Ньюс хөтөч: Ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Ньюс агентлаг /2022.09.12/-ны өдөр болох зарим үйл явдлыг тоймлон хүргэе 


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад айлчлахаар эх орноосоо мордоно.

10.00 цагт:

  •  НҮБХХ-ийн "Монголын тогтвортой ноолуурын платформ", ЕХ-ны "Монголд Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн санхүүжилттэй ШУТИС-ийн "Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи" хөтөлбөрөөр элсэн суралцагсдад зориулсан тэтгэлэг олгох ёслол ШУТИС-ийн 8-р байранд болно.

11.00 цагт:

  • Монголын гимнастикийн холбооноос Монгол Улсад аеробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар Спортын төв ордонд мэдээлнэ. Утас: 99231058

11.30 цагт:

  •  Гадаадын хөрөнгө оруулагчдыг 200 сая төгрөгөөр залилж эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж буй Болдын Дэмбэрэлийн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

11.30 цагт:

  • Италийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс Италид болох хүүхдийн хөл бөмбөгийн баярт оролцох шилдэг 3-5 хүүхдийг 15 дугаар хорооллын хөл бөмбөгийн талбайд шалгаруулна. Утас: 88093091

12.00 цагт: 

  • Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

12.30 цагт:

  •  Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулагчид “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ. Наадамд 9 орны яруу найрагч оролцож, монгол хэлний уран тансаг хэллэг, яруу найргийг дэлхий дахинаа сурталчилна.

 16.00 цагт:

  •  МУИС-д ХБНГУ-ын Берлин хот дахь Хумболдтын их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн Төв Ази, Монгол судлалын семинар хариуцсан захирал, доктор А.Ганчимэг “Нүүдлээс суурьшил руу: Малчдын амьдралын өөрчлөлтүүд. 1940-1980-аад он” сэдэвт лекц уншина.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.150

Ганчимэг доктор: Нүүдлээс суурьшилруу 1940-1980 ;
Их л хуучирсан судлагаа юмдаа, 1980-2023 гээд үзэхээр 40 гаруй жилийн өмнөх үйл явцыг л ярих нь дээ !

Avatar

Нэргүй 2023-09-12 124.158.68.140

Эрдэнэс Таван Толгой ХК -ийн ашгийг хүртэж чадалгүй насан өөд болсон бүх хүний 1072 хувьцааг үр хүүхдүүдэд нь өвлүүлэн өгөх ёстой. ЗГ үүнд анхаарна уу. Олон жил хүлээсэн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж