Ким Жон Ун ОХУ хүрэх галт тэргэндээ суув

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун ОХУ хүрэх галт тэргэндээ суув

Ким Жон Ун ОХУ хүрэх галт тэргэндээ суув

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тансаг зэрэглэлийн хуягт галт тэргээр өчигдөр /2023.09.11/ Пёньянаас ОХУ-ын Владивостокийг чиглэн хөдөллөө. Тодруулбал, сум нэвтэрдэггүй 20 вагон бүхий цуваа 60 км/цагийн хурдаар Владивостокийг зорин явж байна. Владивосток хот Пёньянаас 130 орчим км зайтай.

Өмнөдийн хэвлэлд мэдээлснээр Кимийн ашигладаг энэхүү галт тэрэг нь сум нэвтэрдэггүй боловч хүнд жингээсээ болоод харьцангуй удаан явдаг. Хойд Солонгосын үе үеийн удирдагчдын ашиглаж байсан уг галт тэрэгний зураг, бичлэг ховорхон байдаг.

Энэ удаагийн айлчлал нь Ким Жон Уны дөрвөн жилийн дараах анхны айлчлал юм. Цагаан ордноос мэдэгдсэнээр Ким Жон Ун, Владимир Путин нар Мягмар гаригийн өглөө уулзах төлөвтэй байна. Владивостокт Лхагва гариг хүртэл үргэлжлэх Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд уулзалтыг зохион байгуулж магадгүй гэлээ.

Хоёр тал өмнө нь удирдагчдын уулзалтыг няцааж байсан ч Даваа гаригт албан ёсоор мэдээллийг баталгаажуулсан. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Ийм уулзалтын төлөвлөгөө байхгүй" гэж Даваа гаригийн өглөө хэлсэн ч хэдхэн цагийн дараа дахин мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлд "Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ойрын өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ" гэжээ. 

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж