МАН: Ардаа "зодоон"-той ч, ардын нүдэнд ажин түжин…

МАН: Ардаа "зодоон"-той ч, ардын нүдэнд ажин түжин…

МАН: Ардаа "зодоон"-той ч, ардын нүдэнд ажин түжин…

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн хоршил аажмаар ан цав үүсчээ. М.Энхболдыг ч, У.Хүрэлсүхийг ч үдэж өгөөд өөрөө суудалдаа үлдэж, Л.Оюун-Эрдэнийн үед ч намынхнаа ширээ нүдүүлэхгүйн тулд бялуугаа эвтэйхэн хувааж, фракциудынхаа ашиг сонирхлыг хангаж, дундаас нь чамлахааргүй чанга атгаж ирсэн гавъяа Д.Амарбаясгалангийнх…

Тэрбээр томоор нь харвал Засгийн газар, багаар харвал төрийн компаниудын ашиггүй, орлогогүй, ажиллуулах шаардлагагүйг бүх талаараа нотлох нарийн тооцсон судалгаагаа танилцуулж, удирдлагуудтай нь сархадны ширээний ард “намыг дагах уу, намайг дагах уу” гэх битүү хатуу үг унагаах болжээ.

Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхээ зарлаж, журмын нөхөдтэйгөө ч тэмцэх тухай ярьж гарч ирээд Д.Хаянхярвааг гэрэл цохиулсан нь М.Энхболд нарт өгсөн сануулга байсан ч энэ нь бусад фракциуд зодоонд зэвсэгээ бэлдэх дотоодын хагарлын эхлэлийг тавьжээ. Бүх эрх мэдлийг төрд төвлөрүүлэх ажлыг Л.Оюун-Эрдэнэ үе шаттайгаар хэрэгжүүлэхдээ олон хүний уур, хараалыг барж байгаа бөгөөд Д.Амарбаясгалан түүнийг нь зогсоохгүйн дээр харин ч төрийн ямар ч компани өр, зээл, төсвийн ачаар үйл ажиллагаа явуулж байгааг  илчилж, элдэв арга хэмжээнд тоон үзүүлэлтээр илэрхийлж, төрийн компаниудыг улстөрчид хэрхэн тонож буй талаар судалгаа хийлгээд буй нь тэд удаан хоршихгүйг нотлоод өгөв.

Д.Амарбаясгаланд суудал нь ч, Л.Оюун-Эрдэнэ ч жижигдэж эхэлжээ. Түүний өөрийн гараар эхлүүлэх реформ нь төрийн өмчийн хувьчлал, тэр дундаа ДНБ-ээс давсан хөрөнгөтэй ТӨҮГ-ууд байх нь тодорхой болчихлоо. Тиймээс зандалчин шиг аашилж буй засгийн газрын үйлдлийг засахаасаа илүү зад тавиасай гэсэн шиг ёжтойхон жуумалзаж зодооныг алсаас ажиглаж сууна.

Хотын газрын авлигын асуудал, дархан цаазат газрыг хэрхэн хуваан хүртсэнийг гэрчлэх өөрсдийнх нь гарын үсэгтэй зөвшөөрөл байсаар байтал шүүхийн буруу мэтээр шүгэлдэж байгаад намын уридлагуудаа хараад хөх инээд нь хүрч суугаа нь тодорхой. Байдал хаашаа ч чиглүүлж болох хэмжээнд хүрчээ. Одоо түүний нүүдэл оньсого мэт болов. ЖДҮ-д холбогдож байснаар нь түүнийг тонших гэхээр бүгд л түүнд холбогдсон ч хэн ч ял үүрээгүй өнгөрсөн төдийгүй тийм зохицуулалтыг нь хуулийн хүрээнд хийсэн "хулгайчид" нь МАН-ын бүдүүн бүлгийн бүрдүүлэгчдэд цөөнгүй бий учраас намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ л болжээ.

Буусан Ерөнхийлөгчтэй худ ураг болсон Шадар сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэд гай л тарихаас гавъяа байгуулахгүй гэдэг нь тодорхой болов. Шадар сайд нь өмнөх Ерөнхийлөгчийнх, Сангийн сайд нь өнөөгийн Ерөнхийлөгчийн үеэл, өөр бусад нь бүгд фракциудын төлөөлөл, тэр ч бүү хэл урт шар дээлтэй хүний тавьсан тавиул гээд өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн засаг шуудайд хийсэн үхрийн эвэр лугаа. Аргаа барахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг бүх ажлын хэсгийн даргаар тавьж буй ч өнөөх нь оодорсондоо юу, оновчгүйгээр өөрийгөө илэрхийлдэг үү, олон ажилдаа түүртсэн үү, бас л олон хүний дургүй, зэвүүг зэрэг хүргээд явна. “Удахгүй хийнэ” гээд буй нүүрсний сонсголоос урьдаж Т.Аюурсайханы шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. “Намайг шоронд хийвэл МАН-ын хулгайчдыг зарлахад үлдсэн насаа зарцуулна” гэж тэр зүгээр ч нэг заналхийлээгүй. Үнэндээ хэрэг задлаад эхэлбэл, МАН-ын өнөөгийн удирдлагуудаас цэвэр үлдэх хүн олдохгүй л болов уу?! Б.Хурцын “Ярих уу, яах уу” гэх асуулттай адилхан МАН айж байгаа бол энгийн иргэд илчлэхийг хүсч суугаа.

Гэтэл сүүлийн үед үе ах нарынхаа ар, өврийг хамгаалж, амьдрал ахуйг нь босголцож яваад доод үедээ мөргүүлсэн өөрсдийн гэсэн соёлтой 1970-аад оны намын залуус уулзах нь их болжээ. Мэдээж тэд “Цэцээ гүн рүү…" явж уулзахгүй нь лав. Цаг хугацаанд найдаад орхивол тодрон гарагчид нь бусдыгаа бүдгэрүүлдэг юм байна гэдгийг М.Энхболдынхон ч эрх биш ухаарчээ. Тэд энэ хугацаанд зүгээр суусангүй. Ганц ганцаар нь “гавлаж”, гай болгоны араас өөрсдийг нь цоллоод байгаа болохоор нэгийгээ үзэж, нэхийгээ уралцахгүй юм гэхэд өөрсдийн байр сууриа бататгахаар үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн дуулдана. Сү.Батболдынхон ч үүнийг зүгээр хараагүй. Хотын фракцын араас өөрсөд рүү нь ирнэ гэдгийг тэд харсан. “MCS”-ийнхэн ч “заналт өрсөлдөгч” нь зааварлагчийнхаа дүүг ахаар нь дамжуулаад “атгачихсан”-ыг зүгээр зүхээд  суусангүй. Зүйл бүрийн ярианд ороход бэлэн байгаагаа дуулгаж эхлэв.

Хэрэг бишдээд байхад Ерөнхийлөгч яаж зүгээр суух билээ. Хүүкийн зүгээс дараагийн Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатарыг сойно гэх мэдээлэл хэзээний цацагдаад эхлэв. Ерөнхийлөгч тийм мэдээ хийлгэнэ ч гэж юу байх вэ?

Гэхдээ л тэдний зүгээс дүү нартаа үгэн дотор үг хавчуулж, наргиа, харгиагаа халуулсан хэрэг. Цус уснаас өтгөн гэж Б.Жавхлан дараагийн засагт Ерөнхийлөгчийн томилуулах том албан тушаалтан байх нь гарцаагүй.

Намын зодооноос гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН, АН-аас урвагсдын баг өнөөдөр бие биенээ хэмлээд эхэлсэн… “Авлига албан тушаалын хэрэгтнүүдэд ахиад энэ нам итгэл үзүүлж улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэсэн нь фракциудаа устгах биш улам идэвхижүүлэв. Өнөөдөр сошиалаар явж буй троллуудын дайралт, чичилсэн сэтгэгдлүүдийг харвал хэзээний тэдний зодоон эхэлсэн нь тодорхой болов. Дараагийн хүнээр хэн тодрох нь тодорхойгүй байгаа ч сонгуулийн дараа солигдох нь тодорхой болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

====== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-12 139.5.219.183

Т.Аюурсайхан: “Намайг шоронд хийвэл МАН-ын хулгайчдыг зарлахад үлдсэн насаа зарцуулна” гэчихжээ. Шоронд хийхгүй бол загас шиг дуугүй өнгөрнө гэж бгааму. Тэгвэл хийсэн нь дээр юм бнаа.

Avatar

Зочин 2023-09-12 202.126.88.172

АНын таамаглал юм биз дээ

Avatar

. 2023-09-12 66.181.191.101

шууд захиалга үнэртэж байна

Avatar

эрдэмтэн 2023-09-12 202.131.251.130

хоёрдугаар ээлжийхэн хоолондоо орох болсон байхаа. оюунэрдэнэ хүү нүх л гарвал хэнтийн тэнэгүүдийг албан тушаалд томилоод дууслаа. Хүүк нэг тэнүүлчийг Америкийн элчингээр явуулдагтай яг адил шүү. Хэн нь хэнийгээ гэх вэ дээ. хойтон жилийн наадам хол бна даа гэдэг шиг сонгууль ч их дөхлөө дөө. гэхдээ л хүлээсэн хүнд их хугацаа л даа. ирэх цагийн аяс ч Ардын нам арай хатуу, Ардчилсан намд арай ээлтэй тусах төлөвтэй.Гэхдээ зовлон жаргал ээлжилдэг хатуу хууль байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-09-12 139.5.219.110

70-аад оныхон архидах кофедахь ихдээд л байгаа …
Оюукийг АН биш МАН нь нухан л даа. Угаасаа МАН ч бие биеэ нухдаг жамтай. Жам бол жамаарай л байдаг

Avatar

Нэргүй 2023-09-12 203.91.115.41

Нэг л үзэл бодолтой байна гэдэг авторитизм,
Нэлээд олон үзэл санаатай ч нэгдэж чадна гэдэг ардчилал,
Нэгнээ барьж идэх гэсэн өлсгөлөн үзлүүд мафизм

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.180.105

Захиалсан бичсэн 2 мөн ч тэнэг байна даа монголын ард түмэнг 1923 онд байгаа гэж бодоогүй биз дээ

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.150

Энэ бол өдөөн хатгасан, хагалан бутаргах гэсэн хов бнаа.
НҮҮРСНИЙ хэргийг л төгс төгөлдөр шийдэхэд л Оюук МАН-аа сонгуульд ёстой төгс төгөлдөр ялуулна шүү !

Avatar

Нэргүй 2023-09-12 103.57.94.212

Хүрэлсүхийн томилгоо шиг тэнэг үйлдэл алга Жонхууд шахуулаад гартаа хутга барьсан,нааштай хандсан болгоноо нуруунд нь хутга ш****г данхад итгэж л байдаг.Жавхлан, Сайханбаяр гээд хэзээ ч өөрөөс нь урвахгүй андууд байхад. Ядахдаа Данх нь час хийсэн эрүүл хүн биш юм даа. Сэтгэцийг нь нэг шалгуулчихад илүүдэхгүй л байх даа

Avatar

Нэргүй 2023-09-12 103.57.93.91

галзуу хүний тэмдэглэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж