Дэлхийн хямралуудыг Дэлхийн банк дангаараа шийдэж чадахгүй

Дэлхийн хямралуудыг Дэлхийн банк дангаараа шийдэж чадахгүй

Дэлхийн хямралуудыг Дэлхийн банк дангаараа шийдэж чадахгүй

Зээл олгох чадавхийг нэмэгдүүлэхийн тулд өргөжин тэлэх уриалгыг олон улсын удирдагчид Дэлхийн банкинд хүргүүлсэн. Гэвч хувийн хэвшлийн санхүүжилтгүйгээр энэ нь боломжгүй гэж Дэлхийн банк мэдэгдлээ.

Тус банкны ерөнхийлөгч Ажай Банга өнгөрсөн Бямба гаригт ярилцлага өгөхдөө "Дэлхийн банк зөвхөн ядуурлыг арилгахад чиглэж ажиллахаа больсон. Өдгөө бид цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн бусад сорилтод анхаарлаа хандуулж байна. Энэ олон хямралын үед бидэнд хэрэгтэй өөрчлөлтийг бий болгох хангалттай мөнгө олон талт хөгжлийн банк төдийгүй засгийн газруудад ч байх боломжгүй. Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө, ур чадварыг тоглоомд татан оролцуулах нь маш чухал. Бид зээлийн чадавхийг нэмэгдүүлэхийн тулд ажиллахаас гадна илүү ихийг хийх боломжит шинэ механизмуудыг бий болгож байна. Бид бага орлоготой улс орнуудад зорилгодоо хүрэхэд нь туслахын тулд хөнгөлөлттэй санхүүжилтийг өргөжүүлэхээр ажиллаж байна. Мөн хил дамнасан хамтын ажиллагааг дэмжих, хамтын сорилтыг хэрхэн шийдвэрлэх талаар бүтээлчээр бодож байна" гэжээ. Тэрбээр Шинэ Делид болсон "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ийн ярьсан. 

"Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон удирдагчид ч бас үүнийг Дэлхийн банк дангаараа шийдэж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден удирдагчдад хандан ирэх онд Дэлхийн банк болон бусад олон талт хөгжлийн банкны бага, дунд орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэхийг уриалав. Тэр Конгресст хандан Дэлхийн банкны санхүүжилтийг 25 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Энэ санхүүжилтээр дамжуулан Дэлхийн банк хөгжиж буй орнуудад хөгжил, эдийн засгийн зорилгодоо хүрэхэд нь туслах болно.

"Энэ санаачлага нь Дэлхийн банкийг дэлхийн сорилтуудыг даван туулах, ядуу орнуудын нэн яаралтай хэрэгцээг хангахад шаардагдах хөрөнгө, хурдаар хангах чадвартай хүчирхэг байгууллага болгоно" гэж Цагаан ордон мэдэгджээ. 

Дэлхийн банк нь дэлхийн хоёрдугаар дайны дараа 1944 онд байгуулагдсан. Анх ердөө 38 гишүүнтэй эхэлсэн ч өнөөдөр дэлхийн ихэнх улс үүнд харьяалагдаж байна.

Хөгжиж буй орнууд Хятадаас хараат байдлаа бууруулж, Украин дахь Оросын дайны үр дагавраас ангижрахад илүү их санхүүжилт хэрэгтэй гэж Байден өмнө нь хэлж байсан. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард "Дэлхийн хөгжиж буй орнуудад үзүүлэх Хятадын албадлагын шинж чанартай тогтворгүй зээл, дэд бүтцийн төслүүдийн эсрэг найдвартай хувилбарыг санал болгох нь чухал" гэж Цагаан ордон мэдэгджээ. 

Дэлхийн банкийг өргөжүүлэн тэлэх нь хөгжиж буй орнуудад ядуурлаас ангижрах нэмэлт хүчин зүйл болохоос гадна эдгээр улс оронд сэргээгдэх эрчим хүчийг шилжүүлэхэд туслах зорилготой. Хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгааг Дэлхийн банкны ерөнхийлөгч ч онцолсон. Мөн нар, салхи, газрын гүний дулааны төслүүдийг хэрэгжүүлж болно. 

ДЭЛХИЙН БАНК БА ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Дэлхийн улс орнуудын өрийн асуудал, тогтвортой байдлын зорилтууд болон дижитал шилжилтэд туслахын тулд илүү хүчтэй түншлэлийг бий болгоно гэж Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн аль аль нь амлажээ.

ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ "Дэлхий ертөнц өөрчлөгдсөн. Хэдхэн зээлдүүлэгч байгаад, тэдний нөөцийг өөр өөр нөхцлөөр хангадаг зэрэг нь 10 жилийн өмнөхөөс хамаагүй өөрчлөгдсөн. Бидэнд яриа хэлэлцээ хэрэгтэй. Яриа хэлэлцээ үгүй бол шийдэл үгүй. Өрийн асуудал маш хүнд байна. Хөгжиж буй зах зээлийн өрийн 25 хувь нь хямралтай газар нутагт эргэлдэж байна. Бага орлоготой орнуудын талаас илүү хувь нь ийм зовлонтой байгаа эсвэл ойрхон байгаа" гэжээ.

Мөн тэр Дэлхийн банк болон ОУВС харилцан бие биеэ нөхөж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө зүтгэх ёстойг онцоллоо. 

"Банк нь салбарын маш гүнзгий мэдлэгтэй. Бид энэ салбарын хөрөнгө оруулалтад хэзээ ч орохгүй. Бид харин дижитал эдийн засагт шилжихэд төсвийн бодлогыг хэрхэн ашиглах, шинэ төрлийн эрсдэлийг үнэлэхийн тулд мөнгөний бодлогыг хэрхэн ашиглаж болох зэрэг асуудлыг хариуцана. Өнөөдөр, мөн цаашдаа бодлого боловсруулагчдад чухал ач холбогдолтой зүйлсийг авч үзэхийн тулд өгөгдлийг хэрхэн ашиглаж болох вэ? Дэлхий дахинд хамтран ажиллах институци хэрэгтэй байна. Бие даасан хэсгүүдээс илүү бүхэл бүтэн цул байх нь ямар вэ гэдгийг бид зөвөөр үлгэрлэж харуулна" гэж тэр хэллээ. 

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-12 202.21.122.166

Zund n orhi, amid uldeh uls oron amid ulded busad n ur ulsad negdeg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж