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2023-09-12 106.186.208.29

Энэ залуу оюутны холбоо гээд л гүйгээд байдаг байсан. Хувьдаа ямар ч бизнесгүй хүн, ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал болонгуутаа хагартлаа баяжсан гээ биз дээ. Уг нь цалинаас өөр орлогогүй л баймаар юм. Хичнээн өндөр цалинтай байгаад ч хэдэн тэрбумын хаус, тансаг машин тэрэг авч чадахгүй л дээ. Монголд эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй, шударга хөдөлмөрлөдөг хүн ховор болж дээ.

Avatar

Нэргүй 2023-09-12 202.131.225.242

Ганхуяг Аюурсайхан хоёр нүүрсний болоод тендерийн хулгайчууд матрын нулимс унагаад байлгүй зүгээр шүүлгээд шударгаар ялаа үүрчихээ. Тэртээ тэргүй та нар ганц хоёр жил суугаад гарсан ч үлдсэн насандаа гадаадад хаус арал бизнес худалдаад авахаар их хэмжээний валют цааш нь хийсэн байгаа биз дээ.

Avatar

Оыты 2023-09-12 66.181.161.102

нүүрс ч бай биш ч бай чи бол авилга авсан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн писда минь ээ….
чи бол эх орныхоо төлөө маш том гэмт хэрэг хийсэн намчин муу нохой…
үйлийн үр байдаг юм шүү.. муу л*****н аав ээж хадам аав ээж эхнэр хүүхдүүд нь үйл лайг нь эдэлж үхэхийн муухайгаар үхээсэй гөлөг гэж.

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.150

Энэ муу нүүрсчин бас өөриигээ энхийн цагаан тагтаа болгожээ, ёстой тэгж харагдаач !!! 40 – 70 их наядын нүүрсийг хэн идсэн бэ ? Чи л мэднэ дээ !
Муу турсагыг ясы нь цайтал суулга !

Avatar

ЗОЧИН 2023-09-12 103.57.92.109

НОВШИЙН ХУЛГАЙЧИД, ГЯЛАЙТЛАА МӨНГӨЖИЧӨӨД, ШАНАГА НҮҮРС Ч ХУЛГАЙЛААГҮЙ ГЭХ ШИГ, ЭНЭ НӨХӨР ТАВАНТОЛГОЙН ОРДОД БОЛСОН БҮХ АСУУДЛЫГ ХОХИМОЙ ТОЛГОЙ, ИДСЭН УУСНААРАА ХАРИУЦАХ ЁСТОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж