Ньюс хөтөч: Ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Ньюс агентлаг /2022.09.12/-ны өдөр болох зарим үйл явдлыг тоймлон хүргэе 


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад айлчлахаар эх орноосоо мордоно.

10.00 цагт:

  •  НҮБХХ-ийн "Монголын тогтвортой ноолуурын платформ", ЕХ-ны "Монголд Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн санхүүжилттэй ШУТИС-ийн "Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи" хөтөлбөрөөр элсэн суралцагсдад зориулсан тэтгэлэг олгох ёслол ШУТИС-ийн 8-р байранд болно.

11.00 цагт:

  • Монголын гимнастикийн холбооноос Монгол Улсад аеробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар Спортын төв ордонд мэдээлнэ. Утас: 99231058

11.30 цагт:

  •  Гадаадын хөрөнгө оруулагчдыг 200 сая төгрөгөөр залилж эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж буй Болдын Дэмбэрэлийн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

11.30 цагт:

  • Италийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс Италид болох хүүхдийн хөл бөмбөгийн баярт оролцох шилдэг 3-5 хүүхдийг 15 дугаар хорооллын хөл бөмбөгийн талбайд шалгаруулна. Утас: 88093091

12.00 цагт: 

  • Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

12.30 цагт:

  •  Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулагчид “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ. Наадамд 9 орны яруу найрагч оролцож, монгол хэлний уран тансаг хэллэг, яруу найргийг дэлхий дахинаа сурталчилна.

 16.00 цагт:

  •  МУИС-д ХБНГУ-ын Берлин хот дахь Хумболдтын их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн Төв Ази, Монгол судлалын семинар хариуцсан захирал, доктор А.Ганчимэг “Нүүдлээс суурьшил руу: Малчдын амьдралын өөрчлөлтүүд. 1940-1980-аад он” сэдэвт лекц уншина.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж