НЭМЭЛТ 2023.09.12-ны 09;30 цаг.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ээж, аав хоёр зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн Э нь гэр бүлийн хамаарал бүхий Д-г цахилгаан шатанд биед нь халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаааг явуулж байна” гэлээ.
Цахим хуудаст орон сууцны лифтэнд нэгэн иргэн бусдыг цохиж, биед нь халдаж, санаатайгаар эрүүл мэндэд нь хохирол учруулж буй бичлэг өнөөдөр /2023.09.11/ нийтлэгдсэн. Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, лифтэнд бусдын биед халдаж буй талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Зөрчлийн хэрэг нээж шалгана. Эхний ээлжид тухайн бичлэг дээрх үйл явдал Монголд эсэхийг тодруулахаар холбогдох хэлтсүүдээс тодруулж байна. Үүний дараагаар он, сар, өдөр, нутаг дэвсгэр тодорхой болсноор бусдын биед ямар шалтгаанаар халдсан талаарх мэдээллийг хохирогч болон тухайн эмэгтэйгээс авч байж хэрэг бүртгэл шалгалтын ажил явагдана гэлээ.
Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр нийтийн орон сууцны лифт, харанхуй мухар гудамж зэрэг бусдын биед санаатай халдах тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд холбогдох хэрэг бүртгэлийг нээж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцдог гэсэн юм.
Холбоотой мэдээ