Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, амжилт хүсэн ерөөв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулсан юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, доктор Ч.Даваабаяраар ахлуулсан энэ зөвлөл анхдугаар хуралдаанаа хийн, ажлынхаа талаар санал солилцож, эрдэмтдийн гаргасан саналыг нэгтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж