"Ногоон дэвсгэртэй дугаартай машиныг шалгаж байна"

"Ногоон дэвсгэртэй дугаартай машиныг шалгаж байна"

"Ногоон дэвсгэртэй дугаартай машиныг шалгаж байна"

Ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай цахилгаан "Chongging" маркийн машин бензин аваад зогсож буй бичлэг цахим орчинд цацагдаж олны шүүмжлэлийг дагуулж буй. Учир нь энэ сарын 6-наас эхэлж эко тэмдэглэгээ бүхий ногоон дэвсгэрттэй улсын дугаартай цахилгаан машинд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн юм. Тиймээс цахилгаан, бензин хосолсон машинд тусгай дэвсгэрт бүхий улсын дугаар олгож байгаа эсэхийг иргэд сонирхож байна. Энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс тодруулахад дараах хариултыг өглөө.

АТҮТ-ийн өгсөн мэдээллээр, цахилгаан бензин хосолсон машинд ногоон дэвсгэр бүхий улсын дугаар өгдөггүй. Тухайн машин яагаад цахилгаан машины дугаар авсныг мэдэхгүй байна. Бид шалгаж байна. Ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна гэлээ.

Тусгай дэвсгэрт бүхий "0003 УНЦ" улсын дугаартай машин ногоон дугаар зүүх эрхгүй машин байсныг иргэд, жолоочид цахим хуудаст нийтэлж, Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Ямартай ч энэ мэдээллийн дагуу АТҮТ шалгаж байгаа аж.

Тухайн машины торгуулийн мэдээллийг шүүж үзэхэд өнгөрсөн онд бүртгэгдсэн хэд хэдэн зөрчлийн торгуулиа төлсөн бөгөөд энэ онд гаргасан торгуулиа мөн төлсөн байна.

Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих журамд нэмэлт өөрчлөлт оруулж цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болгох өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт гаргасан.

Тодруулбал, журамд нэмэлтээр оруулсан захирамжид Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 1.2 дахь хэсгийн "албан ажлын" гэсний дараа "цахилгаан тэжээлийн" гэж нэмж, энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт даалгасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2023-09-12 66.181.187.193

ЖИРИЙН ИРГЭН ИЙМ БУСАРМАГ ЮМ ХИЙЖ ОГТХОН Ч ЧАДАХГҮЙ!!! ИЙМ ЛУЙВАР БУЛХАЙ ХУЛГАЙГ ЗӨВХӨН МАН-АН-Н АЛБИН ЧӨТГРҮҮД Л ХИЙЖ ЧАДНА, ЧАДАЖ БАЙХАД МОНГОЛЧУУД ТА НАР ДУТ

Avatar

Зочин 2023-09-12 202.126.88.79

Хөгжлиын банкны луйвар Нүүрсний хулгай мэтийн том хулгайгаа одигтой шийдэхгүй болохоор энэ мэт жижиг хулгайн сэтгэхүй ард түмний дунд тасоахгүй

Avatar

Зочин 2023-09-12 202.21.108.39

энэ тэнэг хязгаарлалтаас чинь болоод боломжтой хүмүүс нь 2 машинтай болох сонголт хийж байна. энэ тэнэг түгжрэлийн сайд ч өөрөө төрийн машин унаад гэрт нь бас 2 машин байгаа даа

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

======= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-12 43.228.129.131

Ямар хэмжээтэй байх нь хамаагүй, бензин шатааж л байгаа бол хосолмол хөдөлгүүрт машинд тооцогдоно, бензин хөдөлгүүр нь жижигхэн банктай хаяаа ажилаад батарейгаа цэнэглэдэг энэ тэр гэж шалтаг тоочих хэрэггүй.

Avatar

yu unsh 2023-09-12 103.161.242.78

benzin hiihgui yawj boldog yumldaa. Hudaa yawah bolvol benzin hiih heregtei boldog yum. tsenegleed baih gazar baihgui

Avatar

Зочин 2023-09-12 59.153.113.229

цахилгаан машин ч гэсэн зам дээр орон зай эзлээд явж л байгаа учир түгжрэлд хамаатай шүү, тэр байгаль орчинд ээлтэй энэ тэр нь түгжрэлд бол хамаагүй байх аа

Avatar

зочин 2023-09-12 66.181.185.114

Цахилгаан ч бай, ерөнхийлөгчийн ч бай замын хөдөлгөөнд оролцдог машин бүр түгжрэлийн шалтгаан. Нийтийн тээврийн автобус, онцгой байдал, түргэн тусламжийнхаас бусад бүх машин түгжрэлийг багасгах журам, дэгийг баримтлах ёстой баймаар. Цахилгаан машин түгжрэлд нөлөөлөхгүй гэсэн судалгаа байна уу? Судалгааг үндэслээд түгжрэлийн зохицуулалт хамаарахгүй болгосон юм уу? Хотын дарга аа, шалтгааныг тайлбарлаарай. Эсвэл цахилгаан машин борлуулагчдын "нөлөө" шургачихав уу?

Avatar

Нэргүй 2023-09-12 59.153.112.223

цахилгаан машин штэ бензин хөдөлгүүрээр өөрийгөө цэнэглэдэг машин бас байгаа

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.189.201

Авилгад идэгдсэн АТҮТ түүний захирал гэх Гүрсоронзонг огцруул

Avatar

Нэргүй 2023-09-12 202.131.225.242

Авто тээврийн үндэсний төвийн өлөн бөөснүүд бүгд авлигач гэмт хэрэгтнүүд ялангуяа тэр оношилгоон дээр гардаг пяздаанууд хөсөг трейдийн лалрууд л***р шүү. ченжүүдтэй нийлж иргэдийг залилж эвдэрхий машинд оношилгоо дарж өгдөг лалрууд.

Avatar

Үгүй мөн 2023-09-12 202.126.89.234

Дор нь хулгай хийх юмаа.
Зөвхөн цахилгаан машин ш дээ

Avatar

Батаа 2023-09-12 192.82.65.64

ЛиОне /LiOne; Li 8; Li9/ гэх машинууд нь цахилгаан хөдөлгүүртэй, машин нт цахилгаан тэжээлээр хөдөлдөг. 100 kW (134 hp; 136 PS) мотор урд талдаа, 140 kW (188 hp; 190 PS) ардаа байдаг байна. 1,2 литр багтаамжтай шатахуунаар ажилладаг хөдөлгүүртэй боловч энэ нь дугуйг хөдөлгөдөггүй, цахилгаан хөдөлгүүрийг хөдөлгөгч хүч болсон баттерейг цэнэглэдэг. Иймд нь энэ машин цахилгаан машин бмөн болноо. Манайхан энийг мэдэхгүй байна аа.

Avatar

Зүгээр байгаарай 2023-09-12 66.181.168.8

ямар нэгэн юм хөдөлгөж л байгаа бол мэдээж шаталт явагдана шаталт явагдахаар тэр бензин яахуу мэдээж утаа болдог юм байгаа биздээ НЗД захирамж дээр "цахилгаан тэжээл" гэж тодорхой байна. Тэрнээс бензинээр ажиллуулдаг цахилгаан тэжээл гээгүй байна. Худлаа мушгих юмаа

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.189.201

Энэ Гүрсоронзон гэх нөхөр үнэхээр ажлаа маш муу хийж байна. Огцруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-09-12 203.23.199.2

Иргэдийн оролцоотой хяналт гэдэг чинь энэ дээ. Ингэж байж байдал сайжирна.

Avatar

Халх 2023-09-12 203.91.115.48

даварцан заваан луйварчин пясдагын дугаарыг буцаагаад энгийн дугаар болго

Avatar

чадваргүй төр 2023-09-12 202.131.245.34

Иргэн гомдол гаргаагүй бол төр өөрөө хэзээ ч ийм төрлийн зөрчлийг илрүүлэх чадваргүй нь харагдлаа

Avatar

Zochin 2023-09-12 139.5.219.164

toriinhon oorsdoo hiij baigaa naimaa n shuu dee. avilga avch iim dugaar shuud olgoj baigaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж