"Хөшигийн хөндийд төр хувийн хэвшлийн түншлэлийн бүтээн байгуулалт бий болно"

"Хөшигийн хөндийд төр хувийн хэвшлийн түншлэлийн бүтээн байгуулалт бий болно"

"Хөшигийн хөндийд төр хувийн хэвшлийн түншлэлийн бүтээн байгуулалт бий болно"

Хөшигийн хөндийн Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод хот байгуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гараад жилийн хугацаа өнгөрчээ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын  ажил ямар шатандаа явагдаж байна вэ ?

-Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн ажиллаж амьдрах эдийн засгийн чөлөөт бүс бүхий Шинэ Зуунмод хот байгуулахаар шийдвэрүүдийг гаргасан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоол батлагдсан. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэд бүтэц, хууль эрх зүйн бодлогын баримт бичгийг бэлэн болгохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ өндөр хөгжилтэй орнууд болон зах зээлийн эдийн засгийн харилцаанд амжилттай шилжсэн орнуудын хот төлөвлөлт болон хууль эрх зүйн бодлогын баримт бичгүүдийг судалж төлөвлөлтдөө тусгасан.

Шинэ бүтээн байгуулалтын хувьд эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд 56.8 км урттай үерийн хамгаалалтын суваг, ус хангамж, ариутгах татуургын 50 км  урттай шугам болон цахилгаан хангамжийн ажлын санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж улмаар барилга угсралтын ажил явагдаж байна.

-Дэд бүтцийн ажил явагдаж байгаа юм байна. Тэгвэл барилга, байшин барих ажил хэзээнээс эхлэх үү. Энэ том төлөвлөлтүүдээс алийг нь эхлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Манай улсын хувьд 1980 оноос хойш 40 жилийн дараа шинэ хот байгуулах төлөвлөлтийг хийж байна. Хот байгуулна гэдэг шууд байшин барилга сүндэрлүүлээд эхлэх зүйл биш өмнөх хот төлөвлөлтийн алдааг давтахгүйн тулд  хууль эрх зүйн орчин,  инженерийн дэд бүтэц болон нийгмийн дэд бүтцийг маш сайн боловсруулж хүний урсгалыг татах ажлын байруудыг бий болгож амьдрах таатай хотыг босгохоор зорьж байна. Хүний урсгалыг яаж татах вэ гэдэг тооцооллыг дотоодын болон гадаадын судлаачид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж нягт нямбай  боловсруулсан. Энэ утгаараа Хөшигийн хөндийд ямар ч аж ахуйн нэгжид газар олгоогүй. Газрыг зөвхөн ерөнхий төлөвлөгөө болон нарийвчилсан төлөвлөгөөний дагуу олгож бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Эхний ээлжид Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыy ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

-Төрөөс бүтээн байгуулалтын ажилд хэрхэн дэмжлэг үзүүлж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаагаа зарлаж “Газрын дээрх шинэ хотыг сүндэрлүүлэхийн тулд газар доорх инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх учиртай хэмээсэн. Ингээд  Монгол Улсын Засгийн газраас манлайлал үзүүлж, Хөшгийн хөндийн дэд бүтцийн асуудлыг төрөөс бүрэн шийдвэрлэхээр болсон.  Барилга, хот байгуулалтын яамнаас шаардлагатай зураг төслийн  ажлуудыг гүйцэтгүүлж, эхний ээлжийн хэсэгчилсэн дэд бүтцийн санхүүжилтийг улсын төсөвт суулган дэд бүтцийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд явж байгаа. Сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байгаа БХБЯ-ныхандаа энэ дашрамд талархлаа илэрхийлье.

"ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ӨНДӨР ЦАЛИНТАЙ МЯНГА МЯНГАН АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОНО"

-Эхний ээлжид  Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн  байгуулалтыг ажлыг эрчимжүүлнэ гэлээ. Бүтээн байгуулалтын ажил юунаас эхлэх вэ?

-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн тухайд гэвэл гол цөм нь аялал жуулчлал болон худалдаа, үйлчилгээний салбар байх юм. Өнөөдрийн байдлаар 450 мянган орчим жуулчин манай улсад ирсэн байна. Үүний 50 хувь нь Хөшигийн хөндийн  “Чингис Хаан”  олон улсын нисэх буудлаар  Монгол Улсад нэвтэрсэн. Цаашдаа энэ тоо улам ихсэх болно. Тиймээс Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд жуулчдыг хүлээж авах зочид буудал, энтертайнмент төв, битүү цэнгэлдэх хүрээлэн, олон улсын хурал, үзэсгэлэнгийн цогцолбор, тээвэр логистикийн төв, үйлдвэрлэлийн бүс, худалдаа, үйлчилгээ, татваргүй барааны төв, олон улсын санхүүгийн төв, эрүүл мэндийн цогцолборыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийн дагуу үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлж, өндөр цалинтай мянга мянган ажлын байрыг бий болгоно гэж тооцож байгаа.

-Энтертайнмент төв, битүү цэнгэлдэх хүрээлэнг барина гэхээр багтаамж нь том байх, олон улсын зэрэглэлтэй байх шаардлага үүсэх байх?

-Манай улсын хүн амын 70 орчим хувийг 35 нас хүртэлх залуучууд эзэлдэг.  Үүний тод илрэл нь энэ зун төв цэнгэлдэх хүрээлэнд болсон шоу арга хэмжээнүүдийг 30-40 мянган хүн үзэж сонирхсон байна.  Эдгээр арга хэмжээний үед  1 мкв-д талбайд 5 хүн шахцалдан үзэж байгаа нь олон улсын хөгжмийн наадмуудын  стандартаар нэг хүнд оногдох 1- 3 м.кв байх ёстой талбайн хэмжээнээс хэт доогуур байна.  Гэтэл манай улсад дэлхийн хөгжмийн наадмын стандартаар олон үзэгч хүлээж авах багтаамжтай заал танхим одоогоор байхгүй.

Тиймээс энтертайнмент, шоу, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах 20 мянган хүний суудалтай битүү цэнгэлдэх хүрээлэнг Эдийн засгийн чөлөөт бүсэд барихаар төлөвлөсөн.

Олон улсын жишигт нийцсэн битүү цэнгэлдэх хүрээлэнтэй Монголын уран бүтээлчид ганц зуны улиралд баригдахгүйгээр шоу тоглолт, арга хэмжээгээ зохион байгуулах  боломж нээгдэнэ. Мөн дэлхийн алдартай хамтлаг, дуучид, уран бүтээлчдийг урьж эх орондоо  шоу тоглолтыг нь үзэх боломж нээгдэнэ. Энэ нь эргээд шоу энтертайнментын салбарын хөгжилд том хувь нэмэр болохоос гадна жуулчдын урсгалыг татах том суваг  болно гэж харж байгаа.

"СОP-17 ХУРЛЫН ҮЕЭР 180 ГАРУЙ ОРНЫ 7000 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨГЧ ИРЭХЭЭР БАЙНА"

-Хөшигийн хөндийд Казино байгуулах асуудал юу болж байна.  Казиногийн хуулийн төсөл ямар шатандаа явна вэ?

-Улс орнууд казиног орлого олох үр өгөөжтэй бизнес гэж үзэж хөгжүүлж байна. Дэлхийн 156 орон казинотой байсан бол шинээр Япон, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Тайланд Улс  казино байгуулах шийдвэрээ гаргаад бүтээн байгуулалтуудаа эхлүүлчихлээ. Бид хөгжиж буй болон хөгжингүй орнуудын казино байгуулсан туршлага, эерэг, сөрөг талууд, хууль эрх зүйн орчны судалгаануудыг хийж, ХЗДХЯ-ны ажлын хэсэгтэй хамтран ажилласан. Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг 2022 оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн  барьсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан байгаа.

-НҮБ-ын цөлжилтийн СОP-17 хурлыг Монголд улсад зохион байгуулахаар болсон. Уг хурлыг хийх газрын нэгээр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг сонгосон гэж сонссон?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын бага хуралд оролцох үеэрээ  “Цөлжилттэй тэмцэх конвенцын  “СOP- 17” дугаар бага хурлыг Монгол Улсад зохион шийдвэрийг гаргасан.

Уг хуралд оролцохоор 180 гаруй орноос 5000-7000 төлөөлөгч Монгол Улсад ирэх төлөвтэй байна.

2019 онд БНЭУ-ын Шинэ Дэли хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын талуудын бага хуралд 6000 орчим хүн оролцсон. Харин 2022 онд Кот Д’ивуар Улсын Абижан хотод зохион байгуулагдсан COP-15 хуралд 7000 орчим хүн оролцсон байна. Ер нь улс орнууд “СОР”-ын хуралд зориулж стандартын дагуу Олон улсын хурлын  иж бүрэн цогцолборын барьж байгуулсан туршлагууд байна.  НҮБ-ын зүгээс хурлыг зохион байгуулах орнуудад  3000 хүний суудалтай 2 их танхим болон 200-300 хүний багтаамжтай 15 орчим танхим, өндөр техник тоноглолтой байна гэх мэт шаардлагуудыг тавьдаг. Дээрээс нь хурлын аюулгүй байдал, эрсдэлийн хамгаалалт гээд зам хаахаас эхлүүлээд  асуудлууд үүснэ.

Тиймээс  хурлын танхимуудыг Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүс дэх  Олон улсын хурал, үзэсгэлэнгийн цогцолборын төлөвлөлтөд оруулж шийдэх боломжтой  юм. Ингэснээр “MICE” /хурал зөвлөгөөн, урамшуулалт хөтөлбөр, чуулга уулзалт, үзэсгэлэн/эвэнт, энтертайнмент/ буюу аялал жуулчлалын багцыг хөгжүүлэх  боломж нээгдэж байна.

-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт  бүсэд СOP-17 хурлыг  зохион байгуулах гол шалтгаан юу вэ?

-Нисэх буудалдаа ойрхон байршлын давуу талтай, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн, бүтээн байгуулалт хийж болох эрүүл, сул газартай. Чөлөөт бүс нь өөрөө визний тусгай дэглэмтэй, гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, хувь хүмүүст зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулж виз, татвар, зөвшөөрөл гээд төрийн олон үйлчилгээг тэндээ үзүүлдгээрээ онцлогтой юм. Мөн бүтээн байгуулалт хийж байгаа ААН-үүдэд  татварын хөнгөлөлтүүдийг олгодог давуу талтай. Энэ том хурлыг угтаад олон улсын шаардлагад нийцсэн хурал, үзэсгэлэнгийн цогцолбор, зочид буудал, дагалдах үйлчилгээнүүдтэй болсноор цаашид олон улсын хурлуудыг аваад байх боломжтой.

Шинэ хотынхоо суурь бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн зэрэгцээ байгальд ээлтэй эко, ногоон төлөвлөлттэй шинэ орчинд НҮБ-ын хурлыг зохион байгуулсан улс болно.

-Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт ямар үе шаттай, хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 2030 он гэхэд бүрэн байгуулж дуусгахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт чухал шаардлагатай байна. Манай улсын хувьд гадаад нөхцөл байдал, инфляцын хэмжээ, хөрш орнуудын хил гаалийн бодлогоос шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа. Өмнөх туршлагад тулгуурлан олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дотоодын эдийн засагт үүсэж байгаа бодит эрсдэлүүд нэлээдгүй хүндрэл бэрхшээл учруулахаар байна. Иймд гадаадын банк, санхүүгийн байгууллагаас орох санхүүгийн урсгалыг дотоодын эдийн засаг руу татах, улмаар дотоодын банк, санхүүгийн үйлчилгээг олон улсын санхүүгийн зах зээлтэй холбосон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн тогтолцоонд шилжүүлэн өөрчлөх нь онцгой ач холбогдолтой зорилт болж байна.

-Олон улсын санхүүгийн зах зээлтэй хэрхэн холбох вэ?

-Энэ талаар Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ч нарийн тусгасан байдаг. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод олон тулгуурт эдийн засагтай улс болох, 2021-2030 онуудад олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх зорилт тавьсан. Манай дотоодын санхүүгийн зах зээл банкны салбараас хэт хамаарсан, банкнуудын өрсөлдөх чадвар сул, зээлийн хүү өндөр, санхүүгийн зуучлалын үйлчилгээний төрөл хязгаарлагдмал, чанаргүй зээлийн багц өндөртэй байгаагаас бүтээн байгуулалтын том хэмжээний төслийн санхүүжилтийг дангаар хийхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс бид олон улсын санхүүгийн төвийн чиглэлээр судалгаануудыг хийж, хуулийн төслийг боловсруулсан. Санхүүгийн төв нь бие даасан хууль эрх зүйн зохицуулалттай байна. ХЗДХЯ, СЯ, ЭЗХЯ,  Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо гээд олон салбарын оролцоотой ажлын хэсэг байгуулагдан хуулийн төсөл дээр нарийвчлан ажиллаж байна.  Санхүүгийн төвд үнэт цаасны ажил үйлчилгээ, арилжаа, санхүү, даатгал, хөрөнгө оруулалтын бизнесийн харилцааг нийтийн эрх зүйн /common law/  зохицуулалтаар тусгайлан зохицуулах ба эрүү, захиргаа зэрэг бусад  эрх зүйн харилцаа нь Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдахаар хуулиа боловсруулж байгаа. Энэ хууль батлагдаж олон улсын санхүүгийн төвтэй болсноороо эдийн засгийн хөгжлийг урагшлуулах гарц, боломж нээгдэж томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээг хангах нөхцөл бүрдэнэ.

"ХӨШИГИЙН ХӨНДИЙД ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА БИЙ БОЛГОНО"

-Бүтээн байгуулалтыг гаднын хөрөнгө оруулалтаар шийднэ гэж ойлгож болох уу?

-Бүтээн байгуулалтын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж явуулна. Өөрөөр хэлбэл Хөшигийн хөндийд төр хувийн хэвшлийн түншлэлээр босох хамгийн том бүтээн байгуулалт бий болно. Хөрөнгө оруулалт хийх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч их байгаа. Тэдний зүгээс  олон улсын гэрээ, дүрэм давамгайлсан эрх зүйн таатай, тодорхой орчин, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг хангах тал дээр анхаарах хүсэлтүүдийг тавьсан.

-Тэгэхээр шинээр хууль эрхзүйн орчныг бэлдэж байж хөрөнгө оруулагчдыг  татах боломж бүрдэх үү?

-Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтад шаардлагатай хууль эрхзүй, хөрөнгө оруулалтыг сайжруулах техник туслалцааны төслийг Япон улсын засгийн газрын  Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага хэрэгжүүлэхээр болсон.   Нэгэнт чөлөөт бүс гээд тусдаа хуулиар зохицуулагддаг, олон улсын жишгээр хөгжих бүс байгуулж байгаа юм чинь удирдах, хөгжүүлэх арга, хэлбэрийг нь мөн олон улсын туршлагад үндэслээд өөрчлөх шаардлагатай байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан корпорацын хэлбэрт оруулаад, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад шийдвэрээ гаргаад явах оновчтой хувилбар гэж үзэж сонгосон.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог хэрхэн хангах  вэ?

-Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээр хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах итгэл бий болно. Нөгөө талаараа захиргааны шинжтэй хязгаарлалт, хүнд суртлыг бууруулж  чадна гэж харж байна.  Олон улсын судлаачдын зүгээс  компанийн засаглалыг сайжруулж байж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ. Чадварлаг менежерүүдийг татах, тогтоон барихын тулд цалин урамшууллыг зах зээлийн зарчимд үндэслэн олгох хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Ер нь хариуцлагатай, ур чадвартай менежментийн баг зардлаа нөхсөн өндөр үнэ цэнийг авчирч, урт хугацаандаа мөнгө хэмнэнэ. Мөн чөлөөт бүсийг хөгжүүлэх оновчтой санхүүгийн механизм бий болгох хэрэгтэй. Газрын арилжаа, түрээс ба хуваарилалт зэргийг бизнесийн хөгжлийн зарчимд суурилж, хөгжүүлэлтийг хатуу хуваарийн дагуу хийнэ. Эс тэгвээс, хөгжүүлэлтийн ажиллагаа явагдахгүй газрын наймаа болж хувирах эрсдэлтэй тулгарна. Бизнесийн үйл ажиллагаа явуулах процессыг хялбаршуулж өгнө. Одоогийн процессууд хэт нүсэр, хүндрэлтэй байна.  Бизнесийн процессуудыг аль болох хялбаршуулж, шат дамжлагыг цөөлөх хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулагчдад таатай уур амьсгал бүрдүүлэх нь хамгийн чухал байна. Тэдний сонирхлыг татахын тулд урт хугацааны тууштай арга хэмжээ, үйл ажиллагаа шаардагдах болно. Хөрөнгө оруулагчид бизнесд ээлгүй бодлого, дүрэм журмын золиос болж шийтгүүлэх учиргүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын зорьж хэрэгжүүлж байгаа ажил үйлсэд өндөр амжилт хүсье?

-Баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын төсөл маань амжилттай хэрэгжиж Эдийн засгийн чөлөөт бүс бүхий Шинэ Зуунмод хот бий болж эдийн засгийг солонгоруулах цаг удахгүй ирэх байхаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-12 59.153.112.139

Энэ л***р авгай Богд уулыг ам болгоныг замбраагүй болгоод одоо Хөшгийн хөндийг Төрийн нэр барьж газрын наймаачидтай нийлж хог болгоно доо, ийм байдлаас болж МУ 30 гаруй жил хохирлоо, наад н**ш оо зайлуулаач!! Хараад уур хүрчлээ? бид МАН ын золиос болж гүйцэх юм аа!

Avatar

Зочин 2023-09-12 76.220.74.140

Ирээдүй цаг дээр л их ярих юм даа. Харамсалтай нь ажил хэрэг болж байгаа юм алга даа

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

МАН 2023-09-12 59.153.114.236

ХӨшигтийн хөндий лав нохойн замаар орж

Avatar

Нэргүй 2023-09-12 103.57.95.150

Энэ мэт цайрсан хулгайчууд үнэнхүү даам гэж

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.177.88

eyyy haanaas garad irvee aajiii

Avatar

Даваа 2023-09-12 103.57.93.101

60 нас хүрчээд тэтгэвэрт гараад амар жимэр суухгүй дээ,

Avatar

Зочин 2023-09-12 202.179.21.254

Энэ сэжгийн авгайгаа аваач ээ МАН аа

Avatar

Zochin 2023-09-12 202.126.88.221

Энэ авгай бүтэн 2 жил юу ч хийхгүй цалин авлаа татвар төлөгч бид нар түүнд яиар өртөө юм хэлээд өгөх хүн бна уу кувайтын амны дээд талыг бас хулгайлж луйвардаж авсан үхвэл таарна

Avatar

Иргэн 2023-09-12 202.125.43.28

төр хувийн хэвшил гээд ихэнх газрыг эь хамсан дамбын хишгээ болон түүний ар талынханд базуулснаа яриад хөөрхий дөө.

Avatar

ккк 2023-09-12 103.212.118.235

Цав цагаан хиймэл шүдтэй, хоосон толгойтой, тэнэг амбицтай энэ эмээг тэтгэвэрт нь гаргаачээээээ!!!

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.158

Энэ авгай насаараа төрөөс хулгай хийж идэж уугаад ханаж цаддаггүй яасан бирд авгай вээ.

Avatar

Иргэн 2023-09-12 66.181.161.163

Төр гэдэг чинь иргэд , хувийн хэвшил гэдэг чинь иргэд . Хулгайч нар өөрсдийгөө төр гэж дөвийлгөхөө боль. Хууль зүй , нөхцөл бололцоогоороо тусал. Авлига , хулгай , хишиг горьдохоо боль.

Avatar

Нэргүй 2023-09-12 103.57.95.96

Энэ МАНгар авгай удирдаж байгаа цагт бүтээн байгуулалт явахгүй. ГҮЙЦЭЭ… Шинээр сэтгэдэг, эрч хүчтэй залуучуудаа гаргаач мангаруудаа. Гавъяаны амралт тэтгэвэрт гарах болчихсон хэдэн төгцөгнүүдээсээ салж чаддаггүй. Нөгөөдүүл нь үхтлээ ямар нэг албан тушаалд зууралдаастай. Тэр албан тушаалаараа адмжуулж төрин татварын оло улсын зээл тцсламжаас мөнгө хулгайлах, авилга авах гэж л сууж байгаа өөр ямар ч зорилго байхгүй.

Avatar

Irgen 2023-09-12 70.187.210.175

Ene luivarchin avgaigaa zailuulaachee

Avatar

Нэргүй 2023-09-12 139.5.216.36

ийм местэнд шинэ хүмүүс тавиачээ!

Avatar

Нэргүй 2023-09-12 216.38.195.74

-OB;

Avatar

- ylcuun 2023-09-12 216.38.195.74

-opacniyuj_

Avatar

- @ -; 2023-09-12 216.38.195.74

gyiljni xbiew1;

Avatar

Нэргүй 2023-09-12 216.38.195.74

– bainguincfgskamiw ?

Avatar

Нэргүй 2023-09-12 216.38.195.74

-ayga; #jpt?

Avatar

Зочин 2023-09-12 202.126.90.58

БОЯ-д байхдаа ингэж бүдүүртлээ газар зарсан гэнэ

Avatar

Ene emee gazar zaraad bur targalchij 2023-09-12 202.126.90.58

Энэ эмээ газар зараад бүр таргалчиж

Avatar

Нэргүй 2023-09-12 103.212.116.201

Энэ авгайг зайлуулаачээ.

Avatar

XT transhaani? 2023-09-12 216.38.195.74

gaaryylagch ni dagaad cjshpn gad geree

Avatar

Нэргүй 2023-09-12 216.38.195.74

-lim4-10;

Avatar

-XT- 2023-09-12 216.38.195.74

xsgyicj gadni

Avatar

Мөнжин 2023-09-12 128.127.180.156

Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг маш чухал байна даа, үнэхээр зөв зүйлийг хөндсөн ярилцлага болжээ. Бидэнд үнэхээр энэ битүү цэнгэлдэх, хурлын заал гэх мэт ОУ-ын стандартад нийцсэн бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Асуудал ярихаас илүү гарц гаргалгааг олсон сайхан төсөл байна. Танд ажлын амжилт хүсье! 👍

Avatar

Зочин 2023-09-12 89.58.26.216

Ажлаа сайн хийж чаддаг ,ийм чадвартай хүмүүст боломж олгоод дэмжээсэй дээ.

Avatar

Үлгэрт дурлагч 2023-09-12 202.126.88.108

Эрт урьдын цагт шинэ Зуунмод хот баригдах гэнэ гэх Оюунхорол эмээгийн үлгэрийн цаг айсуй

Avatar

Иргэн 2023-09-12 192.42.116.217

Хийж байгаа цаашдынхаа ажлыг бичээд ярилцлага өгөхөөр зарим нь агуулгыг нь ч уншихгүй доромжлохоо л бодох юм аа. Үнэхээр харамсмаар

Avatar

Hi 2023-09-12 2.57.122.215

Gadaadiin tom hemjeeni toglolt huleej avaad uzeh standard-tai stadiumtai bolmoor l bnshuu

Avatar

Guest 2023-09-12 2.57.122.215

Huwiin hewshiliin tunshleleer hiine gedeg zuw. ydahdaa hulgain asuudal uusehgvi

Avatar

Нараа 2023-09-12 192.42.116.179

Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг маш чухал шүү. Одоо хувийн хэвшлээ дэмжих цаг болсон2. Сайхан бүтээн байгуулалт удахгүй сүндэрлэн босохнээ.

Avatar

hi 2023-09-12 77.91.85.107

Hurungu oruulagch nart taatai orchin burduuleh tal deer sain anhaarchee. Ajild ni amjilt husey.

Avatar

Зочин 2023-09-12 23.137.251.61

Аливаа юм эхлэхэд дэд бүтэц гэдэг маш чухал. Үүнийг харж чадаж байгаа нь сайн хэрэг

Avatar

Иргэн 2023-09-12 103.9.90.130

Энтертайнмент төв, тээвэр логистикийн төв, битүү цэнгэлдэх хүрээлэн гээд эдгээрийг дагаж олон мянган ажлын байр бий болно. Дээрээс төр хувийн хэвшлийн түншлэлээр энэ бүхнийг хийнэ гэдэг зөв

Avatar

Зосин 2023-09-12 192.82.92.42

Боловсон хучингуй нам, болиосой юу мэдэх юм бэ, энэ хун!!!

Avatar

Нэргүй 2023-09-12 103.212.117.217

mungu ch ugui tusul ch ugui bolno harjil bgaarai

Avatar

Зараа 2023-09-12 124.158.68.98

ииииййййй, хаанаасаа амилаад гараад ирэв ээ, хаалгаар өшиглаөд гаргахаар цонхоор далбилзаад ороод ирнэг гэдэг шиг л…

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.183.41

Монголд үоуны газар багадаагйү хаин ч их болсон. Гол нь залуусын кхармааныг тэмтэрсэн газрууд биш харин түрүүвчийг нь дүүргэдэг ажлын байр л хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-09-12 188.162.254.59

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-12 59.153.115.45

МАНгарууд чадахгүй авилга авч чадна харин муу хэлээд байдаг ардчилсан нам магадгүй

Avatar

Зочин 2023-09-12 202.126.88.153

Орилсон чарласан хашгирсан солиорсон галзуурсан залуучууд шоудах нэрээр өдөржин шөнөжин архидаж орилж чарлаж галзуураад барьсан бүхнийг чинь хэдхэн жилийн дотор эвдэж сүйтгээд дуусах байхоо.

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.180.105

Нэг хэсэг чимээгүй басан энэ авгай үхэж далд ороогүй байсан юмуу одоо бас ямар гай чирэх бол

Avatar

Лавлаа 2023-09-12 202.126.89.207

Байгуулсан хойно нь итгэхээс Эдин засгийн чөлөт БҮСҮҮД ЯРИАД 20 гаруй жил өнгөрөв Юу хийсэн вэ?

Avatar

МАН араншин 2023-09-12 103.212.118.181

Иргэдэд нэр муутай ажлын бүтээл амжилт гарахаас өнгөрсөн хэсэг нөхдийг татвар төлөгчийн мөнгөөр цалинжуулах шаардлагагүй.Хувийн бизнестэй хөрөнгөлөг МАН хуучин кадр намын буянгаараа хэдэн үеэрээ барахгүй хөрөнгөтэй болж амжсан

Avatar

Нэргүй 2023-09-12 103.57.92.127

казино

Avatar

Луу 2023-09-12 192.82.64.215

ЭНЭ луйварчин зайлаач ээ

Avatar

Нэргүй 2023-09-12 202.126.89.130

ээ хөх тэнгэр минь энэ хүн юу ч битгий хийгээсэй, зүгээр унтаж байгаасай

Avatar

Нэргүй 2023-09-12 66.181.160.62

энэ эргүү авгай юугаа мэддэг юм бэ толгойнд нь авилга албан тушаал яаж мөнгө угааж луйвар хийх үү гэж бодно гэхээс энэ авгайд хийж чадах чадамж байхгүй

Avatar

Нэргүй 2023-09-12 66.231.185.10

дан энтертайнмент юм ярьжээ. тээвэр ложистикийн төв, ажлын байр мэтийн хэрэгтэй юмаа бодож тооцохгүй юм байх даа

Avatar

Нэргүй 2023-09-12 103.57.94.212

хуцаачээ далд ороочээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж