Энэ өвөл иргэд автобус хүлээж бухимдахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

Энэ өвөл иргэд автобус хүлээж бухимдахгүй гэв

Энэ өвөл иргэд автобус хүлээж бухимдахгүй гэв

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг ойрын хугацаанд яаралтай дуусгаж, автобусын тоо, үйлчилгээний сэтгэл ханамжийг нэмж түгжрэлийг дорвитой бууруулна гэдгийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээллээ.

Тодруулбал, албаныхны хэлж байгаагаар энэ өвөл иргэд автобус хүлээж бухимдахгүй бөгөөд чиглэл бүрд шаардлагатай тооны автобус нэмж хуваарилах учир хүйтний улиралд иргэдэд хүндрэл учруулахгүй гэдгийг онцолсон юм.

Тэрбээр, Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгож байна. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өчигдрөөс буюу энэ сарын 11-нээс үйлчилгээнд явуулж эхэллээ. Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байна.

Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ. Ирэх арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг сайжруулах, ойрын хугацаанд дуусгахаар шаардлагатай ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа.

Автобус нэмэгдэж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар сайжирснаар хувийн машинаар зорчих иргэний тоо багасна гэж тооцоолсон. Тиймээс хүн ихээр зорчдог чиглэлүүдийн автобусны тоог нэмж, энэ өвөл иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй, хүлээгдэл багатай үйлчилгээ үзүүлж, түгжрэлийг бууруулна гэдгийг мэдэгдэв.

Харин парк шинэчлэлтийн талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас тодруулахад, нийтийн тээвэр гэдэг цаг хугацаатай уралдаж ажилладаг салбар. Иргэдийг А-Б цэг рүү хурдан шуурхай хүргэхээс гадна, нэг тээврийн хэрэгслээр олон хүнийг тээвэрлэх чухал. Гэхдээ ачаалал ихтэй чиглэлүүдэд тодорхой цагт автобус хоорондын хүлээгдэх хугацаа уртасдаг асуудал мэдээж үүсдэг. Үүнийг шийдвэрлэхийн тулд тодорхой зохицуулалтууд хийж, зарим бүсийн нэгдүгээр эгнээг чөлөөлөх, хайс тавих, зэрэг арга хэмжээ авч байгаа. Гэхдээ мэдээж хамгийн чухал нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоо гэсэн юм.

Тэгэхээр хугацаа нь дууссан, ашиглалтаас гарсан ч үйлчилгээнд явж байгаа цөөн тооны автобусны эвдрэл гэмтлээс болж хүйтний улиралд ачаалал нэмэгдэх эрсдэл үүсч, иргэд олон цагаар унаа хүлээдэг.

Тэгвэл энэ асуудал нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд шийдэгдэж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж